-Санхүүгийн салбарын тогтвортой байдалтай холбоотой энэ мэт арга ажиллагаа сошиал орчинд хийгдэж байгаа бол ийм асуудлыг зохицуулах зохицуулалт бий юу гэдэг асуулт тавигдаж таарна-
Өнгөрсөн гуч шахам жилийн хугацаанд банкны салбар эдийн засгийн ачааны хүндийг үүрч дүүрч ирснийг үгүйсгэхийн аргагүй. Эдийн засгийн салбарын гол тулгуур болох санхүүгийн зах зээлийн ерээс илүү хувийг эзлэх банкны секторын нөлөөлөл ямар их болохыг нэг л жишээнд тулгуурлан харъя. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд орж ирэх ёстой 800 гаруй сая ам.доллар өнөөдрийн байдлаар зогсонги байдалтай байгаа нь арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж, нягтлахтай холбогдож буй билээ. Тэгэхээр актив нь 33 их наядаар хэмжигдэх банкны салбар улам бүр томрохын хэрээр тогтвортой байдал нь эдийн засагт төдийчинээ чухал гэсэн үг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Капитал банк татан буугдсан нь “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарыг эрүүлжүүлэх чиглэлд хамаарах арга хэмжээ гэдгийг Төв банкнаас илэрхийлж буй. Олон улсын байгууллагууд ч ийм дүгнэлтийг хийж байгаа. Фитч агентлаг сүүлд буюу энэ сарын эхээр гаргасан мэдэгдэлдээ “2019 оны дөрөвдүгээр сард Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргасан нь санхүүгийн салбарт бүтцийн сайжруулалт хийх үүрэг, амлалтаа үргэлжлүүлж буйн илрэл. Энэ нь эцсийн дүндээ банкны системийг бэхжүүлэх ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн чухал зорилт гэж үзэв. Системийн ач холбогдолтой банкуудын өөрийн хөрөнгийн дутагдлыг хангахад төрөөс санхүүжүүлэх боломжтой ч энэ нь Активын чанарын өмнөх үнэлгээгээр ДНБ-ий 1.9 хувийн өөрийн хөрөнгийн дутагдалтайг мэдээлэх үеийн тус агентлагийн зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлнө гэж үзэхгүй байна” гэсэн байгаа юм. Мөн активын чанарын үнэлгээний хүрээнд банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгөд магадлан шалгалт хийх гэхчлэн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр ОУВС-гаас болон донор орнуудаас нэмэлт санхүүжилт татах нөхцөл бүрдэнэ гэж Фитчийн мэдэгдэлд дурдсан байгаа юм.
Тэгвэл банкны салбарт өрнөж буй арга хэмжээнүүдтэй холбоотой сэдвийг манай дотоодод улстөржүүлж, хөөсрүүлэн “сэвэх” маягийн үйл ажиллагаа зэрэгцэж явж эхэллээ. Тухайлбал, фэйсбүүк дэх “60 тэрбум” хуудаст “Дараагийн дампуурах банкийг зөв таасан таван хүнд шагналтай” гэсэн “Азтан тодруулах” сошиал уралдаан хүртэл зарласан байгаа юм. Эхэнд хэлсэнчлэн санхүүгийн салбар тэр дундаа банк бол итгэлцэл дээр суурилдаг бизнесийн үйл ажиллагаа. Иймэрхүү сошиал орчны таавар гэхчлэн асуудлаас үүдэн банкны салбарт, арилжааны банкуудад асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй.
Санхүүгийн салбарын тогтвортой байдалтай холбоотой энэ мэт арга ажиллагаа сошиал орчинд хийгдэж байгаа бол ийм асуудлыг зохицуулах зохицуулалт бий юу гэдэг асуулт тавигдаж таарна.
Уг нь Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын урилгаар Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ирж байсан билээ. Түүнчлэн хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцож, “Бүс нутгийн аюулгүй байдал, хувийн нууцлал”, Монгол дахь бизнесийн орчныг дэмжих болон бусад асуудлаар зөвшилцсөн гэх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос өмнө нь өгч байв. Цаашлаад Монгол улс болон Фэйсбүүк компани хамтран ажиллах санамж бичиг байгуулах боломжийн талаар харилцан санал бодлоо солилцсон гэж байв.
Тэгвэл түрүүний дурдсан Банкны салбарын аюулгүй байдалтай холбоотой сошиал дайралтын эсрэг Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс ямар нэг байдлаар арга хэмжээ авах зохицуулалт бий эсэхийг тодруулахад “Шууд оролцож, ямар нэг байдлаар арга хэмжээ авах боломж хуулийн хүрээнд байхгүй. Оюуны өмчийн асуудал байлаа гэхэд Оюуны өмчийн газраас тухайн асуудлаар албан ёсны мэдээлэл ирүүлэх юм уу. Хууль зөрчсөн аливаа асуудал байлаа гэхэд хууль, хяналтын байгууллагын зүгээс манай руу албан ёсны мэдээлэл, дүгнэлт бүхий бичиг, мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд манай хорооны зүгээс Фэйсбүүк компани руу дамжуулж, уламжлах л эрх хуулийн хүрээнд бий” гэлээ.
Тэгэхээр өнөөдрийн байдлаарх боломжит зохицуулалт нь энэ л аж. Арилжааны банкуудыг сошиалаар “дампууруулах” сэдэл бүхий элдэв үйл ажиллагааны талаар тухайн бизнесийн компаниуд ч юм уу, холбогдох байгууллагуудын зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж, хүсэлт гаргасан тохиолдолд л сошиал дахь зоргоороо хуудсуудад зохицуулалт хийж болох бололтой.
Ардчилсан нийгэмд ямар ч албан тушаалтныг, Монголбанкны удирдлагыг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааных нь улмаас шүүмжилж болно. Гэхдээ аливаа шүүмжлэл ул үндэстэй төдийгүй үр дагаварт нь хаана, хэн, хэрхэн хохирох вэ гэдгийг бодолцсон нийтийн эрх ашгийн төлөө байх ёстойг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre @ gmail. комын Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre @ gmail. комын Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Тийм шүү. Зохион байгуулалттайгаар банк дампууруулах ажиллагаа явагдаад байх шиг байна