Л.Сүрэнхүү: Гурвантэсийн 30 гаруй гол горхины өнгөн хөрсний ус ширгэж, татарсан

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Өмнөговь аймгийн иргэн, ус нутгаа хамгаалан тэмцэж байгаа Л.Сүрэнхүүтэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт, Тост, Тосон бумбын нуруу орчимд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коал транс” гэх компаний хууль бус лицензийг цуцлах, ундны эх үүсвэр болсон баян бүрдээ хамгаалах, эх нутгаа бүрэн бүтэн байлгах гэж эхнээсээ эцсээ хүртэл тэмцэж байгаа нутгийн уугуул иргэн Л.Сүрэнхүү ингэж ярив.


-Нутгийн иргэний хувьд таны энэхүү тэмцэл олон түмнийг хамарсан үндэсний тэмцэл болжээ. Яг бодит байдал дээр ямар байна вэ?

-2017 оны дөрөвдүгээр сараас тус компанийн хууль бус үйл ажиллагаа эхэлсэн. Нутгийн иргэдтэй үл ойлголцох асуудал үүсч, зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан боловч хувь хүнийхээ хувьд ялагдсан. Энэ хооронд тэр компани бичиг баримтаа бүрдүүлж амжсан байна лээ. Ямар ч зөрчилгүй гэж өөрсдийгөө өмгөөлдөг. 

-Та хэчнээн шатны шүүхэд хандсан бэ?

-Анхан шат, урьдчилсан хэлэлцүүлэг, давж заалдах шат гээд бүх шатанд хандсан.

-Анх хууль ёсны бичиг баримтаа бүрдүүлээгүй байхад нь та шүүхэд хандаж байжээ?

-Тэгсэн. Анх лиценз олгодог газраас Ашигт малтмал, газрын тосны газрыг шүүхэд өгсөн юм. “Сауд гоби коал транс”, Худалдаа хөгжлийн банк бол гуравдагч этгээдээр оролцсон. Миний ногоо тарьдаг Хуршуутын газрыг өмчлөөд, буцаагаад өгчихсөн. Тиймээс таны хувийн эзэмшилд халдаагүй, нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах нь буруу биш гэж шүүх хурал шийдсэн. Манай ногооны талбай, өвөлжөө, хаваржаа кадастрын зураг хийлгээгүй болохоор “Сауд гоби коал транс” компанийг хоосон газар дээр үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн.

-Та хэдий хэмжээний газарт ногоо тарьдаг вэ?

-Би 2001 оноос ногоо тарьж эхэлсэн. Таван га газарт ногоо тарьдаг. Манай Хуршуут 1970-аад онд байгуулагдсан, услалтын системтэй. Гурвантэс байтугай баруун бүсийн сумдыг төмс, хүнсний ногоогоор хангадаг, малын тэжээл тариалдаг газар байсан. Одоо ч гэсэн 10 гаруй ногоочин ногоо тарьж байна. Цэргийн анги хүнсний ногоогоо тариалж байна.

-Таньтай хүсэл сэтгэлээрээ нэгдэж, нутаг усныхаа төлөө тэмцэж байгаа хэр олон хүн байна вэ?

-Хөвдийн баян бүрдэд нэн ховордсон тоорой, заг, бүйлс ургадаг, усны ундарга болсон газар. Хоёр баян бүрдээ хамгаалж, сумын иргэд анх нийтээрээ л эсэргүүцэж байсан. Гэтэл тэр компани өндөр цалинтай ажилд авна гэж иргэдийг татах, малчдад мөнгө өгөх зэргээр сумын иргэдийг хоёр талцуулахад хүргэсэн. 

-Нутгийн иргэдэд уурхайн тэсэлгээ сонсогддог уу. Үйл ажиллагааны нөлөөлөл мэдэгдэж байна уу?

-Манай Гурвантэс суманд долоо, найман уурхай бий. Түүний дөрөв нь Хөхөлзөхийн говьд үйл ажиллагаа явуулж байгаа. Уурхай ажиллаж эхэлснээс хойш 30 гаруй гол горхины өнгөн хөрсний ус ширгэж, татарсан. Яг одоо “Сауд гоби коал транс” компанийн ухаж байгаа газарт Сүрэнгийн шанд гэдэг усны хагалбар газар “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ийхөн болон Х.Мандахбаяр тэргүүтэй хүмүүс очиж, бичлэг хийн, цахим орчинд нийтэлсэн байсан. Уурхайн хууль зөрчсөн энэ үйл явж хэвээр үргэлжлэх юм бол Тост, Тосон бумба төдийгүй Гурвантэс сум усгүй болох аюул нүүрлээд байна.

-Та энэ асуудлаар аймаг, сумынхаа удирдлагуудтай холбогдож байв уу?

-Олон удаа уулзаж, ярилцсан. Сум, аймаг, улс, Иргэдийн төлөөлөл, яам, тамгын газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх шатны төвшинд хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх газарт хандсан. Иргэн бидний дуу хоолой үнэгүйдэж, Монгол Улсын төрийн байгууллага шат шатандаа илжирч, ялзраад дампуурчихсан юм биш үү. Тэр ч бүү хэл, Байгаль орчин, Уул уурхайн сайд ирж танилцаад, "Ухна" гэж хэлчихээд явсан гэж сонссон. Би тэр үед нь байгаагүй л дээ. Одоо гурван уурхай угаах үйлдвэр барьчихлаа. Нутгийн иргэд ямар ч амьдрах нөхцөлгүй болж байна. Цаашид яах юм, мэдэхгүй. Бид үнэхээр туйлдаж, хэлэх үггүй, амьдрах нутаггүй болж байна. 

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.41) 2019 оны 07 сарын 26

Яахав ер нь бол Чойжоо тэргүүтний санаархлыг хязгаарлах нь зүйн хэрэг. Энэ нэг нөхөр хэн болчихоод байгаа нь ойлгомжгүй. Инженер Чойжоо юу эсвэл эрлэг Дамдинчойжоо юу? Баримжаагаа алдаад байна. Гэхдээ говьд 30 гол байгаад сая зуур ширгэсэн мэт ярихаа болио хө. Арай л эстэтикгүй яриа байна. Ер нь манайхан их хэмжээний тогтсон ус хараад нуур, түүнээс жаахан томровол далай, нэг борооноор урсаад татардаг ховдлыг гол, зундаа арай тасарчихгүй урсаад байвал мөрөн, цаад газраа халхлах хэмжээний толгойг уул гэх мэтээр өргөмжлөх уламжлалтай ард түмэн. Гэвч өнөө цагийн байдлаар бол бидний энэ хэтэрхий дэ

0  |  0
gantulga (202.9.43.33) 2019 оны 07 сарын 26

bitgii iim ydtsan arga heregle

0  |  0
nomin(185.9.19.152) 2019 оны 07 сарын 26

ta nar anhanaasaa beldsen newtruuleg hiideg shde tanaihand bol itgehkue

0  |  0
чулуунчимэг (84.39.112.148) 2019 оны 07 сарын 26

tanaihiig naad svrenhvv teigee omnon yrij tohirood beldsen newtruulegiig chin live aar vzsen ard irgediig bitgii ingej hulhidaldaa ta nar setgvvl zvi g bitgii ulandaa gishgeed bai tghuu

0  |  0
Mandah(95.174.64.210) 2019 оны 07 сарын 26

Yaj mandahbayr shg bolox vee buur diildku gar ymaa ene hha

0  |  0
Hulan(66.181.161.68) 2019 оны 07 сарын 26

Ene sait chin ugaasaa mandahbayriih bzdee hha arggui2 iim medeelel taraah ni uldsen 8ni gadaadiin hurungu oruulaltai companuudaa bas heleltsuuleg ntr hiigeed adilxan ywaach

1  |  0
Anhiluun(202.9.43.33) 2019 оны 07 сарын 26

Comm yagaad ustgaad bgn be

0  |  0
Daraabud(202.9.43.33) 2019 оны 07 сарын 26

Hudlaa medeelel tsatsmaargui bnaa

0  |  0
дараабүд (194.99.105.210) 2019 оны 07 сарын 26

яагаад коммент устгаад байгаа юм бэ ?

0  |  0
Дараабүд (185.210.218.178) 2019 оны 07 сарын 26

Шантааж Мандахбаяр өөрөө найруулж бичээд суудаг болсон уу ? Аргаа барждээ хүмүүсийг худлаа мэдээллээр төөрөгдүүлэхээ болимоор юмаа

0  |  0
bek(185.189.115.138) 2019 оны 07 сарын 26

huuli busaar bichig barimt vildsen geh ym yaagad mongol uurhaigaa ingeed hudlaa ym gargaj ireed ingeed bga bilee ter gazar chin 7,8 hytad uurhai bdg ym bileeshde

0  |  0
Anhiluun(202.9.43.33) 2019 оны 07 сарын 26

Zurchilgui yumchin odoo zurchilgui l gsn ug shvvdee

0  |  0
Surenjav(194.59.250.66) 2019 оны 07 сарын 26

Үнэн бодитой мэдээлэл тараах хэрэгтэй энэ ч худалдагдсан сайт даа угаасаа

0  |  0
Anhiluun(202.9.43.33) 2019 оны 07 сарын 26

Odooo ingej negiigee shahaj yaahnuudee herwee ingej temtsemeeer bgaa bol busad uurhainuudaa ch gsen shalgaad ter erh merh gd huuli yosniih ni daguu shalgaaad ywaaldaaa chadahgui, bj neg l company ruu dairaad sejig buhiil bn shvv

0  |  0
Anhiluun(202.9.43.33) 2019 оны 07 сарын 26

Бас нэг худлаа мөнгөөр хийгдсэн ажил хэцүү ч юмаа даа

0  |  0
zochin(139.162.187.86) 2019 оны 07 сарын 26

bas ingej hetrvvlj bichmeergv bnaa hudlaa gdg ni medegdeed bn shvvdee omnogovi 3 tesiin gazar nutagt 30garui gol gorih bhiin mdhgv bnaada

0  |  0
mgl(1.25.114.182) 2019 оны 07 сарын 26

nuguu ene gazar uul us an amitani tuluu amia ugsun zaluugiin neriig munhjuuleh ajliig hiih heregtei

0  |  0
Top