Эдийн засгийн хөлсний алуурчин байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн Жон Перкинсийн “Хитмений өчил” номд улс орнуудын Засгийн газар, корпорац, үндэстэн дамнасан байгууллагууд өөр хоорондоо нягт уялдаатай ажилладаг талаар бичсэн байдаг. Тэрчлэн дэлхийн газрын тосны үйлдвэрлэл эрхлэгч компаниудын ард тухайн улсын Засгийн газрын бодлого, эрх ашиг хамт явж байдаг талаар өгүүлсэн баримтууд цөөнгүй бий. Тухайлбал, Нидерланд, ИБУИНВУ-д бүртгэлтэй Шелл компанийн тухай энд ярьж болно. Тус компани мянга мянган баррель газрын тосоор Нигер Делтагийн Бодо орчмын газар нутаг, гол горхийг бохирдуулж, 69 мянган иргэнийх нь хувь заяаг харлуулсан юм.
Ер нь газрын тосны үйлдвэрлэл олон арван жилийн туршид асар их хуйвалдааныг өөртөө агуулж ирснийг илтгэх нэг л жишээг хүргэе.
АНУ-аас ирсэн эвангалистуудын бүлэг болох Summer Institute of Linguistics буюу СИЛ-ийг газрын тосны олборлолттой нууц холбоотой хэмээн буруутгасан Эквадорын Ерөнхийлөгч асан Хаим Ролдос амь насаа алдах хүртлээ тэдний эсрэг хэрхэн тэмцсэн тухай “Хитмений өчил”-д бий. Ролдосын Засгийн газар 1981 онд Нүүрс усны бодлогыг хэрэгжүүлэх төсөл боловсруулж, Эквадорын парламентад албан ёсоор танилцуулсан аж.
Энэ хуулийн төсөл дэмжигдэж, улмаар хэрэгжвэл Эквадор улсаар зогсохгүй Латин Америк болоод бусад улс орнуудыг хамарч, төр болон нефтийн компаниудын хоорондын харилцааг бүхлээр нь өөрчлөх байсан хэмээн Жон Перкинс өгүүлсэн байгаа юм. Нэг ёсондоо улс төрийн шууд удирдлагатай ангуучдын оролцоог ухаалгаар зохицуулах зорилготой байж.
Гэтэл угшил нь том нефтийн концернүүд уламжлалт аргаа хэрэглэн, ПиАр-ын мэргэжилтнүүдээрээ Хаим Ролдосыг гутаан доромжлох ажлыг хийлгэжээ. Зэрэгцээд лоббистууд нь асар их мөнгө, заналхийллээр дүүрсэн цүнхээ үүрэн Куито, Вашингтон руу явцгаасан. Тэд анхны ардчилсан сонгуулиар ялсан энэ Ерөнхийлөгч бол орчин үеийн хоёр дахь Кастро юм гэж бүхэнд итгүүлэхийг оролдож байсан.” хэмээн өгүүлжээ.
Гэхдээ Ролдос тэдний сүрдүүлгэнд автаагүйгээр барахгүй улстөрчид, газрын тосны компаниуд, сүмийн хоорон дахь хуйвалдааныг илчилсэн байна. Улмаар Эквадор болон бусад олон улсад нутгийн хэл судлах, бичих, орчуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэх бамбай хийж байгуулагдсан СИЛ-ийг нефтийн концернүүдтэй хамтарч ажилладаг болохыг нь илчлэн шүүмжилжээ. Тэгээд зогссонгүй. Номлогчдыг Эквадороос гарч явахыг шаардсан аж. Улмаар Ролдосын алсыг харсан хуулийн төслийг парламент нь баталсан ч, үнэндээ үр дүнг нь үзэх ёсгүй байсан аж. Учир нь Ерөнхийлөгч Хаим Ролдос 1981 оны тавдугаар сарын 24-нд нисдэг тэрэгний ослоор нас баржээ. Түүнийг нас барахаас өмнө буюу хууль батлагдсанаас хэдэн долоо хоногийн дараа СИЛ-ийг Эквадороос хөөж гаргасан аж.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ролдос Эквадорын ард түмний тусын тулд биш л бол гадаадын компани, нефтийн концернүүдийн төлөөлөгчдийг эх орноосоо хөөн зайлуулах болно гэсэн сануулгыг албан ёсоор өгчихөөд байсан аж. Гэвч тэр энэ сануулгынхаа дараа удаан амьдарч чадаагүй. Вашингтон болон Нефтийн концернүүд түүнийг үзэн яддаг байж. Тиймээс ч түүний амь насанд халдах оролдлогууд гарч байсан бөгөөд сүүлийн халдлагад нь түүний хамгаалалтын ажилтан оролцсон байж болзошгүй аж.
Тэгэхээр энэ бол газрын тосны концернүүдийн ард нуугдаж байдаг том эрх ашгууд ямар аюултай болохын нэгэн жишээ юм.
Сэтгэгдэл ( 3 )
оросын эдийн засгийн алуурчид хаана бна оросын хитмэн хаана бна
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913