Монгол-Японы БОАЖ-ын Дэд сайд нарын уулзалт боллоо

2019 оны 08 сарын 09

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны парламентийн дэд сайд ноён Ичиро Канкэтэй  албан ёсны уулзалт хийлээ.

Өнгөрсөн 2018  оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн  айлчлалын үеэр хоёр улсын яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэ чиглэл, агуулгаар баяжуулан байгуулсан билээ.

Энэхүү санамж бичгийн зорилгод нийцүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент ба эко аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга зэрэг агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны хэд хэдэн төрлөөр хэрэгжүүлэх асуудлууд тусгагдсан.

Энэ удаагийн хоёр улсын БОАЖ-ын дэд сайд нарын уулзалтаад өнгөрсөн хугацаанд Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн ажил, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болоод ирэх жилүүдэд хийгдэх төлөвлөгөөт ажлын явц, биелэлтийн талаар хэлэлцлээ. Тодруулбал

Улаанбаатар хотын агаарын бохирдын асуудал өнөөдөр хурцаар тавигдаж байна. Япон улс нь Монгол улсын агаарын бохирдлыг бууруулах салбарт үзүүлэх хамтын ажиллагаагаараа манлайлах үүрэгтэй оролцож ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхи сайжруулах, агаарын бохирдлын ялгарлын тооллого зэрэг төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. 2017 оноос “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь” төслийг  дэмжиж техникийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсаас ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах, шингээгчийг нэмэгдүүлэх арга стратеги боловсруулж, хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого хийх боловсон хүчний чадавхи бий болох зэрэг томоохон хүлээлт байгаа гэдэгээ уулзалтын үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр онцлон хэлж байлаа.  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх төслийн 1,2 дугаар үе шат амжилттай хэрэгжиж дуусан бөгөөд 3 дугаар үе шат нь 2023 он хүртэл хэрэгжихээр болоод байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээрээ төр болон нийслэлийн холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны тогтолцоо, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чадавх сайжирна гэж үзэж буй юм.

Хоёр улсын яамдын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хойш хэрэгжиж байгаа давхар үр ашиг бүхий (Co-benefit) зуухны төслийг (HOB-Heat Only Boiler) жилээс жилд сайжруулан цаашид албан ёсоор Хамтарсан Кредит Олгох Механизмын загвар төсөл болгон нэгдсэн халаалтын системд холбогдоогүй алслагдмал бүс нутгийн дулааны системийг сайжруулах замаар агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үр өгөөжтэй ажил гэдгийг хоёр тал харилцан зөвшилцөж холбогдох ажлыг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

Монгол Улс 2018 оны санхүүгийн жилд Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдах болсон билээ. Энэ хүрээнд 200 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх хүрээнд 2 улсын холбогдох байгууллага /JIC-Японы Олон улсын хамтын ажиллагааны систем, МУ-ын Сангийн яам/ өнгөрсөн 06 дугаар сард Агентийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг.  Уг хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах буцалтгүй тусламж нь манай улсын байгаль орчны салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болсонд бид гүнээ талархаж байгааг дэд сайд Ц.Батбаяр ноён Ичиро Канкэтэй уулзах үеэрээ илэрхийллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.39) 2019 оны 08 сарын 10

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0

Top