БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр /2019.08.26/ БНСУ-руу монгол иргэд зорчиход тавигддаг визийн журамд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Шинэ журам есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд өөрчлөлтийн хүрээнд БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг нааштай өөрчлөлтүүд гарч байна.
БНСУ-ын виз мэдүүлэх журамд орсон томоохон өөрчлөлтөөс дурдахад, виз мэдүүлэгч нь 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй болсон байна. Харин үүний оронд сүүлийн зургаан сарын хугацааны санхүүгийн зардлын баримтыг хавсаргах юм байна.
Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр болон оршин суугаа монгол иргэдтэй хамаатнууд нь уулзах зорилгоор аяллын виз мэдүүлэхдээ 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй болжээ. Үүний оронд БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэд сүүлийн 6 сарын хугацаанд өөрийн гэр бүлд шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын баримтыг хавсаргах ажээ.
Харин татгалзсан хариу авсан виз мэдүүлэгчийн дахин мэдүүлэх эрх үүсэх хугацаа гурван сар байсныг татгалзсан хариу авсан өдрөөс хойг зургаан сар байхаар өөрчилсөн байна. Мөн хуурамч бичиг баримт мэдүүлэх, визний брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд гар бие оролцсон виз мэдүүлэгч төдийгүй, визний брокер нарт тавих захиргааны хариуцлагыг нэмэгдүүлэхээр боллоо.
Одоогоор Монгол Улсаас 46 мянган иргэн БНСУ-д оршин сууж байна. Өнгөрсөн онд 100 мянга гаруй монгол иргэн БНСУ руу зорчжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319