Өнөөдөр 2019.08.28. Монгол эх оронд маань нар 06 цаг 02 минутад мандлаа.
Улаанбаатар хотод өдөртөө 20 хэм, шөнөдөө 6 хэм дулаан. Үүл багасна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр 2019 оны 240 дэх өдөр. Энэ өдөр Италид Венецийн олон улсын кино наадам эхэлж, Испанид “Улаан лоолийн баяр”-тай бол Черногорид “Эзэн хаант улс тунхагласны баяр” тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин Сара Ремер, Японы видео тоглоом зохион бүтээгч, “Покемон”-ы “эцэг” Сатоши Тажири, Америкийн кино найруулагч Дэвид Финчер, мэргэжлийн сүмоч Фүтэно, Испанийн хөлбөмбөгч Боян Кркич нар төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
475 оны энэ өдөр Ромын жанжин Флавий Орест Эзэн хаан Юлий Непотыг үлдэн хөөж, засгийн эрхэнд гарч байлаа.
1933 оны энэ өдөр Английн Цагдаагийн газар анх удаа гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлахдаа радио ашиглажээ.
1937 оны энэ өдөр Японы алдарт “Тоёота” компани үүсэн байгуулагдав.
1946 оны энэ өдөр Монгол улсыг НҮБ-д элсэхэд АНУ хориг тавьжээ.
1961 оны энэ өдөр Канадын Торонтод “Хоккейн алдрын танхим” нээгдлээ.
1963 оны энэ өдөр Мартин Лютер Кинг “Надад мөрөөдөл бий” алдарт үгээ хэлэв.
1996 оны энэ өдөр Их Британийн ханхүү Чарльз гүнж Диана хоёр гэр бүлээ цуцлуулжээ.
2008 оны энэ өдөр Байгаль нуурт есөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад муу, хэрүүл тэмцэл ирнэ. Үхэр жилтнээ аливаа зүйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай байгаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Эл өдөр ан гөрөө хийх, амьтан муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийлгэх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 1 )
Баярлалаа