ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхуудын хүссэн бүхэн биелнэ

2019 оны 08 сарын 28

Хонь

Сэтгэлийн амгалан тайван байдлыг олж, ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болох сайн өдөр. Магадгүй та үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, шинэ танилуудтай болно. Гэхдээ яарч сандарч, буруу шийдвэр гаргавал төлөвлөгөө тань биелэхэд хэцүү. Бусдын зөвлөгөө, хов жив, атаа жөтөөнөөс хол бай. Ажлын дараа гэртээ хурдан хариарай. Орой үдэш ганцаараа зугаалаад хэрэггүй. Холын аянд гарахад таагүй өдөр.

Үхэр

Эрч хүч олж, өөрийгөө цэнэглэхэд таатай өдөр. Энэ өдөр чухал шийдвэр гаргах хэрэггүй, болгоомжтой хүлээ. Санхүүгийн байдал өөрчлөгдөнө. Харин сайн, эсвэл сөрөг талд өөрчлөгдөх үү гэдэг өөрөөс тань шалтгаална. Ажлын уур амьсгал тааруу байх болно. Хуйвалдаан, хов ярианаас болгоомжил. Ажлын дараа гадуур явалгүй, гэртээ харьсан нь өлзийтэй.

Ихэр

Энэ өдөр гэнэтийн олон үйл явдал тохиолдох тул чухал шийдвэр гаргахаа азнаарай. Дарга, ажлын хамт олонтойгоо сөргөлдөлгүй, тайван бай. Ажил дээр чинь таагүй зүйл тохиолдох тул болгоомжтой байгаарай. Харанхуйгаас хол бай. Гэртээ байхад сайн өдөр.

Мэлхий

Гараг эрхсийн байрлал таны бизнест эерэг нөлөөтэй байна, ашиглаарай. Асуудал, санал болгонд ухаалаг тооцоотой ханд. Ажилдаа төлөвлөгөөтэй хандах нь жижиг ч гэсэн ирээдүйтэй төслийн эх үүсвэр болно.

Арслан

Албан тушаал ахиж, ажлын цар хүрээгээ тэлэх, ашиг орлоготой ажиллах өдөр. Гэхдээ хүсэлдээ хэт автаж болохгүй. Дарга, удирдах ажилтан, хамт олондоо хатуу үг хэлж болохгүй. Тэгвэл өнөөдрийн эерэг бүх юм алга болох эрсдэлтэй.

Охин

Дээд тэнгэр, ивээн тэтгэгч, түншүүдээс тусламж дэмжлэг ирэх таатай өдөр. Ямар ч хүч чадал зарцуулахгүйгээр та олон ашигтай төслийг хэрэгжүүлж чадна. Удаан бодож, эргэлзэлгүй, ажил хэргийн саналуудад зөвшөөрсөн хариу өг. Санал болгон танд их хэмжээний орлого оруулна. Ялангуяа барилга, уран бүтээлийн ажил амжилттай болно.

Жинлүүр

Ачаалал ихтэй, идэвхтэй өдөр. Хоосон яриа, хоёрдугаар зэргийн жижиг ажилд цагаа бүү үр. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх гэсэн таны шургуу хөдөлмөр үр дүнгээ өгнө. Өнөөдөр та боломжоо алдвал ирээдүйд нөхөн олоход хэцүү байх болно. Хувийн амьдралдаа гаргасан алдаагаа засахад сайн өдөр.

Хилэнц

Таны нийгмийн зэрэг дэв, санхүүгийн тогтвортой байдал хэний ч эргэлзээг төрүүлэхгүй өдөр. Шинэ ашигтай ажил төрлийн санал хүлээн авах магадлал өндөр. Гэхдээ од эрхэс таныг өнөөдөр хөрөнгө оруулалт хийхдээ яарахгүй байхыг анхааруулж байна. Ихэнх хилэнц ирээдүйнхээ төлөө санаа зовж, аз хийморь, ялалтад итгэлгүй, алтан дунджийг барих болно.

Нум

Гэнэтийн үйл явдал олон тохиолдох тул хэн нэгэнтэй маргалдах хэрэггүй, тайван бай. Зарчмын сөргөлдөөнөөс сэргийл. Худал цуурхал, хов живээс болгоомжлоорой. Орой үдэш гэртээ байх хэрэгтэй.

Матар

Санхүүд хүндрэл үүснэ. Энэ өдөр та ямар ч үр дүн авчрахгүй алсын аян, томилолтоор явж магадгүй. Хулгай, дээрэмд өртөх магадлалтай тул болгоомжтой яваарай. Шинэ хүнтэй танилцаж хэрэггүй. Гаднын хүмүүс танд халдах эрсдэлтэй байна.

Хумх

Амжилттай сайн өдөр. Хумхууд өрсөлдөгч дайснуудынхаа довтолгоог амжилттай няцааж, санхүүгийн байдлаа сайжруулна. Бизнесээ өргөжүүлэх, шинэ гэрээ байгуулахад ээлтэй. Ялангуяа гадаадын түншүүдтэйгээ дотно харилцаарай.

Загас

Хамгийн муу өдөр. Шийдэж амжаагүй асуудлууд өнөөдөр таныг амар тайван суулгахгүй. Таны хувь заяанд нөлөөлөх том хохирол хүлээх магадлалтай. Ойр дотнын хүмүүстэйгээ муудалцана. Хүнд өвчин тусах эрсдэлтэй тул маш болгоомжтой байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top