“HU” хамтлагийнхан Есдүгээр сарын 1-нд юу хийв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

“Хүннү рок” хэмээх цоо шинэ урсгалаар уран бүтээлээ туурвин, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд буй “The Hu” хамтлагийнхан АНУ дахь аялан тоглолтоо энэ сарын 11-нээс эхэлнэ. Тун удахгүй АНУ-ыг зорих хамтлагийнхан есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Консерватор буюу хуучнаар Хөгжим, бүжгийн коллежийн нээлтэд оролцов.

Монголыг Хойд Америкийн 53 хотод таниулах том сурталчилгаа хийх “The Hu” хамтлагийнхан арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй тоглолттой байх юм.

"The Hu" хамтлагийн “Wolf totem” дуу Монголын уран бүтээлчдээс анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долоодугаар байрт бичигдэж, онцгой амжилтын эзэд болсон билээ. 

Хамгийн сүүлд буюу 2019 оны наймдугаар сарын 23-нд “The Hu” хамтлаг “The Great Chinggis Khaan” дуугаа Youtube сувгаар цацаж, олны хүртээл болгосон билээ.


 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top