БОАЖЯ харьяа газруудынхаа автомашиныг шинэчиллээ

2019 оны 09 сарын 05

БОАЖЯ-наас Цаг уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст “Mitsubishi L200” загварын автомашинуудыг парк шинэчлэлийн хүрээнд олголоо.

БОАЖЯ-ны харьяа газруудын автомашиныг шинэчлэх үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин яамны холбогдох албан тушаалтнууд оролцож, 21 аймгаас хүрэлцэн ирсэн ЦУОШТ-ийн хамт олон, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн хамт олон, Тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга  нарт шинэ автомашиныг нь гардуулсан юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчид болон байгаль хамгаалагчид, байгалийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын нөхцөлийг сайжруулахад ихээхэн дэмжлэг болно гэж найдаж буйгаа дурьдаад цаашид байгаль хамгаалагчид болон харьяа байгууллагынхаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарна гэдгээ онцолсон.

Алслагдсан аймгуудаас энэ удаа Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хан Хөхий нурууны УТХГ-уудын хамгаалалтын захиргааны хамт олон шинэ машин хүлээж авсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top