Дэлхийн хамгийн нөлөөтэй загвар зохион бүтээгч, даян дэлхийд "Кайзер" хэмээн алдаршсан Карл Лагерфельд өнөөдөр 86 нас хүрэх байлаа.
Ажилсаг хөдөлмөрч зан, төмөр мэт тэсвэр тэвчээртэй тэрээр 80 нас гарсан хойноо ч загварын 3 том ордныг удирдаж байлаа.
Карл бүх амьдралаа загварт зориулсан. 20 настайдаа анх Pierre Balmain-д ажилд орж, дараа нь Jean Patou-д ажиллаад 25 насандаа Италийн Tiziani-д бие даасан загвараа өгч эхэлсэн байна. 1973 оноос эхлэн нас бартлаа Лагерфельд Fendi-г гардан удирдсан.
Гэхдээ түүний гол гавьяа бол 1980-аад онд Chanel-ийг дахин сэргээсэн явдал байлаа. Эрч хүчтэй шинэ захирал тэр үед мартагдаж эхлээд байсан Chanel-ийг Францын бэлгэ тэмдэг болтол нь мандуулсан юм.
Ингээд түүний хэлсэн "галзуу" эшлэлүүдийг толилуулъя.
"Та тансаг, ганган зүйл бүтээж чадахгүй, гэхдээ хуурамч арьс үс нөмрөөд ганган харагдаж болно"
"Гоо сайхан золиос шаарддаггүй. Гоо сайхан мөнгө л шаарддаг"
"Би төрсөн өдрийн баярт дургүй. Би өнгөрсөн үеийг тэмдэглэдэггүй, надад одоо, ирээдүй хоёр л таалагддаг"
"Гэрэл зургаас надад ганцхан юм л таалагддаг. Энэ бол эргэж буцааж болохгүй үеийг авсан байдаг нь"
"Жижигхэн хар даашинз өмсөхөд хэт ганган ч, маш даруухан ч харагдах боломжгүй"
"Өнгөрснөө март. Хэрэв хуучин цаг сайхан байж гээд гуниглаж байгаа бол таны үхэх цаг иржээ гэсэн үг"
"Манай гэрт тавиураасаа олон ном бий. Гэхдээ би бүгдийг нь уншсан. Би бол тархиа чангалж, хөгжүүлдэг Шварценеггер л гэсэн үг. Би тархибилдингчин"
"Хайр дурлалын оршин тогтнох цорын ганц хэлбэр бол ээжийн хүүхдээ хайрлах хайр юм гэж би итгэдэг"
"Амьдралыг ягаанаар харж болно, харин тийм өнгөтэй хувцас л битгий өмс"
"Хүн чанар аа? Би тийм юм мэдэрч байсан удаагүй"
"Би өдөрт 7 цаг унтдаг. Хэрэв 2 цагт орондоо орвол 9 цагт сэрнэ. Шөнө дунд унтвал 7 цагт босно. Энэ хооронд байшин минь нурж, шатаж байж болно, гэхдээ би заавал 7 цаг унтаад босох ёстой"
"Хүмүүсийн ухаалаг, боловсон ярианд дургүй. Миний сонирхлыг миний бодол л татдаг"
"Амьдрал бол гоо сайхны тэмцээн биш. Царай муутай, эрэмдэг хүмүүс ч бий. Гэхдээ би царай муутнуудаас илүү намхан хүмүүст дургүй. Эмэгтэй хүн намхан байж болно, харин намхан эр хүн байж болохгүй. Тэд ч үүнийгээ мэдээд амиа хорлоход бэлэн байдаг байх"
"Спорт, бэлтгэлийн өмд өмсөнө гэдэг ялагдсанаа хүлээн зөвшөөрсний шинж юм. Амьдралаа хянаж чадахаа байжээ гэсэн үг"
"Би үүнийг хийж чадах байсан гэж хэзээ ч битгий хэлж бай. Та хийгээгүй л байгаа биз дээ"
"Хүнийг өршөөж, уучилна гэдэг хэт амархан. Би санамсаргүй мартаж болно, харин хэзээ ч өршөөдөггүй. Би өс хонзонгоо авахыг илүүд үзнэ"
"Танд аз жаргал авчирч байгаа зүйлээ л хий. Мөнгө төгрөг, амжилт, алдар нэр гэж бодоод хэрэггүй. Хэрэв та тосгоны дэлгүүрт ажиллаад аз жаргалтай байвал тэндээ л ажилла. Та ганцхан амьдарна шүү дээ"
"Ном бол хатуу хавтастай хар тамхи юм. Би ном хэмээх "хар тамхийг" уншиж байхдаа аз жаргалтай байдаг"
"Өөрийгөө магтах нь амьдралын хамгийн эрүүл зүйл"
"Би үргэлж цэвэрхэн унтдаг. Бага байхад ээж минь "Чи шөнө дунд гэнэт үхэж болно. Тийм болохоор гэнэтийн ямар ч зүйл тохиолдсон бэлэн байхын тулд 100 хувь цэвэрхэн бай" гэж хэлдэг байлаа"
"Миний ажлын гол утга нь Chanel-ийн насыг уртасгах биш, харин түүнийг амьд байлгахад оршино"
"Би энэ #MeToo хөдөлгөөнөөс залхаж байна. Энэ хөгшин авгай нар 20 жилийн дараа л хүчиндүүлснээ ойлгож гэнэ. Тэгээд ямар ч гэрч байхгүй. Гэхдээ би Вайнштейнд дургүй. Харин Карл Темплерийг нэг загвар өмсөгч өмдийг нь тайлах гэж оролдсон гэж мэдэгдээд Тэмплер энэ салбарт ажиллаж чадахгүй боллоо. Хэрэв чи өмдөө тайлмааргүй байгаа бол хэзээ ч битгий загвар өмсөгч бол, эмэгтэйчүүдийн хийдэд оч"
"Би хэзээ ч хэн нэгэнтэй хамт амьдарч чадахгүй. Учир нь надад өдөрт өөрийгөө цэнэглэх ганцаардлын 7 цаг хэрэгтэй байдаг"
"Надад хуримын даашинзны захилга битгий өгөөрэй гэж би хэлдэг. Учир нь миний бүтээсэн даашинзтай хуримын бүх хүмүүс салцгаасан"
"Хэрэв би орос эмэгтэй байсан бол шууд лесби, ижил хүйстэн болох байсан. Яагаад гэвэл орос эрчүүд бүгд царай муутай, эрэмдэг амьтад"
"Би шивээсэнд дургүй. Шивээстэй байна гэдэг бүх насаараа нэг хувцастай байна гэсэн үг шүү дээ. Залуу туранхай байх үед яах вэ, харин хөгшрөөд таргалаад эхлэхээр яах бол..."
Карл Лагерфельдийн талаар таны мэдэхгүй 10 баримт
Германы загвар зохион бүтээгч, "Chanel”, “Fendi” болон өөрийн бренд “Karl Lagerfeld”-ийн арт-захирал Карл Лагерфельд нас нөгчлөө. Загварын ертөнц тэр чигээрээ гашуудаж байна. Ингээд түүний талаар хүмүүсийн тэр бүр мэддэггүй 10 баримтыг хүргэе.
Тэр байнга “Diet Coke - Coca-Cola” уудаг байсан.
Карл Лагерфельд нэгэн ярилцлагадаа “Би унтахдаа ч, өглөө сэрээд ч Кола уудаг. Шөнө ч заримдаа ууна. Би кофе, цай уудаггүй, зөвхөн Кола” хэмээн хэлж байв. Түүнд байнга “Diet Coke” авч явдаг туслах байдаг бөгөөд арга хэмжээний үеэр мөнгөн поднос дээр тавиад хүлээж байдаг байжээ.
Карл хүүхэлдэйн киноны зураач болохыг мөрөөддөг байсан.
Гэвч хувцас загвар түүнд илүү мөнгө авчирсан юм.
Сен-Лорантай дайсан.
Энэ үеийн хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид болох Лагерфельд, Сен-Лоран хоёр хонь чоно. Карл өөрийн туслах, хамтран зүтгэгч Жак де Башерийг Сен-Лорантай танилцуулахад Сен-Лоран шууд дурлажээ. Хардсанаасаа болоод Карл дахиж түүнтэй огт уулзаагүй юм.
Тамхи татдаггүй, архи уудаггүй.
“Надад архи уух зав байхгүй” гэж Карл ярьдаг байсан. Тамхийг ч гэсэн үзэн яддаг. Учир нь загвар зурах хэрэгцээтэй үед тамхи саад болдог гэнэ.
Урт үстэй байсан.
Мөр давсан урт үстэй байсан ч залхаад 1976 оноос гэзэг тавьж, үсээ ардаа боодог болжээ. Үсээ нэг их арчлаад байдаггүй, шампунь Klorane л хэрэглэдэг байв.
“Balmain”-аас замналаа эхэлсэн.
Карл 1955 онд Пьер Бальмений туслах байв. Гурван жилийн дараа түүнийг Жан Патугийн загварын ордон захиралаар ажиллахыг урьсан юм. 1963 оноос Карл “Chloe”, “Krizia”, “Charles Jourdan”, “Fendi” гэсэн огт өөр стилийн дөрвөн брендэд нэгэн зэрэг ажиллаж байв. Харин “Chanel”-д тэр 1983 онд ирсэн.
Түүний муур Шупетт цалин авдаг байсан.
Шупетт жирийн нэг гэрийн муур биш. Эзэндээ багагүй хэмжэний мөнгө авчирдаг. 2014 онд энэ муужгай Японы “Shu Uemura” брендийн сурталчилгаанд тоглосон. 2015 онд түүний зурагтай цүнх, цамц худалдаанд гарсан бол энэ зун Германы "Steiff” компани Шупеттийг дууриалган хийсэн тоглоом хийж борлуулж эхэлсэн. Нэг тоглоом 545 долларын үнэтэй.
Томас Манн, Жоан Дидион нарыг уншдаг байжээ.
Карлын дуртай ном бол Эмили Дикинсоны түүвэр, Верлен, Рембо, Малларме нарын яруу найргийн ном, Томас Манны “Buddenbrooks”, Жоан Дидионы “The Year of Magical Thinking”. Харин ширээний ном нь Сантаян Жоржийн "The sense of Beauty".
Орондоо ном уншдаг байсан.
“Сэтгүүлийн ширээ, том зузаан номонд дургүй. Ном бол ширээн дээр унших зүйл биш. Орондоо ороод уншихад тохирсон байх ёстой” гэж хэлж байлаа.
Парис хотын хүндэт иргэн.
Карл Лагерфельд герман хүн ч Францын нийслэлийн Хүндэт иргэн хэргэмтэй. 2017 оны хавар хотын захирагч Анн Идальго түүнд Парис хотын соёлын амьдралд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хотынхоо дээд шагналыг гардуулсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Яг над шиг өдөрт 7 цаг унтдаг юм бн, ккк
Bayrlaa aguu hun bjdee mundag nice.bi fendi tsunhnuuded durtai chanin tansag zagvarlag