-“Сант Марал” төвийн судалгааны үнэний магадлал арга зүйн хувьд алдаа багатай гэж итгэвэл иргэдийн 50-иас дээш хувь нь өнөөдөр “Ерөнхийлөгчийн засаглал”-ыг сонгоход бэлэн байна. Харин иргэд яагаад ийм итгэл үнэмшилтэй болсныг эргэцүүлэн бодъё-
Өнөөдөртөө сүр хүчин төгөлдөр буй Үндсэн хуулийг өдгөөгөөс 30 жилийн тэртээх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ялалт дээр 1992 онд батлан тунхагласан билээ. Улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоогоо эрс өөрчлөн шинэчлэх нийгмийн зөвшилцөл, оюун санааны бүтээл болон батлагдсан тэрхүү Үндсэн хуулийг өдгөө өөрчлөх асуудлыг УИХ сүүлийн хэдэн сарын турш хэлэлцлээ. Үндсэн хуулийг хувьсгалаар, эсвэл парламентын танхимд хувьсгалын дайны эр зориг бүхий оюун санааны өөрчлөлтөөр батлан гаргадаг нь хүн төрөлхтний түүхээс үлдсэн үнэн юм. Аливаа бодлого, шийдвэр, өөрчлөлтийн үр дүн хэмжигдэхүйц байх ёстой нь гарцаагүй. Тэгвэл нийгэмд дэвшил авчрахуйц өөрчлөлтийг дагуулж чадах эсэхээр нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнг хэмжиж таарна. Чухам ямар өөрчлөлт, дэвшил авчрах нь хэмжигдэхүйц биш, хэвлэлийнхний хэллэгээр бол гоо сайхны косметик хагалгаа маягтай Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл сүүлийн хэдэн сар парламентын гишүүдийн ширээ дамжиж явсаар эцэс сүүлдээ эрс өөр шийдэл рүү хөтөллөө.
Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ, гүйцэтгэх засаглал болох Засгийн газар, түүнчлэн Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдлийг дахин хуваарилах, эрх мэдлийн хүчний тэнцвэрийг зохистой тогтоох шаардлага, үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гүйцэлдүүлэх нийгмийн захиалгын талаар судлаачид болон улстөрчид сүүлийн 10-аад жил шаргуу ярьсныг санаж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр чухам юуг шийдвэрлэх вэ гэдэг гол хэрэгцээ, шаардлага руугаа оновчтой чиглүүлж хараахан чадаагүй төслөөсөө УИХ дахь олонхи буцаж, засаглалын хэлбэрийг өөрчлөх “хувьсгал” -д иргэдээ уриалан дуудахаар шийдлээ.
Хэд хоногийн өмнө батлагдсан УИХ-ын тогтоолд зааснаар ард нийтийн санал асуулгаар Монгол Улс парламентын засаглалтай байх уу, эсвэл өнөөгийнх шиг парламентын засаглалтай үлдэх үү гэдгийг ирэх арваннэгдүгээр сард шийдвэрлэхээр болов.Засаглалын хэлбэр нь ардаа асар том бүтэц, үр дагавартай. Ар дахь зураглал, бүтцээр нь авч үзвэл “ардчилал”, эсвэл “дарангуйлал”-ын алийг сонгох вэ гэсэн асуулт хэмээн онолын судлаачид “орчуулан” тайлбарлаж буй. Аль нь ямар үр дагавартай, бидэнд аль нь илүү зохистой талаарх яриаг түр хойш тавья. Ямартаа ч “Үндсэн хууль бол хууль биш хувьсгал” хэмээх эрс шийдмэг эшлэл энэ удаад хэрэгжихээр болсон нь яах аргагүй 30 жилийн дараа өрнөж буй түүхэн үзэгдэл, үйл явдал мөн.
САНАЛ АСУУЛГЫН ДҮН “ХУВЬСГАЛ” АВЧРАХ УУ?
Энэ асуултын хариу хэрхэн гарахыг тааварлах гэж үзье. Сүүлийн 30-аад жил Монголын нийгмийн санаа бодлын тандалт судалгааг тасралтгүй хийж ирсэн “Сант Марал” төвийн хамгийн сүүлийн судалгаанаас энд татаж авчиръя.
Энэ оны гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд явуулсан санал асуулгаар “Монголын засаглалын ямар хэлбэр илүү тохирох вэ” гэсэн асуултад Улаанбаатар хотод иргэдийн 53.8 хувь нь, хөдөөд 52.6 хувь нь, улсын хэмжээнд дунджаар 53.2 хувь нь “Улс төрийн намуудын нөлөөллийг хязгаарласан Ерөнхийлөгчийн засаглал” хэмээн хариулжээ. Уг санал асуулгаас хагас жилийн дараа дахиад энэ асуултыг тавих гэж байна гэсэн үг. Энэ хооронд чухам юу өөрчлөгдсөн бол?! Үнэндээ иргэдийн дээрх санаа бодол, итгэл үнэмшил энэ хагас жил дотор өөрчлөгдөн хувирахаар хөнгөн гэнэхэн зүйл биш юм. Тэрчлэн санал асуулга угтсан цөөн хоногийн мэтгэлцээн, сурталчилгаанд ч хувирахаар солигдмол үүл ч биш болов уу. Учир нь юу вэ гэж үү?
Ард түмэн ч бас боддог
Олон нийтийн санал асуулга гэдэг бол ор хоосон зүйл биш. Эсвэл огт бодолгүй, тархи нь ходоодондоо орчихсон харанхуй хүч ч бус. Харанхуй хар масс гэж үзвэл хэтэрхий басамжлал болно. Нэгэнт Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийн мөн чанартай юм бол олон нийт буюу ард түмний санаа бодлын тусгалыг тодорхой хэмжээнд шингээж таарах нь. Тэр тусмаа ард нийтийн санал асуулгаар шийдэхээр хууль тогтоох байгууллага нь тогтоол баталсан өнөөдрийнх шиг тохиолдолд. “Сант Марал” төвийн судалгааны үнэний магадлал арга зүйн хувьд алдаа багатай гэж итгэвэл иргэдийн 50-иас дээш хувь нь өнөөдөр “Ерөнхийлөгчийн засаглал”-ыг сонгоход бэлэн байна. Харин иргэд яагаад ийм итгэл үнэмшилтэй болсныг эргэцүүлэн бодъё.
Өнгөрсөн 30 жил буюу парламентын засаглал, чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоогоор замнасны эцэст иргэд ийм сонголтод тулсны учрыг “тэд харанхуй болохоор” гэж гүжирдэхэд хэцүү.
Парламентын засаглалын амин сүнс нь улс төрийн намуудын өрсөлдөөн. Тэгвэл сүүлийн 30 жил парламентын эрхийн төлөө өрсөлдөөний хууль ердөө хоёр том намыг буй болгосон бөгөөд эрх мэдэл сонгуулиас сонгуулийн хооронд тэдний хооронд ээлжлэн шилжжээ. Хамгийн гол нь тус хоёр намд итгэх итгэл жилээс жилд хэврэгшиж ирсэн байх аж. Сүүлийн судалгаагаар улс төрийн намууд олон түмний санаа бодлыг илэрхийлж чадаж байна уу гэсэн асуултад улсын хэмжээнд нийт иргэдийн 83.8 хувь нь “илэрхийлдэггүй” гэсэн хариултыг өгчээ.
Парламент бол төлөөллийн зарчимтай. Гэтэл парламент ард түмний эрх ашгийг төлөөлж чадсан уу гэдэгт “тийм” гэх хариулт бүдгэрсээр өнөөдрийг хүрчээ. Мөн энэ оны судалгаагаар “бага зэрэг” гэдэг асуулт бараг тавин хувьд дөхөж байна.
Цаашилбал, нийгмийн шударга бус явдлаас болж өөрийгөө алдаж, хохирч байна гэж үзэх иргэдийн тоо “хожиж байна” гэж үзэгсдээсээ үлэмж их, тэрчлэн УИХ, Засгийн газар, шударга шүүх, хууль сахиулах байгууллагад итгэх итгэл гучин жилийн турш уруудсаар ирснийг хэн ч тоож үзээгүй юм.
Иргэдийн энэхүү үнэлэлтэд дүгнэлт хийж, үүгээрээ дамжуулан илэрхийлсээр байсан дохио сануулгыг анхаарч үзсэн бол, төрийн эрх мэдлийг дамжуулан хэрэгжүүлэгчид үүнд “менежмент” хийхийг хүссэн бол өнөөдөр аль алийг нь “нулимж”, Ерөнхийлөгч засаглалыг хүсэмжлэх байсан уу? Миний бодлоор энэ тун чухал асуулт билээ.
Хууль тогтоох, төсөв батлах эрх мэдлийг нийгмийн тодорхой хэсгийн эрх ашгийн төлөө, тэдний капиталыг өсгөх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга зам болгож, үүнээсээ өөрсдөө хожиж ирсэн улстөрчдийн тарьсан үр нь энэ. Өнөөдрийг хүртэл явж ирсэн арга зам буруу байна гэдгийг ухамсарласан иргэд өөр гарц гаргалгааг хайж байгаагийн л илрэл нь “засаглалаа солиод үзэх” бооцоонд хүргэсэн юм биш биз?! Уг нь тэд нэг хэсэг нь бус нийтээр хождог, хөгждөг нийгмийг хүсэмжилсэн юм. Үнэндээ өнөөдөр ч гэсэн засаглалын өөрчлөлтийг гэхээс илүүтэй засаглах чадамж, нэг зүгт харах хамтын үзэл санаа, итгэл үнэмшлийг үгүйлж байгаа юм биш үү?! Улс орны бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэгч субъект болох ТӨР ЗАСАГ нийгмийн тэрхүү хэрэгцээ, шаардлагыг хангаж чадаагүй учраас тэр хоосон орон зайг дүүргэх гарцыг иргэд идэвхийлэн хайж буй.
Ард түмэн харанхуй хар масс гэдэг суртал ухуулгыг хэрэгжүүлэгчид, үүнд итгэгсдийн өмнөөс иргэд өнөөдөр дунд хуруу гозойлгож магадгүй болжээ. Асуугаад л үзье...
Сэтгэгдэл ( 10 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
За монголчууд ерөнхийлөгчийн засаглал гэж туйлшраад юу гэхэв 76 яаж байна 1 хүний эрх мэдэл улам дордуулна. Харин 76 гишүүний халдашгүй гэдгийг хасах хэрэгтэй
За монголчууд ерөнхийлөгчийн засаглал гэж туйлшраад юу гэхэв 76 яаж байна 1 хүний эрх мэдэл улам дордуулна. Харин 76 гишүүний халдашгүй гэдгийг хасах хэрэгтэй
Худалаа хүмүүсийн тархи угаахаа болио .... Ерөнхийлөгчийн засаглал монголд угаасаа хэрэггүй Орос ,хятадын гар хөл бологчид олон хүнийг худалдан авах гэж үйлээ үзэж байсанаас Ганц хүнийг яаж л бол яаж чадна гэж тооцоолоод байгаад л гол аюул нь бна.
Үе үеийн ерөнхийлөгч нар амин хувиа бодож байснаас хэзээ ард түмнээ бодож байсан юм бэ
Юун хувьсгалсаг юм бэ? Хувьсгалд дурлаад байгаа юм бол тэр Африк руугаа зайл. Бид мѳрѳѳрѳѳ тайван амьдармаар байна. Наад балай асуулгаа ч цуцал. Юугаа ч мэдэхгүй мунхаг иргэдээс тѳрийн бүтцийг тодруулах гэж юу байсан юм бэ.
ARDCHILSAN HUJAAG USTGAH HUVISGAL HIIYA
Ардчилагчид өөр юу өгсөн бэ гэж үү? Өгсөн юмыг сайн мэдэхгүй байна, харин Чингис хаан гэдэг нэрээр халхавчилж Монгол улсын түүхийн нэг үеийг үгүйсгэх үзлийг ихэд дэлгэрүүлэв бололтой, бас монгол хүний өр нимгэн сэтгэл үгүй болж, эх нутгаа харийнханд бэлэглэв. Одоо ”төрийн нийтийн өмч” гэсэн учир нь ойлгогдохгүй нэг юм гараад ирлээ. Малыг малчдад, орон сууцыг суугчдад нь өгсөн гэж ярьдаг ч үнэндэ тийм биш. Өө нээрээ тэдний авчирсан юм байгаа юм байна, тэр нь хятадуудыг олноор оруулж ирсэн, хятадын цацрагтай, хортой ногоо, чихэр ихээр оруулж ирсэн юм байна шүү.
Монголыг оройлон удирдагч нэг хүн байсан авч үнэндээ, хамтын шийдвэр, тэргүүлэх хүмүүсийн саналыг үндэслэж толгойлогч эцсийн шийд гаргадаг байсан эртний түүхийн улбаа байгаа юм биш үү? Зөвлөж шийдэж чадахгүй хоорондоо тэмцэлдсэнээсээ болж сүйрч байсан юм биш үү? ”Ардчилагчид” маань юу авчирчхав? Христийн шашныг авчирсан, христээ дагаад ***, хар тамхи нь орж ирсэн. Анхандаа социализмд орох гэж бүх соёл, боловсролын төв болж байсан хийдүүдээ устгасан бол капитализмд шилжихдээ социализмын үед босгосон бүх үйлдвэр, хамтын аж ахуйг үгүй хийсэн, ”хөшөөтөй тэмцэж” баатар болсон. Өөр?
biidniig buu basamjil.. er ni songuuii, undsen huuliin sanal 2ig tsug yavuulaach ee