УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хууль хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах үүрэгтэйгээр ажиллаж байгаа уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2019.09.13/ болж, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн нэр барьсан авлигачдад хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Сүүлийн үед мэргэжлийн хяналтын байцаагч, гаалийн байцаагчид гээд иргэдийн бухимдлыг төрүүлсэн зүйл их байна. Одоо цаг үе өөрчлөгдөж байна. Гар утсаар гэмт хэргийг баримтжуулж байна. Нөгөө талаар хуулийн байгууллагын хийж байгаа ажил олон нийтийн хяналтад орсон. Баахан сүр дуулиан болгож, бичлэг цацаад байдаг ч хэрэг нь сүүлдээ замхардаг. Зарим талаар улстөржүүлж байна. Сүүлдээ цуутай хүүхэн хуримгүй гэгчээр алга болдог. Шүүх дээр ч, хууль, хяналтын байгууллага дээр ч ийм байна. Хууль дээдлэх ёс зарчмыг дээр, дооргүй хэрэгжүүлж, улстөржихгүй ажиллах шаардлагатай байна. Хууль, шүүхийн байгууллага нэг бодлоготой ажилламаар байна” гэсэн шаардлагыг хуулийн байгууллагынханд тавьжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Эд нар худлаа дөө, иргэдийн хяналтгүй хэзээ ч чадахгүй, бас ард, иргэдтэйгээ гэж худлаа байхаа болиочээ Занданшатар аа гэмээр байна
тэгээд шууд л цуцлаачдээ,ухсэнииг нь судалдаг юм.оорчлохдоо нямдорж раднаасэд нар гар оргоод л болчоо биздээ
Харагдаач та нар
Uleegeed bai JDY chid ee, uursuduusuu exle!!!
Hudulmuriin huiliig Mongol ulsiin hemjeend neg standartaar heregjvvlmeer yum.Baiguullaga bolgon dotood juram gej uurtuu ashigtai ganuuduulsan huil gargaad baihaa boliochee.Uls neg l huiliaa murdiii?????!!@@@@@@@@@@@!!!!!!!!!!!!!!!
ХЭН ХҮЛЭЭЛГЭХ ВЭДЭЭ. ХУУЛЬ НЬ ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭЭД. ШҮҮГЧИД НЬ ДАХИН МӨРДӨН БАЙЦАЛТАНД ЯВУУЛСААР БАЙХАД ШҮҮГЧДИЙГ ШҮҮДЭГ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОМООР. ӨӨРТ НИЙЦСЭН ХУУЛИАС ЗУГТАХ ХУУЛЬ БАТАЛДАГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БАЙХАД ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ. ЛУЙВАРЧИД НЬ ГАДААД ЭМЧЛҮҮЛЭЭД .... БАЙХААС
ta uuruu xuchtei shuu dee turiin 3 undurlugiin negee bizdee