#1 НАМЫН ТӨЛӨВШИЛ БИШ ХУВЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ЯРЬЖ СУУХ ЦАГ ГЭВ
Одоо бид улс төрийн намуудын төлөвшил ярих нь утгагүй, яасан төлөвшиж чаддаггүй намууд вэ?
Энэ чинь тогтолцоондоо биш нам болон тоглож байгаа хүмүүстээ байгаа юм, шууд хувьсгалын өөрчлөлт ярих цаг нь болсон гэдгийг онолын түвшинд ч практик талаасаа ч ярьж байна.
Энэхүү яриа нь “Конрад-Аденауэр” сангаас зохион байгуулсан “Монголын улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” хэлэлцүүлгийн үеэр хөшигний ард өрнөв. Индэр дээр нам төлөвшүүлэх тухай эрдэмтэн мэргэд том том илтгэл тавьж, хөшигний цаана улс төрийн нам төлөвших ямар ч боломжгүй, одоо хувьсгалын өөрчлөлт хийх цаг болсныг намуудын зарим төлөөлөл, судлаачид ам нэгсэн ярьсан. Монголчууд 100 шахам жилийн түүхтэй улс төрийн намтай ч нийгмийн өөрчлөлтөөр бүхий л зүйл хэлбэр дүрсээс эхлээд агуулгаа хүртэл өөрчилсөн. Тиймээс Монгол Улсын шинэ нийгмийн түүхээс авч үзвэл дээд тал нь 30 нас хүрсэн улс төрийн хүчинтэй юм. Лебралист үзэл бууриа засч улс төрийн нам үүсээд 300 гаруй жилийн түүхийг бичилцсэн АНУ ч юм уу, дэлхийн бусад оронтой харьцуулахад олон намын тогтолцоонд шилжээд гучаад жилийн нүүр үзэж байгаа гэхээр дэндүү нялх санагдаж таарна.
#2 МАН-ЫН 47 ГИШҮҮН НИЙГМИЙН ЗАХИАЛГЫГ БИЕЛҮҮЛЭХЭЭР НЭГДЛЭЭ
Бид ардчилсан тогтолцоонд шилжсэн цагаас хойш гучаад жилийн хугацаанд засаглалын хямралд олонтаа өртөж нуруугаа авахуулж хаширсан улс. Засаглалын хямрал өөрөө нийгэм эдийн засаг, улмаар ард түмний амьдралд асар их хохирол учруулсан жишээг энд дурдах нь илүүц хэрэг биз ээ. Ерөөсөө үүний агуулга нь Үндсэн хуульд байна гэдгийг олон удаа ярьж байсан ч зориглон хөдөлсөн нь үгүй.
Харин өнгөрөгч 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д үнэмлэхүй санал өгсөн нь “Үндсэн хуулиа өөрчил, засаглалын хямралаас гаргаад өг, энэ нийгмийг сайн сайхан болго” хэмээн захиалсан мэт. Тиймдээ ч эрх баригчид ард түмний захиас даалгаврын дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг чамгүй сайн зохион байгуулж, Ард нийтийн санал асуулгаар шүүн тунгаахаар боллоо.
#3 Х.БАТСУУРЬ: 29 ЖИЛИЙН ДОТОР МОНГОЛ УЛС ЗУРГААН УДАА ДАМПУУРЛЫН ИРМЭГТ ХҮРСЭН
-Монгол Улсын гадаад өр хүний нийгэм, эдийн засгийн эрхэнд хэрхэн нөлөөлж буйг судалсан НҮБ-ын шинжээч судалгааныхаа талаар сая танилцууллаа. Өрийн асуудлаар олон жилийн өмнөөс л хэлж ярьж, бичиж ирсэн хүний хувьд гаднын шинжээчийн судалгаа, үнэлэлт дүгнэлтээс өөр өнцөг, хандлага олж харав уу?
-Төрийн гадаад өр Дотоодын нийт бүтээгдэхүүний 58.9 хувьтай тэнцэж буй нь түгшүүртэй асуудал биш гэж үзсэнтэй нь би эдийн засагчийн хувьд санал нийлэхгүй байна. Хувийн салбарын гадаад өртэй харьцуулахад бага түвшин л дээ.
Монгол Улсын нийт гадаад өрийн 2/3-аас багагүй хувийг хувийн хэвшлийн өр эзэлж буй нь анхаарах ёстой асуудал гэж НҮБ-ын шинжээч сая ярьсан боловч, энэ талаар илүү тодруулсан хариулт өгсөнгүй. Улсын нийт гадаад өрийн хэмжээ 30 тэрбум ам.доллар буюу Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол 270 орчим хувьтай байна.
#4 Ш.ОРГИЛ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЛИЦЕНЗ ОЛГОДОГ ХҮН БИШ
-Сэлэнгэ аймгийн Шаамар суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид 300 га газар олгосон гэдэг мэдээлэл дуулиан болоод өнгөрлөө. Процесс яг яаж өрнөсөн юм бэ?
-Шийдвэр гарчихсан асуудал л даа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж сумандаа том эрх мэдэлтэй иргэдээс сонгогдсон төлөөлөл байдаг. Анх багийн Иргэдийн нийтийн хурлаас дэмжлэг аваад, сумын иргэдийн хурал нь дэмжээд хууль ёсны дагуу явж байсан юм билээ. Гэвч нөгөө аж ахуйн нэгж гадаадын хөрөнгө оруулалттай өөр компанид 50 хувиа өгчихсөн. Уг нь хуулиараа 25 хувь байх ёстой юм. Гадаадын хөрөнгө оруулалттай компани хуулиараа газар эзэмших эрхгүй. Харин ашиглана гэж заасан байдаг. Ашиглах эрхийг Засгийн газраас хугацаа тогтоож өгдөг. Тиймээс би хуулийн хүрээнд ажиллаж цуцлах шийдвэр гаргасан. Түүнээс бослого тэмцэл болж, тэднийг хаацайлсан юм байхгүй. Миний нэр дээр ирсэн хүсэлтийг судалж үзсэн юм. Улсын бүртгэлээс лавлагааг нь авч үзэхэд “Хэ Жүн Агро” компаний тухайн аж ахуйн нэгжийн 25 хувиас дээш хөрөнгө оруулалттай тул эзэмших эрхгүй гээд 50 хувийг нь авсан баримтаар нотлогдсон тул хуулийн хүрээнд явагдсан. Ийм л асуудал байгаа юм. Нөгөө иргэд нь хоорондоо гарын үсэг зурсан, зураагүй гэдэг маргааныг бол шүүх л тасална. Шүүхээрээ явж байгаа байх. Бид хуулийн хүрээн дэх асуудлыг таслан зогсоосон.
#5 БНСУ-ЫН ЦАГДАА 30 ЖИЛ ИЛРЭЭГҮЙ ЦУВРАЛ АЛЛАГЫН ЭЗНИЙГ ТОГТООЖЭЭ
Өмнөд Солонгост 30 гаруй жилийн хугацаа өнгөрөхөд илрээгүй байсан цуврал аллагын гол сэжигтнээр өдгөө шоронд хоригдож буй 50 орчим насны нэгэн хоригдлыг татжээ.
1986-1991 оны хооронд Сөүлээс өмнө зүгт байрладаг Хвасонг тосгонд 13-71 насны арван эмэгтэйг хүчирхийлж, хөнөөсөн аймшигт хэрэг гарч байсан аж.
Гёнги Намбу мужийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр, улсын шүүх эмнэлэг амиа алдсан эдгээр эмэгтэйн нэгийнх нь дотуур хувцаснаас олсон ул мөрийг шинжлэхэд түүний ДНК-тай таарсан байна. Тухайн үед ганц энэ хэргийг мөрдөхөд хоёр сая гаруй цагдаагийн ажилтан дайчлагдан ажиллаж байжээ. Хэдийгээр 30 гаруй жилийн дараа сэжигтнийг илрүүлсэн ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 2006 оны дөрөвдүгээр сард дууссан тул Прокурорын газар хэрэг үүсгэх боломжгүй болсон аж.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319