Сэтгэцийн эмгэгтэй болгож мэдэх таван АРАНШИН

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 22

Зарим хүн өөрт нь сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй болсныг мэддэггүй. Тухайлбал, сэтгэцийн эмгэг ч байж болох зарим зан араншингаа анзааралгүй явсаар өвчнөө хүндрүүлэх нь бий. Таныг сэтгэцийн эмгэгт хүргэж болох таван зан араншингийн талаар өгүүлье. Өөрийгөө шалгаад үзээрэй.

Ажлаа дуустал нь хийхгүй байх

Та ажлаа зорилготойгоор эхэлдэг ч хэзээ ч дуусгадаггүй бол стрессээс үүдэлтэй сэтгэцийн багахан эмгэгт өртжээ. Ийм үед хүн сэтгэл санаа хөөрөлтэй, яриасаг, идэвхтэй байж, бага унтдаг. Хөөрөлдөө автан олон ажлыг зэрэг эхлэх нь бий. Эхэлсэн ажлаа удалгүй орхидог.

Төгс төгөлдөр байх хүсэл

Бүгдийг төгс хийж, төгс байх гэж зүтгэх нь түгшүүрлэх эмгэгтэй хүний шинж. Шүүмжлүүлэхээс, ажилгүй болохоос айх, өвдөх вий, золгүй явдал тохиолдох вий гэж айх нь бүгд түгшүүрлэх эмгэгийг шинж юм. Таныг төгс төгөлдрийн төлөөх хүсэл зовоож байвал сэтгэл зүйчид хандаарай.

Цэвэрч байдал

Эргэн тойрноо бүрэн төгч цэвэрхэн байлгах хүсэл нь мөн сэтгэцийн эмгэгийн шинж. Энэ нь том түгшүүр, айдсаас болж үүсдэг, өөрт маш зовлонтой сэтгэцийн асуудал юм. Эмэгтэйчүүд ийм өвчнөөр их шаналдаг нь багаас нь “эмэгтэй хүүхэд ийм байх ёстой”, “Тэрийг хар, тэр ийм цэвэрч” зэргээр бусадтай харьцуулж ярьдагтай холбоотой аж.

Зөв хооллохын хүслэн

Эрүүл мэнддээ анхаарч, идэх хоолондоо хяналт тавих нь энгийн зүйл. Харин амттай зйүл идмээр байсан ч түүн дээрээ хүчээр амтгүй зүйл нэмж татгалзах, дуртай жимсээ идэлгүй дургүй зүйлээ хүчээр ам руугаа чихэх зэрэг нь түгшүүртэй шинж тэмдэг.

Хаалттай байдал

Хэтэрхий дотогшоо, хаалттай хүн багадаа ямар нэгэн асуудалтай тулгарсан нэгэн байдаг. Та танихгүй хүн рүү залгах болоход дургүй, сандарч байвал, дэлгүүрийн худалдагчтай мэндлэх дургүй, зөрч өнгөрсөн хүн нохойг тань өхөөрдөхөд хүйтэн царай гарган явдаг бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй болжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
моо моо(66.181.161.102) 2020 оны 08 сарын 20

хэн нэгэнтэй харьцахдаа үргэлж хэвийн биш авир гаргах нь юуных вэ..

0  |  0
aaa(202.21.107.112) 2019 оны 09 сарын 23

bugdere taarj edr

0  |  0
DR. UROLOGIST(197.210.227.192) 2020 оны 08 сарын 20

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  15
Top