А.Гылымхан: Баян-Өлгийд урьд хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт өрнөж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. Танай аймагт өвөлжилтийн бэлтгэл ямар шатандаа явж байна вэ?

-Манай аймагт зуншлага сайхан болсон. Бид өвлийн бэлтгэл ажлын талаарх захирамжийг долоодугаар сарын 10-нд гаргасан. Захирамжаар 40-өөд хүний бүрэлдээхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Хоёр ч удаа сум, багуудаар явж бэлтгэл ажлын явцтай танилцаж, 40 гаруй ажлыг төлөвлөөд байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 80 гаруй хувьтай байгаа. Ажлын хэсгийн зүгээс нэн шаардлагатай зүйлс дээр үүрэг чиглэл өгсөн. Өнгөрөгч зун бороо хур элбэг байсан тул өвөлдөө цас их унах магадлалтай. Тийм учраас өвлийн бэлтгэлээ сайн  базаах, өвс тэжээлээ сайтар бэлтгэх талаар малчид иргэд, хөдөлмөрлөгчдөдөө ойлгуулах нь нэн тэргүүний ажил болоод байна. Хэн юу хийхийг нь захирамжид тодорхой тусгаж өгсөн. Мөн гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгээд бүх сумдаар явж дахин үүрэг өгөөд байна. Ажлын хэсэг таван удаа хуралдаад асуудлуудаа багцалж шийдсэн. Саяхан болсон Засгийн газрын онцгой комиссын хуралдаан дээр зарим зүйлийг шийдвэрлэсэн. Тухайлбал, тусгай хамгаалалттай газруудад мал оторлуулах хүсэлт тавьсан. Тун удахгүй хариу ирүүлэх байх. Тусгай хамгаалалттай зургаан сумын нутаг дэвсгэрт мал оторлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эдгээр асуудлыг Хил Хамгаалах Ерөнхий газар, БОАЖЯ дээр асуудал тавиад шийдэгдээд  явж байна. Мөн зэргэлдээ сумдад мал оторлуулах асуудал байгаа. Булган сумын малчид маань Ховд аймгийн Мөнххайрхан, Буянт сумын нутагт оторлодог. Бид нутгийн удирдлагуудтай гэрээ хийсэн. Зундаа бол Булган сумын нутагт зусаад өвөлдөө тийшээ өвөлждөг. Энэ жил хамтраад өвөлжүүлэх, оторлуулах ажил дээр тохирсон. Сумдад өвлийн нөөц бэлдэх даалгаврыг үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар сум болгон 80-100 тонн  өвс бэлтгэсэн байна. 

-Өвс тэжээлээ дотоодоосоо татаж  байна уу эсвэл өөр аймгаас авч байна уу?

-Хадланг өөр өөрийн сумаас бэлтгэж байгаа. Манай аймагт Ногооннуур суманд бусад сумдаа хангадаг тэжээлийн аж ахуйн  газар байдаг. Том газарт өвс бэлтгэлээр ажилладаг хүмүүст улсын нөөц, сумын нөөц, аймгийн нөөцөд өвс бэлдээрэй гэдэг үүрэг даалгавар өгсөн. Хамгийн гол нь аймгийн нийт малчид өөрсдөө шаардлагатай өвсөө сайтар базаах ёстой. Мадчид маань ч гэсэн чинээндээ сайтар базаагаад байна. 

-Баян-Өлгий аймгийн өмнө тулгамдсан нэн чухал асуудал бол дулааны эрчим хүчний төвлөрсөн бүсүүдтэй холбоотой асуудал. Нүүрсний үнэ тодорхой хэмжээ­гээр нэмэгдсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Эрчим хүч болон өвөлжилтийн бэлтгэл ажилд юу дутагдаж байгаа вэ?

-Дулаан хангамж хамгийн чухал. Би өөрийн биеэр хоёр ч удаа ажил байдалтай нь танилцсан. Манай дулааны станцад нэлээдгүй шинэчлэл, засвар хийгдсэн. 300-ийн шугамтай байсныг 500-ийн шугам болгон өргөтгөсөн. Мөн 600 гаруй метр газрыг өөрчлөн шинэчилсэн. Мөн улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээг шинэчилсэн. Өнгөрөгч өвөл халаалт муу байсан хэд хэдэн газруудад засвар хийлээ. Үүний нэг нь ерөнхий боловсролын IV  сургууль. Манай дулаан хангамж, эрчим хүчний компани дээр багагүй шинэчлэл хийгдэж, өөрсдийн дотоод нөөц боломжоороо зуухаа шинэчилээд байна. Ноднин зарим байгууллагуудын халаалт бүрэн очихгүй байсан. Энэ асуудлыг бүрэн шийдэж чадлаа. Хоёрдугаарт, өнгөрсөн жил цахилгааны засвар хийх шаардлага тулгарч дүн өвлөөр биднийг багагүй сандаргасан. Бид аймгийн Засаг даргын Тамгын газраас Засаг даргын захирамж гарган бүх  онцгой объектуудыг өөрийн цахилгаан эх үүсгүүртэй болох үүрэг өгсөн. Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссоос шийдвэр гарч үүрэг өгч байлаа. Энэ хүрээнд дулааны станц маань өөрийн 400кВт-ын хүчин чадалтай мотортой болсон. Төвийн эрчим хүч тасарлаа гэхэд өөрөө үргэлжлүүлэх боломжтой болсон байгаа. Өнөөдөр хоёр сар гаруй хэрэглэх нүүрсний нөөцөө базаасан. Нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай зүйл гэвэл зарим байгууллагуудаас авах халаалтын өрийн авлага болчихоод байна. Жишээлбэл, олон жил үргэлжилсэн Ховд их сургуулийн салбар 300 гаруй сая төгрөгийн өртэй байгаа юм. Тус сургуулийн салбарт албан тоот хүргүүлж өрийг барагдуулах тал дээр анхаарч ажиллахыг хүссэн. Түүнчлэн зарим сургууль, цэцэрлэг, төсөвт байгууллагуудаас авах авлагаа барагдуулах тал дээр дэмжиж өгөөч гэсэн асуудлыг оруулсан. Энэ хүрээндээ шийдэгдэх байх. Өөр нэг тулгамдсан асуудал нь нүүрс. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхай байхгүй тул энэ нь бидэнд бэрхшээл болоод байгаа юм. Тиймээс Увс аймгийн Хот гүрэн уурхайгаас нүүрсээ авдаг. Тэдний зүгээс үнээ нэмж байгаа гэдгээ хэлж байна лээ. Бид энэ асуудлаар “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”, “Хэрэгжилтийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарган  компаниудыг цуглуулж бензин шатахууны үнэ өсөөгүй байхад яагаад үнээ нэмж байна вэ гэдэг дээр дүгнэлт хийхээр ажлын хэсэг гарсан байгаа.

-Монгол Улсын алслагдсан бүс дэх танай аймгийн бүтээн байгуулалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Ер нь сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа бүтээн байгуулалт дэд бүтэц рүүгээ нэлээн шилжсэн байх шиг. Ерөнхийдөө аймаг орон нутагт хийгдэж байгаа онцлог асуудлууд юу байна вэ?

-Та, сайн анзаарсан байна. 2016-2020 онд аймаг орон нутгаа хөгжүүлэх Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлахдаа хийж амжаагүй зайлшгүй шаардлагатай асуудлуудыг төлөвлөж оруулсан. Эдгээр асуудлууд эхнээсээ шийдэгдэж байна. Энэ гурван жил гаруйн хугацаанд аймагт урьд өмнө нь хийгдээгүй, өмнөх дөрвөн жилээсээ 10 гаруй хувиар их ажлууд хийгдсэн. Тухайлбал, манай аймагт нэгдсэн эмнэлгийн асуудал хүнд байсан. 1974 онд 50 мянган хүн амтай байх үед баригдсан юм. Гэтэл манай аймгийн хүн ам 103 мянга болчихоод байна. Үнэндээ иргэдийнхээ ачааллыг дийлэхгүй байсан. Үүнээс шалтгаалсан асуудлыг тавиад зураг төслийг гарган, Засгийн газарт асуудал тавьснаар Нэгдсэн эмнэлэг барихаар боллоо. Мөн аймагт 50 хүүхдийн ортой эмнэлэг баригдана. Барилгын ажил ноднин эхэлсэн. Хэвийн үргэлжилж байна.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юу?

-Тийм. Улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт эрүүл мэнд, боловсролын салбар руу чиглэгдэж байна. Сумдад нэлээдгүй эмнэлэг баригдаж, зарим нь засвар хийгээд явж байна. Харин боловсролын салбарт маш том ажлууд хийгдсэн. 2016 онд манай аймгийн цэцэрлэгт хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 62 хувьтай байлаа. Цэцэрлэг хүрэлцдэггүй нь асуудал дагуулж байв. Сүүлд аймгийн хэмжээнд 50-250 хүүхдийн нийт 16 цэцэрлэг барьж эхэлснээс эхнээсээ ашиглалтад орсон.  Эдгээр цэцэрлэгүүд аймгийн төв болон сумын төв дээр баригдсан. Энэ бол маш том бүтээн байгуулалтын ажил. Түүнчлэн найман сургууль, зургаан дотуур байр баригдсан. Мөн гурван сумын төв дээр соёлын төв баригдсан. Ингэснээр хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 80 гаруй хувьтай болж өссөн. Хэд хэдэн цэцэрлэг ирэх жил ашиглалтад орно. Үүний  хажуугаар аймагт хийгдэж буй онцлох том бүтээн байгуулалтын ажлууд бий. 2016 онд манай аймгийн 13 төрийн төсөвт  байгууллага өөрийн байргүй байсан. Иргэний бүртгэл, архив, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс эхлээд түрээсийн байранд байрлаж ирсэн. Эдгээрт нэг дор шийдвэрлэхээр аймагт зургаан давхар төрийн үйлчилгээний цогцолбор барьж байна. Барилга ирэх жил ашиглалтад орвол төрийн үйлчилгээний байгууллагууд нүүж орох юм. Ингэснээр иргэд нэг дороос, хурдан шуурхайн үйлчилгээ авах боломжтой болно. Манай аймагт тээвэртэй холбоотой асуудал хөндөгдөж байсан. Манайд оношилгооны байр, авто вокзал байгаагүй. Үүнээс үүдэн Казахстан руу болон  хот хооронд явж байгаа автобус, аймаг дотор явж байгаа таксинд оношилгоо хийх боломжгүй байлаа. Энэ асуудлыг бид Зам тээврийн, хөгжлийн яамтай ярьж шийдсэн. Яамны 2.5 тэрбум төгрөгийн төсвөөр цоо шинэ оношилгооны байр тун удахгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Сүүлийн тав зургаан жил ашиглаагүй битүү зах хэмээх барилга байсан. Үүний 40 хувийг авто вокзал болгон ашиглана. Дэргэд нь газар өгч вокзал нь баригдаж байгаа.

Та дэд бүтцийн талаар асуулаа. Аймгийн хэмжээнд дэд бүтцийн нэлээд ажлууд хийгдсэн. Сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй ажлууд хийгдэж байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар аймгийн төвд 16 км авто зам баригдлаа. Мөн 13 км явган хүний зам ашиглалтад оруулсан. Гудамж талбайдаа 12 км гэрэлтүүлэг хийсэн. Үүний хажуугаар бид босоо тэнхлэгийн замын хөдөлгөөний том гурван ажлыг шийдсэн. Эхний ээлжид Толбо сумаас Хашаатын даваа хүртэлх 60 км зам ашиглалтад орно. Баригдаад дуусаж байна. Мөн аймгийн төвд босоо тэнхлэгийн зам 90 орчим хувь нь хийгдэж дууссан. Энэ төслийн хэмнэлтийн мөнгө 30 гаруй тэрбум төгрөгөөр аймгийн төвийг тойрч гарах 19 км замтай гүүр барихаар болсон. Үүний тендер нь зарлагдсан. Манай аймаг ганцхан гүүртэй. Зам их муу байсан. Төслийн хүрээнд 19.5 км замтай гүүр баригдчихвал маш том асуудал шийдвэрлэгдэх юм. Манай аймгийн гүүр 1974 онд баригдсан. 44 тонны даацтай. Гүүрэн дээр багахан асуудал гарахад зорчих боломжгүй болдог. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэх нь чухал байгаа биз. Мөн манай аймгийн төвөөс ОХУ-ын хил хүртэл 100 км байдаг. Энэ 100 км-ын 70 км нь хатуу хучилттай зам байдаг. 25 км нь олон жил яригдаад баригдахгүй байсан зам ирэх хавраас эхлэн баригдахаар болсон. Азийн хөгжлийн банкны төслөөр босоо тэнхлэгийн замын том гурван асуудал ийнхүү шийдэгдээд байна. Үүний зэрэгцээ манай аймаг бол том өндөр уулсаар хүрээлэгдсэн. Үерийн далангийн асуудал бий. Бид зураг төслийг нь гаргаад 20 гаруй тэрбум төгрөгөөр хийхээр болсон.

Энэ жил 5.5 тэрбум төгрөгийн ажил хийгээд явж байгаа. Харин ирэх жил 10  тэрбум төгрөгийг төсөвт тусгахаар ярьсан.

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ажу(66.181.161.39) 2020 оны 02 сарын 19

Харин ч Сауле Баделханы 2-ыг бодвол Гылымхан нь илүү нэр хүндтэй байх шүү ,Өвгөн, эмгэн 2 одоо залуучуудад зайгаа тавьж өгсөн нь илүү өлзийтэй байх

0  |  0
Ажу(66.181.161.39) 2020 оны 02 сарын 19

Харин ч Сауле Баделханы 2-ыг бодвол Гылымхан нь илүү нэр хүндтэй байх шүү ,Өвгөн, эмгэн 2 одоо залуучуудад зайгаа тавьж өгсөн нь илүү өлзийтэй байх

0  |  0
Алдаан(66.181.161.39) 2020 оны 02 сарын 19

Баян-Өлгий авлигалд живж бна\n

0  |  0
галсан(66.181.161.39) 2020 оны 02 сарын 19

Авлигалтай тэмцэх хэрэгтэй байна

0  |  0
Бн(202.126.89.184) 2020 оны 02 сарын 17

Гилымханы хийсэн юм гэж юу байсын

0  |  0
зочин (66.181.161.106) 2020 оны 02 сарын 17

Энэ хүний хийсэн ажил байхгүй энэ бол зөвхөн тууз хайчлагч реклам одоо их хуралд санаатай бас нэг хэлгүй Мгишүүн шигээ халтай \\хаалттай\\гэсэн үг хэлж чаддаггүй үл мэдэгч гарч ирнээ зүгээр хугацаагаа дуусгаад лааз өшиглөхөд бэлд харин манай сайд Баделхан дэд сайд Сауле 2 ок шүү\n

0  |  0
Irgen(192.82.75.204) 2020 оны 02 сарын 16

Uu darga gyai tanai aimag alban gazar bkkon delgyyr horshoo gydamj talbai adrees mongoloor bichnyy

0  |  0
Бахытжан(202.126.89.148) 2020 оны 01 сарын 24

Засаг даргын 2019 онд хийсэн нэг ажилын дурдаагүй байна.2019 оны 4- сард засаг даргын захирамж гарч,БСУГазарт төсөв хүрэлцэхгүй байна гэж цомхотголд оруулж 5 хүнийг ажилаас халсан. Одоо тэр захирамж нь биелэгдээгүй эргээд 3 хүнийг ажилд авсан ,2 хүнийг ажил, амьдралаас нь салгсан.Хэрэгжүүлж чадахгүй захирамжа яах гэж гаргасан юм бэ? Аль эсвэл БСУГазарын дарга Х.Зауре нь засаг даргаас дээгүүр эрх мэдэлтэй хүн юм уу?

1  |  0
Жайна(182.160.36.54) 2020 оны 01 сарын 18

Mungag2

2  |  0
Azamat(182.160.36.54) 2020 оны 01 сарын 19

Shininda osi 4jil ishnde aimagimzga kop degen jumistar atharildi.Aimah akimimzge oz ishmen hatti riza bolp jvremn.\nistarinz ilgeri bolsin

3  |  0
Дөлгөөн(182.160.36.54) 2020 оны 01 сарын 18

Мундаг засаг дарга

2  |  0
Хишгээ(182.160.36.54) 2020 оны 01 сарын 18

Ажлын амжилт хүсье

2  |  0
Иргэн(182.160.36.54) 2020 оны 01 сарын 18

Амжилт хүсье

2  |  0
зочин(66.181.161.83) 2020 оны 02 сарын 17

юм бүтээгээд яахын, тэр казакстан, шинжаан руугаа зайлцгаавал таарна муу ѳгѳр хасагууд

0  |  10
Ғылымхан пизда(202.55.188.86) 2020 оны 02 сарын 17

Ақшаға әлі тойған жоқсынба жегенін желкеннен шықсын толоон берем деп байдарға алып беріп кедейдер осы күнге дейін алалмай жүр емеспе новш ғылымхан

1  |  6
Zoshin (202.55.188.88) 2020 оны 02 сарын 17

Огцруулах хэрэгтэй энэ пиздааг

0  |  2
Zoshin(202.55.188.88) 2020 оны 02 сарын 17

Ih shunaltai sdu shvv ene nohor

0  |  3
Zoshin(202.55.188.94) 2020 оны 01 сарын 22

Hamgiin ajil xiij shadagui hamaatan sadangiin zasag darga baisan chuu hulgaishaa

2  |  2
иргэн(202.179.31.12) 2020 оны 01 сарын 15

утаа багасгаач хаус болгон хувийн хэвшлүүд тус тусдаа уурын зуухтай шинээр нэг дулааны станц барьж утаагаа шийдээч\n

1  |  0
erjan(202.126.88.52) 2020 оны 01 сарын 16

odanwa buringi bastihtardin jei almaganin jedim jelge uwirip humga togin bir toidim dese jon bolar

3  |  0
Zoshin(122.201.24.209) 2020 оны 01 сарын 15

Zaa bitgii hudlaa chaa ongiorson 4 jild undeslelgui olon arban tiriin alban haagchiig ajlaas undelelgui halj, tedgeer humuusiig chuuhees erguulen tomilson ba ulsad niitdee 650 say togriin hohirol ushruulsan hamgiin muu zasag darga

0  |  0
Султан(192.82.73.164) 2020 оны 01 сарын 16

Гол төрөөс мөнгө өгөөд хийгдэж байгаа ажлын чанар гэж авах юм байхгүй.

2  |  0
Иргэн(66.181.161.60) 2020 оны 02 сарын 17

Тун муу засаг дарга даа.

3  |  1
Бахытбек(134.209.20.17) 2020 оны 02 сарын 17

Ши муу новчоо Өлгийн ард иргэдийг хураж шадахгүй шүү. Идсэн бүгдиг шинь ил болгож чалгуулнаа за

3  |  1
Хаха(134.209.20.17) 2020 оны 02 сарын 17

Шааныз тэндэрийн луйварчин. Сонгууль дөхөхөөр булайг чинь дэлгээд өгнөө.

2  |  0
Иргэн(45.56.153.25) 2020 оны 02 сарын 17

Манай аймагт урд өмнө нь байгаагүй гоё зам тавигдсан, их баяртай байна. Ажлын амжилт хүсье.

4  |  1
Top