УИХ-ын намрын ээлжит чуулганы өнгөрсөн баасан гарагийн (2019.10.04) үдээс хойших хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тайлбарлаж буйгаар уг хуулийн өөрчлөлт нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилготой аж. Тэрбээр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн” гэж онцолж байв. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр хөөн хэлэлцэхтэй холбоотойгоор зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан удаан хугацаанд болж байхад түүнийг залруулах ажлыг яагаад ийм хойрго хийв ээ. Энэ хооронд олон хүн ял завшиж байгаа юм биш үү” гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Энэ хуулиудад өөрчлөлт оруулах төсөл 2018 онд боловсруулагдаад, бүх газруудаас санал аваад 2019 оны нэгдүгээр сард над дээр эцэслэгдэн орж ирсэн. Би 2017 оны сүүлээр ажлаа авсан юм. Ингээд энэ оны долоодугаар сард өргөн мэдүүлээд одоо хэлэлцүүлж байна. Би бол хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон биш уртасгасан гэж ойлгож байгаа. Яллагдагчаар татагдахаас гэдэг үгийг шүүхэд шилжүүлэхээс гэж өөрчилсөн.
Хуулиараа болж ял завших асуудал гарч байна уу хуулийн байгууллагын удаашралтай ажиллагаанаас болж ингэж байна уу гэдгийг хэргийг нь үзэж байж л ярина. 2015 оны Эрүүгийн хууль батлахдаа хэд хэдэн том алдаа гаргасан. Үүний гор нь одоо гарч ирж байгаа юм. 2002 оны хуулиар онц хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байсан. Үүнийг 20 болгосон. Хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсныг 12 болгосон. Хэргийн ангиллыг байхгүй болгосон. Үүнээс болж ийм асуудал үүсээд байгаа юм. Би ажлын хэсэг байгуулаад, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг ойрын үед ярина гэж бодож байгаа. Энэ хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх асуудлыг ажлын хэсэг дээр л хийсэн шүү дээ. Прокурорынхон, шүүхийнхэн, хуулийн яамныхан” гэсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “2017 оны тавдугаар сарын 15, 16-нд 344 дугаар өрөөнд ажлын хэсэг хуралдаж, дэд сайд Б.Энхбаяр, Х.Нямбаатар, орлогч прокурор Г.Эрдэнэбат, Ё.Сагсай гэх мэт хүмүүс сууж үүнийг өөрчилсөн. Эцэст нь байнгын хороон даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэдийг хийсэн болгож Х.Нямбаатар, дэд сайд Б.Энхбаяр нар эх захгүй ярьсан. Гэхдээ нүүрээрээ уулзахаар өөр юм яриад байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль хоёрын бичлэгийг хольж тавьдаг. Энэ хуулийг яаралтай засах хэрэгтэй. Эрүүгийн хууль бол бодлоо гүйцээж бичдэг ийм хууль. Ажлын хэсэгт нь нэлээд чамбай хүмүүс оруулахгүй бол прокурор нь нэг юм ярихаар за гэдэг, шүүхийнхэн мөн нэг юм ярихаар за гэдэг ийм байдлаар л өмнөх ажлын хэсэг ажилласан. Одоо байгуулах ажлын хэсэг байгуулбал ахлагчаар нь ноён нуруутай, байр сууриндаа байж чаддаг, аль нэг байгууллагын эрх ашгийг тусгахаасаа илүүтэй үндэсний эрх ашгийг нэгт тавих тийм хүнийг томилох хэрэгтэй” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 7 )
дэлхийд хүн чанарын уралдаан болжээ Монголын увсын дөрвөдүүд тоосонд нь дарагдаад үхэж хоцорсон гэнэ шүү
Ажлын хэсэгт чинь хүн байдаггүй юм уу. Хөгшин чононууд тэр ажлын хэсэг гэдэг тодорхойгүй юмаараа хийлгэхээ мэдэх байлгүй дээ. Протокол нь байгаа даа байгаа.
ta ene hergiig medseer baij budlian hutgasan shyydee!!!odoo hiisen nyglee amsaj ogcoroh heregtei!!!tanii balagaar olon hyn hohoirloo!!luivarchdad tusalj baidgaa boli!!!
Монголоос бусад улсад илрэхгүй хэргийг шинэ технологи гарсан үед мөрдөнө гээд баримтуудыг авч хадгалдаг. Монголд хугацаа дууссан бараатай адилтгаж байна!
ЭНЭ ТОРИЙН ХУТГУУРАА ЗАЙЛУУЛААРАЙ ЭНИЙГ ЖААХАН УДААХАН ТОГТООД ХАР ЖИНХЭНЭ ТОР САМРАГЧ АЛТАН АВГАЙГААР АМЬДРАГЧ
Тэгээд энэ хуулийг чинь УИХ батлаагүй, ажлын хэсэг нь баталсан болж таарч байна уу?.\nтэгвэл хууль мөн юм уу. Эрх бүхий субьект нь батлаагүй юм бишүү. юу болоод байна аа. Ард түмнийг тэнэг гэж бодож ийм тайлбар хийгээд байгаа юм уу.
Нямка сшаадаг зда вэ