Салхитын мөнгөний ордын хэргээр зургаан ШҮҮГЧИЙГ ЯЛЛАХ САНАЛ хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн билээ. Эдгээр  шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогдсон гэдгийг өмнө нь бид мэдээлж байсан.

Тэгвэл уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Энэ тухай тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ.

Энэ талаар прокурорын эх сурвалжаас тодруулахад “Хэрэг хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шүүгч нартай холбоотой арав гаруй хавтаст хэрэг бий” гэлээ.


Түүнчлэн Салхитын мөнгөний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа дээрх шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн Гавьяат хуульч, Шүүхийн ерөнхий Зөвлөлийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ зарим эх сурвалж, одоогоор хуульч Б.Сарантуяа болон түүний хүү нарыг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой гэх баримт байхгүй, нотлогдоогүй хэмээж байгаа билээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.126.89.6) 2019 оны 10 сарын 24

НУТАГ УС ЭХ ЭЦЭГ ҮР ХҮҮХЭД ГЭР ОРОН УНАДАГ УНАА МАШИНТАЙ НЬ ЦОЛЛОХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Top