Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оноос Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн билээ.
Энэ хэрэгт Т.Бадралаас гадна тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний газар /СХҮГ/-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл нарыг яллагдагчаар татан шалгасан юм.
Шалгалтын явцад дээрх албан тушаалтнууд нь 17 тендерийг хууль бусаар явуулснаас наймынх нь үйлдэл тогтоогдсон гэх ба ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга Р.Дадам нар 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй явуулсан, ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааж бариулсан, ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэрэг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдлүүд нь мөрдөн байцаалтаар батлагдсан байдаг.
Энэ хэргийг хоёр жил гаруй хугацаанд шалгаж, 2019 оны дөрөвдүгээр сард прокурорт шилжүүлсэн хэдий ч прокуророос мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр АТГ-т буцаасан юм. Улмаар АТГ-аас хэргийн нэмэлт мөрдөн байцаалтыг явуулж дуусаад, дахин шилжүүлснээр прокурор уг хэргийг хянаж байгаа юм.
Ийнхүү гурван жилийн хугацаанд шалгагдаж буй Т.Бадрал нарын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдах эрсдэлтэй байгаа тухай албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.
Хуучин Эрүүгийн хуулиар бол тухайн этгээдийг яллагдагчаар татмагц хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсдог байсан бол одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан байдаг.
Тиймээс авлига, албан тушаалтнуудын хэргийн холбогдогч нар хэргийн шалгалтын явцыг удаашруулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, цаашлаад шүүхийн шатанд үндэслэлгүй гомдол удаа дараа гаргах замаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээдэг жишиг тогтох нөхцөл үүсээд байна.
Сэтгэгдэл ( 8 )
тэр хэргийг буцаасан прокурорыг хяналтандаа ав.
Мундаг удирдагч хүн. Хувьдаа юм аваагүй албаны бэлэн байдлыг хангасаны төлөө, төрд шударга зүтгэсэний төлөө шалгагдана гэж юу байх уу? Амжилт хүсэе
Yamar buzartai yum be!!!!
нямдоржийн нутгийн дүү учраас яах ч үгүй шүү дээ
Erh medel mungutei l bl mgl.n huuliig guuli bolgoj chaddag n ilt shuudee .ymarch asuudal bhgui!!!
Shorond khiigeechee
Zavaan yumnuud albaar udaan hergiig ni naash tsaash ni yavuulj tsag avch bgaad huun heleltseh hugatsaag ni duusgavar bolgood bdg zavaan argatai yum aa!!!!!!!
Хэрэг хаагдвал саарал жагсаалтаасаа харлуу л орох байх даа. Яана даа яана Нямдорж гуай.