Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын Гадаад харилцааны яам Монгол Улсад суух Элчин сайдаар И Ёо Хон-ыг томилжээ. Тэрбээр өмнө нь БНСУ-аас БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Жон Жэ Нам нь визтэй холбоотой зөрчил гаргаж, тус улсын Засгийн газарт мэдэгдэлгүйгээр виз мэдүүлгийн компанитай холбоотой ажилласан хэргээр шийтгүүлсэн юм. БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд И Ёо Хон ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барих аж.
Тус улсын Гадаад харилцааны яам үүнээс гадна есөн улсын Элчин сайдыг шинээр томилжээ. Харин Малайз улсад суух Элчин сайдыг бусдаас бэлэг авсан, Элчин сайдын яамны ажилчидтай зохисгүй харьцсан хэргээр шийтгүүлж, нутаг буцсан юм. Зөрчил гаргасан Элчин сайдын оронд өмнө нь Байгаль орчны сайдаар ажиллаж байсан И Чи Бом томилогдсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37