Монголоор дамжуулан ХИЙН ХООЛОЙ барих асуудал циклийн дагуу цаашлах нь...

2019 оны 11 сарын 14

Хойд хөршөөс өмнөд хөрш рүү байгалийн хийн нийлүүлэх “Сибирийн хүч -1” хоолойг ирэх сарын 2-нд албан ёсоор нээх тов гараад байна. Таван жилийн өмнө хоёр улсын байгуулсан гэрээг хөрсөн дээр буулгах, нээлтийн үйл ажиллагаанд В.Путин, Ши Жинпин нар оролцох юм. Хийн хоолой барих тухай гэрээг үзэглэхээсээ өмнө тохироо хийхэд арав гаруй жилийг зарцуулсан байдаг. Тэгэхээр хэдхэн хоногийн дараа болох хийн хоолойн нээлтийн арга хэмжээ хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн үйл явдал болох нь. 3371 километр үргэлжлэх хийн хоолойг барьж гүйцэтгэх ажил өнгөрсөн зургаадугаар сард дууссан гэх мэдээлэл байсан. Тэгвэл “Газпром” компани хийн хоолойг байгалийн хийгээр дүүргэж, нийлүүлэлтийг эхлэхэд бэлэн болсноо мэдэгдээд байна. “Сибирийн хүч -1” хийн хоолойгоор жилдээ  38 тэрбум метр куб хийг БНХАУ руу нийлүүлэх тооцоо бий. Якут дахь Чаяндины ордоос Благовещенск рүү татсан хоолойгоор БНХАУ-д хий хүрэх юм.

Үйл явцыг эргэн харахад, хоёр улс тохиролцоонд хүрэхийн тулд олон жилийг зарцуулсан нь БНХАУ илүү хямд үнэ шаардаж байсантай холбоотой гэж ОХУ-ын талаас тайлбарладаг. Уг хийн хоолой БНХАУ-ын зүүн хойд хэсгийн бүс нутагт  хүрч цаашлаад Солонгос, Японы зах зээлд хүрэх зураглалтай. “Сибирийн хүч -1” хоолой ашиглалтад орох нь Монголоор дайруулан барьж магадгүй гэгдэх “Сибирийн хүч-2” хоолойн асуудлыг хойшлуулж мэднэ гэсэн байр суурийг зарим шинжээчид хэлж буй. Хориод жилийн өмнөөс яригдаж өнөөдрийг хүрсэн хийн хоолойн асуудал Х.Баттулга, В.Путин хоёрын эв найртай харилцааны үр дүнд шийдэгдэх үү гэдэг асуудал анхаарал татаж буй. Гэвч хэрэг дээрээ бол манайхтай, манайхгүй тойроод шийдчихэж болох эд л дээ. Магадгүй, БНХАУ-ын цаашдын байр суурь ОХУ-ынхаас илүү жин дарах нөлөөллийг үзүүлэх биз.

ОХУ-ын Үндэсний эрчим хүчний институтийн захирал Сергей Правосудов  “ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн дамжуулах хоолойг Монголоор дайруулах тухай асуудал эхнээсээ л боломжтой гэж яригдаж байсан. Анх энэ тухай яригдахад БНХАУ эсрэг хандсан. Улаанбаатар дамжуулах эрх авах нь Бээжинд ямар нэг байдлаар дарамт үзүүлж магад гэсэн болгоомжлол байсан байх. Харин одоо БНХАУ Монголоос болгоомжлохоо больсонд асуудлын гол байх шиг байна” хэмээн ярьсан байдаг. Мөн тэрбээр  “Сибирийн хүч-2”  хоолойг Алтайгаар дамжуулах боломж хэцүү байгаа талаар тодотгохдоо “Казахстан, Монгол хоёрын дундуур, өндөр уул бүхий нутгаар дайрах замд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд хамаарах газар байгаа нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулж байгаа. Уг газар нутагт байгаль орчинд хохиролгүйгээр хийн хоолой тавьж болно. Гэвч энэ яриа дэлхий даяар тархана. Тэртээ тэргүй барууныхан ОХУ-ын эсрэг байхад энэ нь нэмж асуудал үүсгэсэн хэрэг болно. Монголын нутгаар хийн хоолой дамжих нь Монголчуудад ашигтай. Төлбөр авахаас гадна өөрсдөө хийн хэрэглээгээ хангаж болно. “Сибирийн хүч-2” хоолойн асуудлыг БНХАУ-ын  талтай 15 жил хэлэлцэж байна. БНХАУ-ын  баруун нутаг Туркменистанаас хий авдаг. Өөрсдөө хоолойгоо бариад, хямд үнээр хий авч байгаа. Гэтэл Газпром Ямал-Ненецийн автономит тойргоос Европ руу хий нийлүүлдэг үнээрээ БНХАУ-ын  баруун нутаг тийш хий нийлүүлье гэх юм бол Оросууд та нар яасан үнэтэй хий аваад ирэв ээ гэнэ шүү дээ. Хямд үнээр өгчихөөр Европ барьцана. Тэгэхээр хийн хоолойг Монголын нутгаар дайруулаад БНХАУ-ын зүүн хойд болон төвд хий хүргэх нь Туркменистантай ч өрсөлдөхгүй, давуу талуудтай” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Байгалийн хийн хоолойг манай газар нутгаар дамжуулах тухай сэдэв циклийн дагуу олны анхаарлыг татаж буй энэ үед ОХУ-ын шинжээчдийн зүгээс  “Сибирийн хүч-2” хоолойн хэрэгцээ шаардлага БНХАУ-д ер нь байна уу гэсэн зүйлийг ч бичиж, нийтэлж буйг дурдах хэрэгтэй. Ингэж харах үндэслэл байгаа юм л даа. Олон жилийн дундардаггүй сэдэв болох хийн хоолойн асуудлыг өнөөдөр ярьж буй нь  Элчин сайд асан Л.Хангайн хэлсэнчлэн цаг үеэ олсон хэрэг мөн байж болно.  Гэвч  эдийн засгийн агуулгаар нь лавшруулж харвал ОХУ болоод Монгол Улсын төсөөлөл хөрсөн дээр буух хугацааг хойшлуулж мэдэхээр мэдээллүүд бас бий. Тухайлбал, БНХАУ-ын Газрын тосны корпорацын охин компани “ПетроЧайна Тарим” компани улсынхаа баруун хойд хэсэгт 115.3 тэрбум метр куб байгалийн хий болоод 21.66 сая тонн хийн конденсатын нөөц бүхий талбайгаас энэ сараас эхлэн олборлолт хийх болсноо өнгөрсөн сарын 3-ны өдөр мэдээлсэн. Хэдийгээр энд дурдагдаж буй нөөцийн хэмжээ ОХУ-ын Ковыкта болон Ямалын ордын нөөцтэй харьцуулахад хамаагүй бага ч гэсэн “Сибирийн хүч-2” хийн хоолойг барьж байгуулах цаг хугацааг улам цаашлуулахад нөлөөлөх хэмжээний нийлүүлэлтийн нэг суваг юм. За тэгээд  “Сибирийн хүч -1” хоолой ирэх сарын 2-ноос хий нийлүүлээд эхэлчихээр жилдээ 38 тэрбум метр куб хий БНХАУ-д хүрнэ. БНХАУ-ын хувьд өөрийн нөөцөө гамнах, хадгалах бодлого барьж буй ч гэлээ өөрийн нөөц нь нэмэгдэхийн хэрээр импортоор авах хийн үнийг буулгах саналыг өмнөх шигээ хэлж ярих боломж нь нэмэгдсээр байгааг тодотгох хэрэгтэй. “Сибирийн хүч-1” хийн хоолой энэ онд ашиглалтад орчихоор нэмж хоолой барих асуудал нэлээд цаг хугацааны дараа л яригдах болов уу гэсэн байр суурийг доктор А.Даваасүрэн илэрхийлж байсныг сануулъя. Энэ мэтээр харвал Монголоор дамжуулан хийн хоолой барих асуудал циклийн дагуу цаашилж байх шиг.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
445(202.126.88.56) 2019 оны 11 сарын 14

Энэ монгу нар үнээр тэнэгээ ккк яаж ч бодсон хий маш иа хэрэгтэй эсвэл адаглаад хийн зуухан дээр битгий холоо хий хин маш битгии уна

0  |  0
SEBIR(202.179.24.11) 2019 оны 11 сарын 14

MONGOLCHUUD MONGOLCHUUDIHAA HIIG HEREGLEHGEJ BAINA YUUND NI UURLAAV

0  |  0
Зочин(202.55.188.82) 2019 оны 11 сарын 14

Энэ хийн хоолой бидэнд ашиг авчрахаас илүү арандаг болно. Тэгсэнээс гашуун сухайтын төмөр замаа ярьсан нь илүү бодьтой.

0  |  1
Жмрл(202.126.89.115) 2019 оны 11 сарын 14

Женко гэж бас нэг Цэдэнбал шиг оросод дагаар орох санаатай хог юмаа. Тусгаар тогтносон улс байна гэдэг чинь сайханшдээ! Хий хоолой хэзээ бүү тавигдаасай

1  |  1
matilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

1  |  0
dood gard(202.55.191.130) 2019 оны 11 сарын 14

dood gard bitgiii tenegtee, harin ch mongold heregtei bnaa..

1  |  0
111(192.82.65.89) 2019 оны 11 сарын 14

ХИЙН ХООЛОЙ МОНГОЛЧУУДЫН МӨРӨӨДӨЛ БИШ...ЭНЭ ТӨСӨЛ МОНГОЛЧУУДАД САЙН ЮМ АВЧРАХААС СААР НЬ ИХ БХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ...ТЭГЭЭД Ч БИДЭНД ЭНЭ ТӨСӨЛ ЯМАР АШИГТАЙГ УЛС ТӨРЧИД ОДОО БОЛТОЛ ОЙ ТОЙНД ОРТОЛ ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ БГАА..БИД БАРУУНЫ ОРНУУД ШИГ ХИЙНЭЭС ХАМААРАЛ ИХТЭЙ ОРОН БИШ, ,,,ТЭРҮҮГЭЭР ӨНГӨРӨХ ГАЙГ ЭНҮҮГЭЭР ДУУУДНА ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛОХ БИЙ...

1  |  5
Top