Охин маань нэг өдөр цэцэрлэгийн найздаа шоглуулсан байлаа. Нүүрэн дээр дээр нь багахан сорви, улаан туяа харагдав. Багш нь ийм зүйл болсонд уучлал гуйгаад, “алдаа гаргасан” нөхрийг харин надаас тас нуулаа.
Дараагийн нэг өдөр эсрэгээрээ манай охин өөр нэг найзаасаа “хариугаа авсан” байв. Хацар нь үл ялиг улайсан охиныг цэцэрлэгийн эрхлэгч надад сэмээрхэн зааж өгөөд, “Охиндоо дахиж ингэж болохгүйг нь сайн сургаж хэлээрэй” гээд аав, ээжээс нь уучлал гуйснаа хэллээ. Намайг ч бас тэдэнтэй хүүхдээс тусдаа уулзаарай гэв. Бага насны хүүхэдтэй аав, ээжүүд нэг бус удаа ийм зүйлтэй нүүр тулах нь бий. Хэдий хийсэн үйлдэл нь буруу ч гэлээ хүүхдийн нас, эрх, ухамсар талаасаа тэднийг томчууд хамгаалах ёстой. Яг манай охины багш шиг гэж гэж хэлмээр байна. Магадгүй, “Танай хүүхдүүдийг тэр хүүхэд чимхээд” гэж багш эцэг, эхэд нь хэллээ гэж бодоход дараагийн удаа өөрийнх нь хүүхдийг өдсөн нөгөө хүүхдийг загнаж, зэмлэх, тээршаах ямар ч харилцаа үүсэхийг мэдэхгүй. Тиймээс ухамсартай багш хүн учир мэдэхгүй бяцхан хүүхдүүдээ ингэж хайрлаж, хамгаалж, хүмүүжүүлдэг. Харамсалтай нь сүүлийн үед хүүхдийг бие эрхтэн, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхах хандлага боловсролын байгууллагаас, тэр тусмаа багш нараас гарах болсонд харамсал төрөх боллоо.
Хөгжлийн бэрхшээл, оюуны бэрхшээл, харилцааны эмгэг, хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдийг гадуурхаж, сургуульдаа сургахаас татгалзсан тохиолдол намраас хойш нэг бус удаа гарлаа.
Хэдхэн хоногийн өмнө “Глобал Монтессори” цэцэрлэгт сурдаг гурван настай охин цэцэрлэгээс ирэхдээ түлэгдсэн талаар гэр бүлийнхэн нь олон нийтэд мэдэгдтэл хариуд нь цэцэрлэгийн зүгээс “Тэр хүүхэд аутизмтай байсан. Нэг айлын хоёр хүүхэд хоёулаа аутизмтай байсан” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байлаа. Хэд хэдэн телевизэд энэ тухай ярилцлага өгч, хэвлэлээр нэг ярилаа. Энэ ямар энэрэлгүй үйлдэл вэ. Ямар боловсролгүй “өшөө авалт” вэ. Тэр цэцэрлэг, тэр багш нар хариу авч байгаа мэт хүүхдийн бэрхшээл, эмгэгийг олон нийтэд зарлах ямар эрхтэй билээ. Хүүхдээ хамгаалах ёстой, гэр бүлээс нь уучлал гуйх ёстой сурган хүмүүжүүлэгч хүмүүс ийм хатуу байхад хүүхдүүд маань хэрхэн бусдын бэрхшээлийг ойлгож, хүндэлдэг хүн шиг хүн болж хүмүүжих билээ... Боловсролын сайд байсан хүний хувь эзэмшдэг боловсролын байгууллага нь ийм “Мэдэгдэл”-ээр гэр бүлийн сэтгэл зүйд халдах нь хүлцэж ойлгох тайлбар гэж үнэхээр харагдахгүй байна.
Хүний гуниг зовлон, хүүхдийн дааж ядаж яваа эмзэг сэдэв рүү хэн дуртай нь халдаж болдог юм уу... Хүүхэд гомдоовол хүрэл зүрх ч урагддаг хүний хорвоо байлтай...
Сэтгэгдэл ( 7 )
Боловсролын салбарын бүх байгууллага БСШУ сайдын баталсан ”Хүүхэд хамгааллын бодлого” мөрдөж байх ёстой. Энэ бодлогын хүрээнд хэрвээ хүүхдийн ялгаварлан гадуурхсан бол хүүхдийн эрхийн ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар заасан байгаа. Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлагыг нэн түрүүнд 108 утсанд мэдэгдээрэй. Тэд арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй шүш
Yag zuv heljee. Bolson yavdal yunaas bolsond dugnelt hiin uuchlalt guij, dahin davtahgui arga hemjee avahiin orond huuhdiin hogjliin berkhsheeliig shaltag bolgoh gej bgaa yum shig niited zarlahaar tun ch ih gaihaj, arai ch dee gej bodoj blaa. Nyalkh amxtan garaa emchluulj bhad hichneen ikh ovdoj baisniig oir deeree tusgaj uhaaraach Montessoriinhoon!!!
Сурган хүмүүжүүлэгч нар харин эсэргээрээ хүүхдийг энэрэнгүй хүмүүнлэг ёс зүйд төлөвшүүлэх хүмүүсийн нэг. Гэтэл тэд нялх балчир хүүхдүүдийг ялгаврлан гадуурхах, нийгэмд байх байр суурийг нь үгүйсгэх, эрүүл хэвийн хүүхдүүд дунд сурч боловсрох эрхийг нь хаан боогдуулах үйл ажиллагааг илт явуулж байна. Үүн дээр Болосролын яам, нийслэл, дүүргийн боловсрол, хяналтын байгууллагууд огт арга хэмжээ авахгүй байна. Тэд ямар зорилготой оршин тогтнодог вэ. Нийгмийн төлөө, нийгмийн үндэс суурь ирээдүй болох хүүхдүүдийг төлөвшүүлж зөв иргэн, хүн бэлтгэж өгөх зорилготой биздээ.
үргэлжлэл. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр энэ асуудал ил тод тавигдаж олны сонорт хүрсэн байхад Боловсролын яам, хяналтын байгууллагууд, харъяалах дүүрэг, нийслэлийн байгууллагууд ямар ч арга хэмжээ аваагүй. Өнөөдрийн болтол таг чиг л. Ангийн багш нь хүртэл миний нялх хүн болох гэж ядаж тэмцэж яваа үрийг минь 3 настай хүүхдийн галзуу өвчтэй гэж ангийнх нь нялх балчир хүүхдүүдэд хэлж ойлгуулсан байдаг. Өнөөдөр гай зовлон, өвчин эмгэг хэлээд ирэхгүй хийсээд л ирдэг шүүдээ. баян ядуу хэнийг ч тойрохгүй. Хүмүүнлэг энэрэнгүй үзэл бодол боловсролын байгууллагат байхгүй юм бол хаана байхын.
үргэлжлэл. Монгол Од сургуулийн захиралтай гэр бүлээ төлөөлөн миний бие уулзсан. БНСУ-д боловсролын чиглэлээр доктор хамгаалсан Л.Гэрэлт-Од гэдэг залуухан эмэгтэй байсан. Тэр бүр бид танай хүүхдийг авч чадахгүй, эцэг эхүүд танай хүүхдээс болоод хүүхдээ манай сургуулиас гаргаж байна. Энэ бол 1 хүүхдээс 2-3 хүүхдийн 10,0 сая орчим төгрөг алдах гээд байна гэсэн үг үү. Тэр шилжсэн хүүхдийн эцэг эхүүд миний охиноос болоогүй гэсэн байсан. Бүтэн 1 жил миний охинтой ажилчихаад өөрсдийнхээ хөдөлмөрийн үр дүнг ч үл тоон нялх охиныг минь гадуурхаж үнэхээр хүмүүнлэг биш үйлдэл гаргасан.
Энэ үнэн. Аутизмтай хүүхдэд нийгмийн гадуурхал үзүүлж байгаа сургууль, багш, захирал нарын нийлээд хэдэн үйлдэл, хууль зөрчилт гарлаа. Миний ач охин Г.Сундэръяа Монгол Од сургуульд 1 жил сурсан. 2 дахь жил буюу өнгөрсөн намар 2019-2020 оны хичээлийн шинэ жил 9-р сарын 1 болоход 2 хоног дутуу байхад аав руу нь утасдаж танай хүүхдийг энэ жил авч сургаж чадахгүй гэсэн байгаан. Юу гэсэн үг вэ. Ямар бүдүүлэг харилцаа вэ. Яагаад энэ талаархи олон олон хууль /Олон улсын Хүний эрхийн конвенцил хүртэл тусгасан байдаг/ журам, дүрэм, Яамны сайдын тушаал шийдвэрийг уландаа гишгэж эх захгүй байгаан бэ.
Энэ үнэн. Аутизмтай хүүхдэд нийгмийн гадуурхал үзүүлж байгаа сургууль, багш, захирал нарын нийлээд хэдэн үйлдэл, хууль зөрчилт гарлаа. Миний ач охин Г.Сундэръяа Монгол Од сургуульд 1 жил сурсан. 2 дахь жил буюу өнгөрсөн намар 2019-2020 оны хичээлийн шинэ жил 9-р сарын 1 болоход 2 хоног дутуу байхад аав руу нь утасдаж танай хүүхдийг энэ жил авч сургаж чадахгүй гэсэн байгаан. Юу гэсэн үг вэ. Ямар бүдүүлэг харилцаа вэ. Яагаад энэ талаархи олон олон хууль /Олон улсын Хүний эрхийн конвенцил хүртэл тусгасан байдаг/ журам, дүрэм, Яамны сайдын тушаал шийдвэрийг уландаа гишгэж эх захгүй байгаан бэ.