“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2019 оны 11 сарын 15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт арваннэгдүгээр сарын 14-ний өдөр "Хотын хөгжил ба орхигдсон иргэд" сэдвээр боллоо. Тус уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр болон Хот дахин хөгжүүлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Хонгорзул нар оролцлоо.

Уулзалтаар Хотын хөгжлийн бодлоготой уялдан гарч буй асуудлыг хэлэлцэж, Төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030-ын “Хэнийг ч орхилгүй хөгжье” уриаг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 62 дугаар тогтоолын талаар иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулсан юм. 

Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top