Цаг хугацааны тухай бидний ойлголт

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Ихэнх хүмүүс цаг хугацааг маш тодорхой, үнэмлэхүй, байнга урсан өнгөрч байдаг хэмээн ойлгодог. Энэ бодит үнэн үү?

“Цаг хугацаа” нь англи хэлний үгийн сангийн хамгийн их хэрэглэгддэг үг. Цаг хугацаа өнгөрч буйг бид бүгд мэдэрдэг. Одоо цаг болмогц өнгөрсөн үед үлдэж, өнөөдөр төд удалгүй өчигдөр болж хувирдаг. Ширүүн уур амьсгалтай нутагт амьдардаг нэгэн жил бүр улирал хэрхэн солигдон өөрчлөгдөж буйг анзаарахгүй байхын аргагүй. Хүн нас биед хүрч, нас нь явахын хэрээр он жилүүд сум шиг харван одож буйг улам бүр мэдэрдэг байна.

Хэрэв хэн нэгэн таван минутын дараа очно гэхэд хэзээ ирэх талаар тодорхой ойлголттой болсон байдаг. Бид долоо хоног, сар өнгөрч буйг мэддэг. Өөрөөр хэлбэл цаг хугацаа тогтсон, хэмжигдэхүйц  хурдтай, өнгөрснөөс ирээдүй рүү гэсэн тодорхой чиглэлд явдаг гэж бүгд л хэлнэ. Хүний цаг хугацааны талаарх ойлголт биологийн гэхээсээ илүү соёл, эрин үеэр тодорхойлогдож байдаг. Амазоны ширэнгэн ойд амьдардаг Амандова гэх омгийн үгийн санд “цаг хугацаа” гэдэг үг байдаггүй бөгөөд тухайн үйл явдал цаг хугацааны аль үед болсон талаар ямар ч ойлголтгүй байдаг гэх. Гэтэл өнгөрсөн үед хүмүүс цаг хугацааг хэрхэн  хүлээн авдаг байсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олж мэдэхэд хүнд. Учир нь энэ чиглэлийн судалгааг сүүлийн 150 жил л хийж байгаа аж. Аристотель одоо цагийг байнга өөрчлөгдөж байдаг зүйл хэмээсэн бол М.Э. 160 онд Ромын эзэн хаан Марк Аврелий цаг хугацааг улиран өнгөрөх үйл явдлын гол хэмээн тодорхойлж байжээ. Гэхдээ физикчид арай өөр түүх ярина. Цаг хугацааг нэгэн зүг урсдаг гэх болов ч зарим эрдэмтэд тэс өөрөөр тайлбарлана. Өнгөрсөн зуунд Альберт Эйнштейний нээлтүүд цаг хугацааны талаарх бидний ойлголтыг орвонгоор нь эргүүлсэн.  Тэрбээр юмс үзэгдэл цаг хугацааг бүтээдгээс цаг хугацаа ямар нэгэн зүйл болохыг хүлээж суудаггүйг бидэнд тайлбарлав. Тухайн объект хурдан хөдлөхийн хэрээр цаг хугацаа удааширдаг тул цаг хугацаа харьцангуй гэж суут Эйнштейн бидэнд нотолсон. Үйл явдал тогтсон дарааллаар болдоггүй. Ньютоны онолоор зөвхөн ертөнцийн “одоо” гэж байдаггүй.  Ертөнц дээрх олон үйл явдлыг цаг хугацааны дараалалд оруулж болох нь үнэн ч цаг хугацааг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт тэр бүр хувааж болдоггүй. Өнгөрсөн үеийн талаарх бодол цаг хугацааны талаарх ойлголтын нэгэн хэсэг аж. Өнгөрсөн үеийг бид дүрс бичлэг бүхий асар том номын сан, амьдралд тохиосон үйл явдлын бичлэгийг сэргээж болох архив мэтээр төсөөлдөг.

Нэрт физикч Карло Ровелли зэрэг зарим онолын физикчид бүр цаг хугацаа хэзээ ч урсан өнгөрдөггүйгээр үл барам оршдоггүй гэдэг. Тэдний үзэж буйгаар, цаг хугацаа бол хоосон зүйл. Цаг хугацаа хэмээх зүйл оршдоггүй гэж үзэж болох ч бидний цаг хугацааны талаарх ойлголт оршсон хэвээр. Бидний “ирээдүй” эсвэл “өнгөрсөн цаг”-ийн талаарх хэвшсэн ойлголт энэ ертөнцийн бүх зүйл, бүх орон зайд нийцэхгүй байж болох ч манай гараг дээрх бодит амьдралд тусгалаа олдог. Ньютоны үнэмлэхүй цаг хугацааны ойлголтын нэгэн адил цаг хугацаа хүн төрөлхтөнд хэрхэн үйлчилдэг талаарх бидний итгэл үнэмшил хуурамч ч байж болох талтай.

Хуурамч өнгөрсөн үе

Бид өнгөрсөн үеийг өмнө нь дурдсанчлан нэгэн асар том номын сан, архив мэтээр боддог бол сэтгэл судлаачид хүний амьдралын ой санамж огт өөр зүйл хэмээн үздэг байна. Бид санаж байгаагаасаа илүү олон зүйлийг мартдаг бөгөөд зарим үйл явдлыг бүр огт санадаггүй.

Тухайн үйл явдлыг ой санамждаа хадгалахдаа бид зарим зүйлсийг өөрчилдөг байна. Ой санамжаа “ухах” бүрд бид тухайн үйл явдлыг тархиндаа дахин ургуулж, шинэ мэдээлэлд тохируулан өөрчилдөг аж. Тиймээс болоогүй зүйлийг болсон гэж бусдад итгүүлэхэд хялбар байдаг гэнэ. Цаг хугацааны тал дээр бидний хийдэг өөр нэг алдаа нь ирээдүйг төсөөлөх нь  өнгөрсөн цагийн тухай бодохоос өөр гэж үздэг явдал аж. Үнэн хэрэгтээ энэ хоёр үйл явц холбоотой гэнэ. Бид аливаа зүйлийг санах эсвэл ирээдүйгээ төсөөлөхдөө тархиныхаа нэг л хэсгийг ашигладаг байна. Бидний ой санамж ирээдүйг төсөөлөх боломжийг олгодог аж. Энэ чадвар нь хүнд төлөвлөгөө зохиох, өөр боломж, арга замыг туршиж үзэх боломж олгодог байна. Цаг хугацааны мэдрэмж бидний оюун ухаанд бий болдог. Ой санамж, төвлөрөлт, сэтгэлийн хөдлөл, мэдрэхүй зэрэг олон хүчин зүйл цаг хугацааны талаарх ойлголт бий болоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Цаг хугацааны талаарх бидний ойлголт оюун ухааны бодит байдалд биднийг хөтөлдөг. Мэдээж хэрэг физикийн хуулийн дагуу цаг хугацааг тодорхойлох нь тийм ч чухал биш гэж зарим нь үздэг. Өдөр тутам бид алхахдаа газрыг тэгш гэж боддог ч дэлхийн бөөрөнхий. Өглөө нар гарна, үдэш жаргана гэж ярьдаг ч нар биш дэлхий л эргэлдэж байгаа. Өөрөөр хэлбэл бид аливаа юмсыг шинжлэх ухааны өнц­гөөс бус өөрт ойрхон, өдөр тутмын туршлагаар хүлээн авдаг. Бид цаг хугацааны талаарх ойлголтыг өөрчилж чадахгүй ч цаг хугацааны талаарх бодлоо өөрчилж болох юм.

Цаг хугацааг өөрчлөх нь

Оюун ухаандаа цаг хугацаагаар аялах чадвар ирээдүйгээ төлөвлөх, урлагийн бүтээл туурвих боломж олгодог. Ой санамж үүнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэх санаа шинэ зүйл огт биш. Аристотель, жишээ нь, ой санамжийг амьдралын архив бус харин ирээдүйг төсөөлөх хэрэгсэл гэж тодорхойлсон байдаг. Өнгөрснийг нарийн санахад төвөгтэй байдаг нь давуу тал аж. Хэрэв бидний ой санамж дүрс бичлэг шиг тод байсан бол шинэ нөхцөл байдлыг төсөөлөхөд бэрх байх болно. Хэрэв таныг ирэх мягмар гарагт ажилдаа хийлдэг гудсан дээр тухлан халуун орны цэцэгсийн дундуур урсах голоор сэлж, танил байшингуудын дэргэдүүр өнгөрч, ажлын байрны үүдэнд сургуулийн тань хуучин нөхөд, коктейл барин угтаж буйг төсөөлөхийг хүсвэл та үүнийг төвөггүй төсөөлж чадна.

Бидний ой санамж маш уян хатан бөгөөд  таны ой санамжид хадгалагдсан байшин, гудамж, хийлдэг гудас, сургуулийн найзуудын царай, халуун орны цэцэгсийг та төвөггүйхэн санах болно. Цаг хугацааны хувьд өөр хоорондоо хол орших эдгээр дурсамжийг нийлүүлээд урьд өмнө хэзээ ч харж байгаагүй, сонсож байгаагүй тэр дүр зургийг хүн бий болгож чадна. Ой санамж өөрчлөмтгий байхаар бүтээгдсэний ачаар хүн амьдралынхаа өөр өөр үеийн олон сая дурсамжийн хэсгийг ашиглан ирээдүйн талаар хязгааргүй төсөөллийг бий болгох чадвартай. Өнгөрсөн үеийн ой дурсамж гэмтвэл ирээдүйгээ төсөөлөх чадвар мөн гэмтдэг аж. Ой санамжаа алдсан хүмүүс ирээдүйг төсөөлөх чадваргүй байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

Цаг хугацааг удаашруулах нь

Бидний хийж чадах бас нэг зүйл бий. Цаг хугацааг хэрхэн удаашруулах вэ? Бид хүсэж буй зүйлдээ болгоомжтой хандах хэрэгтэй болов уу. Дунд насанд долоо хоног, он жилүүд сум шиг хурдан өнгөрч буй мэт санагддаг аж. Цаг хугацаа өнгөрч буйг мэдрэх бидний мэдрэмж тодорхой хэмжээнд хэр олон шинэ дурсамж бий болсноос хамаардаг байна. Хурдан өнгөрсөн мэт санагдах баярын өдрүүдийг хожим нь эргэн дурсахад удаан амарсан мэт санагддаг. Учир нь хэвшсэн амьдралын хэв маяг эвдэгдэж, шинэ дурсамжууд бий болдог байна. Хэрэв цаг хугацаа түргэн өнгөрч байгаа мэт санагдаж байвал амьдрал идэвхтэй өрнөж байгаагийн шинж. Гэтэл эсрэгээр уйтгартай, сэтгэлээр унасан, ганцаардсан үед цаг хугацаа удаан явж буй мэт санагддаг. Аз жаргалтай байх тусам цаг хугацаа богино мэт санагддаг. Өөрөөр хэлбэл ой санамжид олон дурсамж хадгалах тусам эргэн дурсахад цаг хугацаа удаан өнгөрсөн мэт санагддаг байна. Бидний оюун ухаандаа цаг хугацааг мэдэрч буй байдал физикийн шинжлэх ухаанд гарч буй хамгийн сүүлийн үеийн ололтуудтай нийцэхгүй. Бид цаг хугацаа хэрхэн өнгөрдгийг мэднэ. Хэдийгээр бидний тархи цаг хугацааг хэрхэн хүлээж авч буйг өөрчилж чадахгүй ч цаг хугацааны талаар бодлоо өөрчлөх боломжтой. Тэр үед ч цаг хугацаа биднийг гайхшруулсаар л байх болно.

“Цаг хугацаа гэж юу вэ гэж надаас хэн ч асуухгүй бол би хариулж мэднэ. Харин асуусан хүнд мэдэхгүй л гэнэ” гэж хэлснээр Гэгээн Августин шилдэг хариулт өгсөн байж ч болох юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(202.9.46.241) 2024 оны 05 сарын 28

А

1  |  0
bi(202.126.91.58) 2024 оны 10 сарын 07

19 oni niitlel baital 24 on garsnaar 8 n setgegdeliin 9 dahi n boljee. Ogloo bur sereed Tsagaa ireeduin hogshirson ovgon emgeneer tosoolood uzii, neg ym bodogdoj bnuu kkkk. Tsagaa mongoor soliod mongoo herhen hereggui zuild urj bgaagaa bodoe. Evree narin zohioson sestemiin bool bolohguin tuld togtoltsoog joohon huurah geed uzeerei. Hariult ni yu gej garch bn... *******

2  |  0
Халиунаа(202.55.188.90) 2024 оны 10 сарын 07

Ойлголт авлаа

2  |  1
Халиунаа(202.55.188.90) 2024 оны 12 сарын 23

Ойлголт авлаа

1  |  2
Анужин (202.126.89.228) 2024 оны 12 сарын 23

Маш гоё байлаа мэдээгүй байгаа мэдэж авлаа \n

4  |  3
зорро(192.82.69.8) 2024 оны 12 сарын 15

вакум доторх бөөмсийг сороод авчихвал хоосон чанар байдаг үгүйг нотлох боломжтой

5  |  3
krishna(1.223.35.59) 2024 оны 10 сарын 07

tsag hugatsaa oron zai 2 tailagdashgui

4  |  2
krishna(1.223.35.59) 2024 оны 10 сарын 07

tsag hugatsaa oron zai 2 tailagdashgui

5  |  3
зорро(192.82.68.11) 2024 оны 10 сарын 07

аз жаргалыг дотроос гэж

4  |  5
gansii(202.21.100.210) 2024 оны 10 сарын 07

tsag gej baidaggui ireedui ongorson 2 bas odo 3 bugd davhtsaj bdag baihaa

4  |  4
Top