Оюутолгойн гүний уурхайн хоёрдугаар босоо амны нээлт яг одоо болж байна. (2019.12.13)
Нээлтийн арга хэмжээд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайд нар болон бусад зочид төлөөлөгчид оролцож байна.
Төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто” группийн “Зэс, очир эрдэнийн групп”-ийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат үг хэлэхдээ “УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт тусгайлан талархал илэрхийлье. Мөн “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх нарт талархал илэрхийлье. Бизнесийн гол тулгуур аюулгүй ажиллагаа байдаг. Гүний уурхайн хоёрдугаар босоо амыг барих үйл ажиллагаа аюулгүй явагдлаа. “Оюу толгой” компанийн хувьд олон сорилттой тулгарч байгаа ч гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нь гол зорилго болно. Монгол Улсын эдийн засагт зэс гол түлхүүр. Хөрөнгө оруулалт татахад гол элч төлөөлөгч болсон төсөл юм“ хэмээн байр сууриа илэрхийллээ.
Хоёрдугаар босоо амны нээлтийн арга хэмжээ үргэлжилж байна.
Сануулахад, Оюутолгойн гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил дууссан гэх мэдээллийг аравдугаар сарын 24-нд "Оюу толгой" компаниас өгч байсан. Гүний уурхайн хоёрдугаар босоо амны хацарт бутлуурын систем болон чулуулаг тээвэрлэх дамжуулгын ажлууд энэ оны гуравдугаар улиралд багтан дуусаад байсан.
Газрын гүнд буй хүдрийг шууд хүнд даацын машинаар газрын гадаргад гаргахад эдийн засгийн ач холбогдолгүй нөхцөлд БОСОО АМ байгуулдаг. Босоо ам нь газрын гүнд буй ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийг барих,гүний уурхайг газрын гадаргатай холбож өгч буй “гүүр” гэж мэргэжлийн тодорхойлдог.
Оюутолгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Газрын гадаргаас 700 метрийн гүнээс эхлэн үргэлжлэн орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй. Тиймээс гүний уурхайг барьж байгуулж байж гол нөөцдөө хүрэх ёстой.
Харин Оюутолгой компанийн мэдээллээр “Одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нэмэлт нарийвчилсан мэдээллээс тодорхой байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Энэ хугацаанд гүний уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлэх бөгөөд бид гүний уурхайн төслийг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээг тодорхой болсон үед мэдээлэх болно” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 6 )
Aay
Хошног админ далд ор
Хаягдал шавхруу админд зайл гэе.
Хужаа данжаадын эрлийз хог админд талархая.
Битгий шаа суарат ацаа
Битгий шаа суарат ацаа.