Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ээлжит зээлээ Дэлхийн банкнаас авахаар боллоо. Өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”- ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурж баталсан юм.
Улаанбаатар хотын цэвэр агаар төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012 оноос Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Төслийн үндсэн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн гэж тайлбарладаг.
Тэгвэл нэмэлт санхүүжилтээр олгогдох 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг юунд зарцуулах вэ гэдгийг тодотгон харъя.
Гэр хорооллын 5000 орчим айлын халаалтыг цахилгаанаар шийдэх болон нийслэлийн өмчит халаалтын зуухнуудаас ялгарах утааг бууруулснаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах гэнэ.
“Дулаалга аян”-ыг үргэлжлүүлэхдээ татаасны хэмжээг бууруулж, иргэдийг өөрсдийн гараар орон байраа дулаалах арга техникт сурган түлшний хэрэглээг 50 хувь хүртэл бууруулж, өрхийн төсөвт хэмнэлт гаргаад зогсохгүй бэлэнчлэх сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд зарцуулах юм байна.
Гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулснаар 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж, гэр хорооллын оршин суугчдад амьдралын сайн жишгийг нэвтрүүлэх зэрэг ач холбогдолтой гэж албаны хүмүүс хэлж байгаа юм.
Дашрамд, энэ онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг дурдая.
Шинээр болон он дамжиж хэрэгжсэн 23 төсөл хөтөлбөр байгааг “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Б.Энхбаяр хэлж байсан.
Энэ онд хийгдэх санхүүжилтийн дүнг хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг агаарын бохирдлын эх үүсвэрийн бүтцэд шилжүүлсэн байдлаар тооцвол Улаанбаатар хотын дэд, бүтэц 48 хувь, Гэр хорооллыг хөгжүүлэхэд 4 хувь, Орон сууцжуулах төсөл хөтөлбөр 11 хувь, Тээврийн хэрэгсэл 7 хувь, хог, хаягдал ус зэрэг бусад үйл ажиллагаа 31 хувийг бүрдүүлж байна. Санхүүжүүлэгч түнш буюу улс орноор нь үзвэл хамгийн их санхүүжилтийг Азийн Хөгжлийн Банк 80.45 сая ам.доллар, дараа нь БНХАУ 71.9 сая ам.долларын санхүүжилтээр хоёрдугаарт бичигдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 6 )
МАНАН монгол улсыг босохгүй болтол өрөнд оруулж байна Хойч үe минь хятадын колони болоход ойрхон ирлээ
МАНАН монгол улсыг босохгүй болтол өрөнд оруулж байна Хойч үe минь хятадын колони болоход ойрхон ирлээ
энэ зарцуулалтанд оновчтой юм нэг ч алга. зүгээрэл мөнгө хусах аргаа нууцхан бичсэн байна. утаа буурч агаар цэвэршинэ гэж худлаа хуцацгааж байна, хувааж идэж түрийв түнтийнэ
PEEH TEGEHED ERDENETEES 8 SAYA DOLLAR ZUGEEREL SHAATSAN BAIDAG,ZUVHUN ERLERSEN NI SHUUDEE,,
Монголын Ер нэмэгдлээ гэх негее талаас зээл авлаа гэх ямарч ашиггуй зээл авч бас нэг юмны хараат болж амьдарсанаас Путин шиг улс еерсдийгее Сайн ажиллуулах хэрэгтэй баймаар
хүмүүсээ сайн бэлдэхгүй бэлэнчлээд суух юмаа