Энхийг сахиулагчид сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Шинэ оны босгон дээр Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ЗХЖШ, ҮБХИС хамтран улсын хэмжээн дэх ерөнхий боловсролын 802 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж эхэлж байна.

Тус арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд нийслэлийн 109 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд сурагчдад улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах учир холбогдлыг ухааруулан таниулах ажлууд хийх юм байна.

Тухайлбал, Монгол Улсын болоод монгол цэргийн түүх, дайчин уламжлалын хүрээнд эртний Монгол цэргийн түүхээс өнөө үеийн Монгол Улсын Зэвсэгт хүчний үүсэл, хөгжилт, энхийг дэмжих ажиллагаан дахь Зэвсэгт хүчний оролцоо, гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаар түүхэн баримт, мэдээллүүдийг багтаасан 60 минутын лекцийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай Зэвсэгт хүчний 180 гаруй офицер, ахлагч нар тодорхой бүлгүүдэд хуваагдан тавих ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.49) 2019 оны 12 сарын 17

Kvantunii armi

0  |  0
Batzandan(64.119.25.231) 2019 оны 12 сарын 17

Kvantunii armi shig

0  |  0
Top