Куба улс сүүлийн 43 жилд анх удаа ерөнхий сайдын албан тушаалыг сэргээж аялал жуулчлалын сайд Мануэль Марреро Крусыг Ерөнхий сайдаар томиллоо.
Марреро Крус /56 настай/ аялал жуулчлалын сайдан албан тушаалыг 16 жил хашжээ.
1976 оныг хүртэл энэ албан тушаалыг Фидель Кастро хашиж байсан бөгөөд тухайн үед тус улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Фидель Кастро Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. Ингэснээр Куба улсад ерөнхий сайдын албан тушаал албан ёсоор үгүй болжээ.
Харин 2019 оны хоёрдугаар сард баталсан шинэ Үндсэн хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалыг сэргээжээ. Ерөнхий сайдыг таван жилийн хугацаанд Кубын Үндэсний ассамблей томилох юм.
Сэтгэгдэл ( 0 )