Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн хурал боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24



ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2019.12.24/ хуралдлаа. Тус хурлаар ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлуудын 2019 оны тайланг хэлэлцэж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. 

Тодруулбал, ШУА-ийн харьяа 14 хүрээлэнгийн захирлууд  хуваарийн дагуу тайлангаа тавьж, энэ онд хийсэн ажлынхаа, гол үр дүнг танилцуулж бусдынхаа  ажлаас туршлага солилцлоо.

 Хурлын төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Цаашдаа хүний нөөцийн тал дээр илүү анхаарч, доктор, шинжлэх ухааны докторын тоог нэмэгдүүлэх, жилийн ажлын тайлангаа ШУА-ийн стратеги төлөвлөгөөтэй уялуулж гаргаж байх, хүрээлэн тус бүр “Нэг эрдэмтэн, нэг илтгэл” хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах, судлаачид зөвхөн гадаадын сэтгүүлд өгүүлэл бичих бус дотоодын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж байх, хүрээлэнгүүд сардаа нэг удаа эрдмийн зөвлөлөө хуралдуулж байх”-ыг захирлуудад үүрэг болгосон юм.

Мөн ШУА оны төгсгөлд тухай жилдээ ажил бүтээлээрээ тэргүүлсэн хоёр хүрээлэнгийн захирлыг  шалгаруулж урамшуулдаг уламжлалтай. Өнөө жил Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нар шалгарсан юм. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(103.9.89.18) 2019 оны 12 сарын 25

Монгол эрдэмтэн гадаадын эрдэмтэдээс юугаараа ялгаатай вэ. Тэдний хийсэн бүтээсэн,шинээр нээсэн бүтээлүүд амьдралд нэвтрээд үр ашгаа өгсөн байдаг. Монгол эрдэмтэдийн бүтээл ,нээлт цаасан дээр хоцорч эдийн засгийн өгөөж биш асар их зардал чирэгдэл гаргаад өнгөрсөн байдаг. Ялгаа нь. Одоо энэ тогтолцоог өөрчилж ШУА-ынхаа бүтэцийг шинэчилж залуу эрч хүчтэй бүтээлч эрдэмтэдээр академийнхаа гишүүдийг бүрдүүлж хөгшчүүлээ тэтгэвэрт нь гаргах цаг болжээ.

0  |  0
Үнэн(103.9.89.18) 2019 оны 12 сарын 25

Үхэн үхтлээ тэжээлгэх зөнөгүүд. Ямар арга замаар акадимч болсон нь тодорхойгүй нээлт бүтээлгүй нэр төр хөөцөлдөгчид акадимийг эзлээд үхэн үхтлээ өндөр цалин хангамж эдэлж байгаа нь шудрага бус байна. Залуу эрдэмтэд акадимич болох боломж огт алга. Академчид тэтгэвэртээ гардаг байж залуу эрдэмтэдээр цусаа сэлбэдэг байхгүй бол Монголд ямарч шинжлэх ухаан хөгжихгүй нь тодорхой. Эд нар чухам ямар нээлт бүтээл гаргаад тэр нь Монгол улсад хэдэн төгрөгөөр үнэлэгдэх өгөөжөө өгсөн юм бэ. Өгөөжгүй, үр ашиггүй зүйлийг нээлт гээд бүртгээд хий зардал гаргаад байх уу.

0  |  0
Top