МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, профессорууд хоёрдогч эх үүсвэрийн датанд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг тодорхойлсон байна. Судалгааг гурван жилийн хугацаанд хийсэн бөгөөд Улаанбаатар хот болон бусад аймгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт ямар байв, өсөлтөд юу нөлөөлж байгааг нарийвчлан гаргажээ. Энэ талаар судалгааг удирдсан МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Юун түрүүнд та судлаачийн хувьд 2019 оны манай улсын эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-2019 оны эдийн засгийн байдлыг бидний гаргадаг хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаанд үндэслэн хэрхэн төсөөлж байгаагаа хэлье. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх оны мөн үеэс 1.8 функтээр өссөн. Өсөлтөд тухайн үеийн төлөв байдал голлон нөлөөлсөн. Эдийн засгийн өнөөгийн байдалд хэрэглэгчид нэлээд эерэг хариултыг өгч, 7.3 функтээр өссөн. Харин ирээдүйн хүлээлтийн индекс өмнөхөөс буурсан.
Тэгэхээр ирэх зургаан сарын хугацаанд өрхүүдийн ажлын олдоц, орлого, бизнесийн нөхцөл бага хэмжээнд буурна хэмээн хэрэглэгчид үзэж байна. Эдийн засгийн ойрын ирээдүйн талаар өөдрөг төсөөлөл буурсан гэсэн үг. 2020 оны эхэн үед эдийн засгийн төлөв байдал тааруу байх магадлалтай. Эдийн засаг сайжрахгүй гэсэн хүлээлт үүссэн.
-2020 оны эхэн үеийн эдийн засгийн төлөв байдлыг сайжрахгүй хэмээн иргэд үзжээ. Энэ нь сонгуультэй холбогдож байж болох юм. Ирэх оны төсвийг та юу гэж дүгнэж байгаа вэ?
-Ирэх онд эдийн засагт тодорхой бус байдал олон гарах төлөвтэй учраас төсвийн биелэлтийг тодорхойлоход эрт байна. Дэлхийн томоохон улсуудын худалдааны хэлцлийн нөлөө, хөрш орнуудын эдийн засгийн төлөв зэргийг харгалзан улсын төсвөө гаргасан байх. Төсвийн алдагдлыг тэлж, ДНБ-ий тав орчим хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталлаа. Үүнд хувь хүний хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа. 2020 оны төсвөөр эдийн засгийн төлөв байдлыг сайжирна гэсэн хүлээлттэй хэрнээ алдагдалтай батална гэдэг нь илт ойлгомжгүй асуудал.
-Та бүхэн хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хөдөлмөрийн зах зээлийн нөлөө, үүргийг судалжээ. Яагаад заавал хөдөлмөрийн зах зээлийг сонгож судалсан юм бэ?
-Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр БСШУСЯ-наас захиалж “Хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хөдөлмөрийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг” төслийн судалгааг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш нарын баг хийсэн. Яагаад хөдөлмөрийн зах зээлийг онцолж хүртээмжтэй өсөлтөд чухал гэж үзсэн бэ гэхээр хөдөлмөрийн орлого нь өрхөд голлох нөлөөг үзүүлдэг. Хөдөлмөрийн зах зээлд оролцдоггүй гишүүнтэй өрх гэж байхгүй. Тэд ямар нэгэн байдлаар ажил хийж, орлого олох нь тодорхой. Өрхийн дундаж орлогын 50 орчим хувь нь хөдөлмөрийн орлогоос бүрддэг гэсэн статистик бий. Эдгээр өрхөд малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа өрхүүд багтахгүй, цалингийн орлого л хамаарна гэдгийг тодотгоё. Харин манай улсын ДНБ-ий 30 орчим хувийг хөдөлмөрийн орлого бүрдүүлдэг. Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудын ДНБ-ий 70-80 орчим хувийг хөдөлмөрийн орлого бүрдүүлж байна. Үүнтэй харьцуулбал манай улсын хувьд хөдөлмөрийн орлогын ДНБ-д үзүүлэх нөлөө харьцангуй бага байгаа юм. Гэхдээ хөдөлмөрийн зах зээл чухал гэдгийг дээрх үзүүлэлтүүдээс харж болно. Эдийн засаг өснө гэдэг нь орлого нэмэгдэж байна гэсэн үг. Тэр орлогыг хүртээмжтэй байлгах хэрэгтэйг ялангуяа сүүлийн жилүүдэд идэвхтэй ярих боллоо. Эдийн засаг өсөхөд бий болж байгаа орлогыг бүх хүн хүртэж чадаж байна уу эсвэл цөөн хэдэн хүнд л хүрээд байна уу гэдэг чухал асуудал. Тиймээс судалгааг хийсэн юм.
-Төслийн санхүүжилт ямар байсан бэ. Хөдөлмөрийн зах зээл гэхээр ажиллах хүч, орлого, хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт зэргийг судлах учраас үр дүн нь сонирхолтой гарсан болов уу?
-Гурван жилийн хугацаанд жилд гурван сая, нийт есөн сая төгрөгийн санхүүжилттэй. Таван судлаачийн бүрэлдэхүүнтэй хийсэн. Урт хугацааны эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн нөөц, өсөлт, эрэлт, салбарын бодлого, хүртээмжтэй өсөлт, хөдөлмөрийн орлого хуваарилалт гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд судалсан. Эдийн засгийн урт хугацааны өсөлтөд капитал, хөдөлмөр, технологийн гүйцэтгэх үүргийг судаллаа. Судалгаагаар 1980-2017 он хүртэл эдийн засаг дунджаар 2.8 хувийн өсөлттэй байжээ. Мэдээж өсөлт янз бүр, өсөлтийн хурд нь ч харилцан адилгүй гарсан. Тодруулбал, 1993-2017 онд эдийн засаг дунджаар 5.6 хувийн өсөлттэй, 2003-2017 онд уналт, өсөлтийн дунджаар 7.4 хувийн өсөлттэй байсан. Энэ үед манай улсад зах зээлийн шилжилтийн эхэн үед биет капитал чухал үүрэг гүйцэтгэж, капиталыг хурдтай хуримтлуулснаараа эдийн засгийн өсөлтийн хурдад нөлөөлж байв. Харин хүний капиталд боловсрол гол үүрэг гүйцэтгэж байна. Дараа юуг судалсан гэхээр эдийн засагт технологийн дэвшлийн гүйцэтгэх үүрэг их байсан. Гэвч 2013-2017 онд технологийн дэвшлийн гүйцэтгэх үүрэг багассан дүр зураг харагдаж байна. Технологи гэдэгт үйлдвэрлэлийн арга, ямар орчинд дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг хамааруулж үздэг учраас технологийн дэвшил буурах нь эдийн засагт тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлнө. 1993-2003 онд л технологийн дэвшил хамгийн чухал “оргил” үүргээ эдийн засагт гүйцэтгэж байжээ.
-Эдийн засгийн өсөлтөд мэдлэгт тулгуурласан хөгжил чухал хэмээн ярих боллоо. Мэдлэгт боловсролын чанар нөлөөлнө. Тэгвэл эдгээр нь ажиллах хүчид яаж нөлөөлсөн бэ?
-Ажиллах хүчний хувьд мэдлэгтэй байх нь боловсролын чанар, цаашлаад эдийн засгийн хөгжил, өсөлтөд нөлөөлж байна. Жишээлбэл, техник, мэргэжлийн боловсролтой хүмүүсийн хөдөлмөрийн зах зээлд оролцох магадлалыг бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой хүмүүстэй харьцуулахад 13-15 функтээр өссөн дүн судалгаанаас гарсан. Өөрөөр хэлбэл, өндөр боловсролтой хүмүүс илүү идэвхтэй байж, ажил хийх сонирхол илүү их байна гэсэн үг. Эндээс аль болох олон хүнийг ажил хийлгэж, цалингийн орлоготой болгоё гэвэл нэг арга зам нь боловсролыг нэмэгдүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж болох юм. Түүнчлэн хүүхэд асрах шалтгаанаар ажил хийх идэвхгүй байгаа хүмүүсийн тоо хөдөлмөрийн зах зээлд ихэссэн байна. Эдийн засгийн өсөлтийн үр дүнд ажилгүйдэл буурч, ажлын байр нэмэгдэх ёстой атал манай улсын хувьд эдийн засгийн өсөлтөд гол нөлөөлөх салбарууд нь улирлаас хамаарч үйл ажиллагаа явагддаг учраас ажилгүйдлийн түвшинг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй байгаа юм. Дараагийн асуудал нь, хөдөлмөрийн харилцааны зохицуулалт оновчтой бус байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэргүй болсон. Тиймээс ажиллах хүчний нөөцийг ашиглаж, ажил олгогчийг дэмжих замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатай байна. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт тэнцвэргүй байна. Сул ажлын байр байгаа хэрнээ ажилгүй хүмүүс ч байсаар байна. Иймд сул ажлын байрны мэдээллийг аль болох олон хүнд хямд арга замаар хүргэх хэрэгтэй. Ерөнхийдөө мал аж ахуй, уул уурхай, мэдээлэл технологийн салбар руу хөдөлмөр эрхлэлт шилжиж байна.
-Та бүхний судалгааг эхэлж байхад хөдөлмөрийн зах зээл ямар байсан бэ?
-Судалгааг эхэлж байх үе буюу 2014 онд эдийн засгийн байдал эгзэгтэй байсан. Оны эхэнд сард дунджаар 4000 гаруй хүн ажилгүй байснаа ажилтай болж, 6000 орчим хүн ажилтай байснаа ажилгүй болж байсан. Оны хоёрдугаар хагасаас нь ажилгүй байснаа ажилтай болж байгаа нь 2000 болж буураад, ажилтай байснаа ажилгүй болж байгаа иргэд 10 мянга орчим болж хөдөлмөрийн зах зээлд ажилгүй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Ерөнхийдөө судалгаа бүхэн аливааг сайжруулах баталгаа болохгүй. Гэхдээ судалгааг сайн хийгээд бодлогод ашиглавал зөв үр дүн гарна. Харин ямар ч хамаагүй судалгаа хийгээд “судалгаатай” хэмээн эш татахын тулд л хийж байвал аюултай үр дүн авчирна. Үндэслэлгүй, буруу судалгаа тусаас илүү хор болдог. Тиймээс судалгааг ярихдаа чанарыг хамт ярих ёстой. Жишээлбэл, олон тэрбумын том төслүүдэд нөлөөллийн үнэлгээ, туршилтын үнэлгээг хийх шаардлагатай. Дэлхийн жишигт бодлогоо турших үедээ судалгаагаа хийгээд явчихдаг. Ингэснээр бодлогоо яаж сайжруулах ёстойг бодитоор гаргах боломжтой. Манай улсын хувьд батлагдаж байгаа хууль болгонд ямар нэг хэмжээгээр нөлөөллийн үнэлгээг хийдэг. Гэхдээ яг стандартын дагуу хийж байна уу гэвэл маш их эргэлзээтэй. Бүх юм хийгдсэн юм шиг харагддаг боловч яаж хийсэн эх сурвалжийг хайхад мэдээлэл бүрэн олдох боломж тун бага байна.
Б.СОЁЛМАА: Өндөр цалинтай хүмүүсийн орлогын хуваарилалт тэгш бус байна
(МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн доктор)
-Та хөдөлмөрийн орлого хуваарилалтын судалгааг хийжээ. Манай улсад хөдөлмөрийн орлого тэгш хуваарилагдаж чадаж байна уу?
-2006-2016 онд манай улс нийт орлого хуваарилалтын индексээр 33-37 гэсэн утгатай байсан. Энэ нь бусад улсуудтай харьцуулахад орлого хуваарилалтын тэгш байдлаараа 151 улсаас 48 дугаар байрт жагсаж байна гэсэн үг. Цалингийн орлого хуваарилалтыг тооцоход 2010, 2012, 2016 онуудыг харьцуулсан. Эдгээр онуудад эдийн засаг харьцангуй хэвийн болон онцгой өсөлттэй байсан юм. Эдийн засгийн өсөлт өндөр үед орлого хуваарилалт сайжирч байвал хүртээмжтэй гэж үзнэ. Гэтэл эсрэгээрээ манай улсад өсөлттэй жилүүдэд тэгш бусаар орлого хуваарилагдаж байгаа нь ажиглагдсан. Улаанбаатар хотыг бусад бүс нутагтай харьцуулахад нийт орлого нь тэгш бус байгаа хэрнээ цалингийн орлого хуваарилалт нь илүү тэгш гэж гарч байна. Эндээс харахад, Улаанбаатар хотод орлогын хуваарилалтыг тэгш бус болгож байгаа зүйл нь цалингаас гаднах орлогууд байгаа юм. 40-өөс дээш насныхны цалингийн орлого тэгш бус байгаа бол залуу хүмүүст харьцангуй тэгш орлого хуваарилагдаж байна. Энэ нь боловсрол бага байх тусмаа цалингийн ялгаа багасч, орлого илүү тэгш болдог байна. Мөн дундаж цалин ч гэсэн эдийн засаг өсөхийн хэрээр нэмэгддэг.
С.АМАРТҮВШИН: Хөдөө аж ахуйн салбарын шинэ ажлын байрны эрэлт тасралтгүй буурлаа
(МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш)
-Ажилгүй иргэд олон байна. Үүний уршгаар ядуурал, архидалт гээд нийгэмд сөрөг үр дагаварууд үүсэх юм. Ажил хайж байгаа хүмүүс хэр олон байна. Тэдний тоо өсөв үү?
-Бүсчлэн авч үзвэл, Төвийн бүс, Улаанбаатар хотод хөдөлмөрийн эрэлт тасралтгүй нэмэгдэж байна. Баруун, Зүүн, Хангайн бүсэд шинээр үүсч байгаа хөдөлмөрийн эрэлт харьцангуй бага байна. Үүнийг дагаад Төвийн бүс болон Улаанбаатар хотод эдийн засгийн идэвхижил өндөр байгаа юм. Нийлүүлэлт нь өрх гэр, хувь хүн учраас хаана их ажлын эрэлт байна тэнд ажил олох магадлал өндөр учраас дагаж шилжилт хөдөлгөөн ч тэр зүг рүү нэмэгдэж байна. Ажиллах хүчний эрэлт уул уурхай, боловсруулах, барилга, худалдааны салбарт голлон явагдаж байна. Уул уурхайн салбар эдийн засагт гол хувийн жинг эзэлдэг боловч капитал их шаарддаг хөдөлмөр бага шаарддаг салбар учраас их хэмжээний эрэлтийг үүсгэж чаддаггүй. Судалгаагаар хөдөө аж ахуйн салбарын үүсгэж байгаа шинэ ажлын байрны эрэлт тасралтгүй буурсаар байна. Үүнд тус салбарт хөдөлмөрийн оролцоо их шаарддагаас гадна бусад нөөцүүд шаарддаг зэрэг байдал нөлөөлжээ. Дагаж хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийн жин нь тасралтгүй буурч байна. Нөгөө талаараа тус салбараас олж байгаа нэг хүнд ногдох орлогын хэмжээ хурдтай өсөхгүй, хүмүүсийн сонирхлыг татах зүйл бага байгаа нь нөлөөлжээ. Манай улсад 2018-2023 оны хооронд ажиллах хүчний эрэлт жилд дунджаар 1.5 хувиар өсөх хандлагатай байгааг Дэлхийн банкнаас судалсан.
-Мөн бодлогын баримт бичгүүдийн талаар судалсан гэсэн үү?
-Энэ талаарх үндсэн судалгааг би хийгээгүй. Гэхдээ хөдөлмөрийн зах зээл эдийн засгийн бүх салбартай холбогддог. Зөвхөн хөдөө аж ахуйн салбарыг аваад үзэхэд, ямар бодлогын баримт бичгүүд ашиглагдаж, аль нь өмнөх баримт бичгүүдтэй зөрчилдөж байгааг тодорхойлоход хэцүү болчихоод байна. Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа судалгаанд үндэслэж хийхгүй байгаа нь түгээмэл ажиглагдлаа. Одоог хүртэл Монголд ашиглаж байгаа бодлогын баримт бичгүүдийг нэгдсэн байдлаар гаргаагүй. Үндэсний хөгжлийн газраас одоо мөрдөгдөж байгаа бүх бодлогын бичигт баримтыг сайтад байршуулна хэмээн ярьж байгаа. Гэвч миний бодлоор нэмээд бодлогын баримт бичгүүдэд ашигласан суурь судалгаануудыг оруулж өгөх ёстой гэж бодож байна. Баримт бичгүүдийг яаж гаргасан гэдэгт ойлгомжгүй зүйлс маш их гардаг учраас ийн оруулж өгөх шаардлагатай. Бодлогод тусгаж байгаа тоо баримтууд зөв тооцоо, судалгаанд тулгуурлахгүй бол хэрэгжихгүй замхарахад хүрдэг.
Сэтгэгдэл ( 13 )
Өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороонд нэг айлын гурван хүүхэд угаартаж, 11 настай хүүхэд нас баржээ. Одоогийн байдлаар хоёр хүүхдийн биеийн байдал хүнд Хордлогын эсрэг үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ хэрэгт холбогдох төрийн байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа ч мэдээллийг нууцлах чиглэл өгсөн талаар зарим хэвлэл мэдээллийн байгуулага нийтэлжээ. Энэ харамсалтай хэргийг талаар хүүхдүүдийн ээжээс тодруулга авах гэсэн боловч эмнэлэгт завгүй байна хэмээсэн билээ.

Durtaidaa tegeed gertee huuhedee haraad suuhuu pizdanuuduuda hol ochij hutsaarai
гурван орк дэмийр ч байна өөрсдөө хүүхэдээ хөдөө аваачиж хаячихаад солиордог байна
Tsalingaaraa amidrav. KKK Hahahaa. Oligtoi tsalintai ch uim shig.
Iim bodit sudalgaa hiilee ch erguu mal niigem huleej ava ch ugui oodoos shuud tui geed nulimna. Erdem shiniilgeenii ene amidraliin orgil ni gandan degchinlen geech gazar yum hoino hogiin teneg undestend shinjleh uhaan tootsoo, yum bodoj tosooloh gedeg yum tolgoid ni togtoh ch ugui. Uul ni mash heregtei sudalgaa shu de. Mal mongol mal mongol
Ene p nuud ui hutsaad bnaa. Ta nar uursduu ajil hiisen ner zuuj baigaan bishuu.
ТА ГУРАВ Ч АЖИЛ ХИЙСЭН НЭРТЭЙ Ч ГИЙГҮҮЛСЭН ШИНЖГҮЙ Л ХАРАГДАЖ БАЙНА
юу хуцаад байгаа юм цэцэрлэг хүрэлцэхгүй болохоор хүүхдээ харуулах хүн байхгүй юм чинь тэгээд өөрсдөө ажил хийхгүй ээжнь харахгүй яахын болж байна. эргүү хүүхэн