Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оныг угтан нийт ард түмэндээ хандан үг хэлэхдээ ҮАБЗ-ийн гишүүд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудал дээр санал нэгдэн шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар ҮАБЗ-ийн гишүүн Ерөнхий сайд, УИХ-ын даргын хэн хэн нь албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
ХНХ-ын сайд С.Чинзоригийн мэдэгдэж буйгаар уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө маргаашгүй захирамж гаргах аж.
Тэтгэврийн зээлийг тэглэх мөнгөний эх үүсвэрээ Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийдвэрлэнэ гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн. Тодруулбал, Салхитын ордыг барьцаалж бонд босгож мөнгө олох тухай яригдаж буй аж. Энэ оноос эхлээд 2024 он хүртэлх хугацаанд 14.4 тэрбум ам.долларын өр төлбөр төлөхдөө, өрийг өрөөр санхүүжүүлэх гарцтай байгаа манай улсын тухайд дахиад нэг БОНД-ын асуудал ямар ч байсан яригдаж эхэллээ.
Төв банкны ерөнхийлөгч тэтгэврийн зээл нэмж олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгөөд байна.
Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ийнхүү яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хүлээлттэй байсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал зогсжээ. НХХЯ-наас Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэрээг цуцлах асуудлыг банкууд руу хүргүүлсэн аж.
Сануулахад, Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд зургаан сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 15 хувь байсныг зээлийн хугацааг нэг жил, хүүг 12 хувь болгон 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн.
2019 оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн нэг жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон дахин бууруулсан.
24 сараас дээш хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 хувь байгааг бууруулах хүсэлтийг ахмадууд байнга тавьдаг учраас ХНХЯ, арилжааны банкуудтай хамтран ажилласнаар 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 2019 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 15.6 хувь болгон бууруулж, хугацааг 24 сар болгосныг салбарын сайд мэдээлж байсан.
Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж 13 хувь болгохоор арилжааны банкуудтай санал нэгдсэн.
12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ гэж байв. Мөн тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284 761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн гэсэн мэдээллийг өгч байв.
Тэгвэл одоо тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэхтэй зэрэгцэн ахмад настай иргэдийн амьжиргааны эх үүсвэр болох ТЭТГЭВЭР-ийг зээлийн барьцаанд тавьдаг асуудлыг эргэн харж, шийдвэрлэх, өөр бүтээгдэхүүнээр солих арга зам эрэлхийлж байгаа гэж байна.
Статистик дурдахад, Нийгмийн даатгалын сангаас улсын хэмжээнд 418 400 иргэн тэтгэвэр авч байна. Тэгвэл 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 233 034 иргэн 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.
Зээлийн бүтцийг харахад иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны аравдугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөг байсан. Тэгвэл үүний 6.5 хувь нь тэтгэврийн зээл байна.
Нийт тэтгэврийн зээлийн 95 хувь нь Төрийн банк, Хаан банкаар олгогджээ.
Сэтгэгдэл ( 22 )
ur l tavina l daa ingej neex mundag olol tumend taalagdax gej yadaj baisnaas tetgevriin shinechlel xiisen ni deer dee
Зээлийг тэглэхийн тулд ямар ч тохиолдолд өр тавьж л болохгүй. Ахмадуудыг ялгаварлаж бас болохгүй.
zeelee baga avch baimaar yum.2 sar l bolno.huu 10 huvi. iim oorchlolt hiij ogooch. neg udaa choloolson ch dahij avah hugatsaag bagasgaj ogoorei.
ТӨРӨӨС ЯВУУЛЖ БАЙГАА ЭДИЙН ЗАСАГ, МӨНГӨНИЙ БОДЛОГО ЯМАР ЗАМБАРААГҮЙ БАЙГАА НЬ СҮҮЛИЙН ХЭДХЭН САР ХОНОГТ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ АРД ТҮМНЭЭС ЯНЗ БҮРИЙН АРГААР ТАТВАР ТАТААС НЭМЭХ АРГА СҮВЭГЧЛЭНЭ, ЭДИЙН ЗАСГЫН ТОМ ТОМ ХЭРГҮҮД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ХЭТЭРСЭН НЭРЭЭР ХААГДАЖ ХҮЧИНГҮЙ БОЛЖ БАЙНА. ХЭТ ИХ НҮСЭР ТӨСӨВ ТӨСӨВЛӨН АРД ТҮМНЭЭ СОНГУУЛИЙН ӨМНӨ ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМСЭН БОЛЖ ХАРАГДАХ ГЭЖ ТОГЛОЛТ ХИЙХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ САЙЖРУУЛСАН ДҮР ЭСГЭЖ УИХ-ЫН ГИШҮҮД ӨӨРСӨДДӨӨ ТААРУУЛСАН СОНГУУЛИЙН ХУУЛЬ БАТАЛАХ ГЭЭД МАШ ИХ ХӨДӨЛГӨӨНД ОРЖ ЭХЭЛЛЭЭ ЭНЭ БҮГДИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХ БУС МАН АН НАМУУД ...
Баьулга гай болж дээ хөгшидөд. Одоо зүгээр л бүх ахмадын тэтгэврийг нэм.
Uls ornoo bish,ard irgeddee taalagdah gesen bodlog yavysuu bodlogoo bolimoor uym
Uls ornoo bish,ard irgeddee taalagdah gesen bodlog yavysuu bodlogoo bolimoor uym
Ugaasaa shal ytgagvi zvil hiij bna ene bol neg ygaagiinh unuudur chuluuluhud margaash n dahiad zeel avna harin 50000 aar nembel nasan tyrshiin hool gedgiig setgeh tolgoi alga yy
Genkogiin mungu ugaah arga uu.bas 1 bondiig bosgood husah gej bgaa yum bna.hugshchuuded tui l onogdono do.tegeed huvaaj idsen nertei.
Тэтгэврийн зээлийг тэглэх чинь улс орноо хорлож байгаа асуудал шүү дээ. Зээл тэглэх эдийн засгийн боломжтой бол бодох асуудал. Бонд гаргаж төлөх бол утгагүй.тэнэг бодлого бүү явуул.
ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ АВААГҮЙ НЬ ХОХИРЧИХ ЮМ БАЙНА Л ДАА . УГ НЬ ӨРГҮЙ БОЛ БАЯН ГЭДЭГ ӨВГӨДИЙНХӨӨ СУРГААЛААР ЯВСАН АХМАДУУД ХОХИРЧЭЭ .
Төрийн 3 өндөрлөг ахмадуудаа ялгаж бужигнуулж талцуулж орхилоо доо
Тэтгэвэр чинь дотроо бас гурван төрөл. Өндөр настны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гээд
Тэтгэврийн зээлийг тэглэхдээ Асгатын мөнгөний орд газрыг барьцаалан бонд гаргах замаар санхүүжилт хийнэ гэж байна. Энэ нь гадаад валютаар баталгаажсан эх үүсвэр бүхий бэлэн мөнгийг эдийн засагт оруулна гэсэн үг.
Boli za hunii tulsun munguur baahan zeel tuluh uu,,, henii duraar..... mal jenko
Тэтгэврийн зээлийн хүү бууруулах.болон тэтгэврийн хүү тэглэх асуудал чинь ахмадуудын хоолыг булааж ажилгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй шуналтай залуусыг тэтгэж байгаа төрийн бодлого биш үү.Бас банкуудыг ахмадуудын зээлийн хүүгээр тэтгэх бодлого яваад байна.Хууль хяналт нь шалгах хэрэгтэй.Зээлээ 1-2 сараас илүү бүү өг
tetgeweriin zeeliin huug buuralahiig zogsooh shaltgaan yu we buuruullaa2 geed neg orontoi tooruu oruulchaagui l bizdee huuhed chihreer huurch bgaa yum shig zuil hiicheed heden hugshiduu tsulmuhuu boliul taarna tegj yariwal huugui uguh yostoi ulsdaa hiidgee hiicheed ugduguu ugchihsun hugshchuuded mungiig ni erguuleed ugch bj olon yum hutshuumaa
Үүний оронд тэтгэврээ цагт нь л өгч байвал болно доо
Ямар нь тэтгэврийн ззэлээ чөлөөлүүлдгийн.Зэл аваагүй ахмадаа ялгах хэрэгггүй.Ахмадууд барьцаж талцаж эхэллээ.Бонд босгож өр тавиад улсаа өрөнд оруулж тэтгэврийн зээлийн хүүгээ чөлөөдүүллэхээ больсон нь дээр дээ.
Юун тэтгэвэрийн зээлийн өр вэ? Тэтгэвэр чинь алга болчихгүй байж л байх зүйл биш үү?