Эко клубын хүүхдүүд 1600 орчим амьтны амь аварчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Баруун дөрвөн аймгийн эко клубын хүүхдүүд амьтны аюулгүй байдалд халдсан 1600 орчим хавхыг гурван жилийн хугацаанд олж илрүүлэн, түүн авчээ.

Энэ нь мөн тооны ан амьтны амь аюулаас аврагдаж байна гэсэн үг юм. Хүүхдүүдийн түүсэн хавхаар нэн ховор амьтны дүрийг бүтээж, БОАЖЯ-ны үүдэнд тавьжээ. 

Монгол орны баруун хязгаарт орших аймгууд байгалийн үзэсгэлэн, ховор амьтнаараа алдартай. Тиймдээ ч тэр нутгийн хүүхэд багачууд байгалиа хайрладаг, амьтныг энэрэх сэтгэлтэй болж хүмүүждэг ба энэ удаа гэхэд Баян-өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн “Эко клуб”-ын хүүхдүүд амьтны амь аврахын тулд анчдын ууланд тавьсан хавхыг олж түүжээ. 
 

"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top