Дуучин Т.Дэлгэрмөрөн I “Delgermurun Best Hits” VIP үдэш

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

ТВ8 телевизийн “Be Strong” реалити шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг, дуучин Т.Дэлгэрмөрөн нийгмийн нөлөөллийн төслийнхөө хүрээнд “Delgermurun Best Hits” VIP тоглолтоо аравдугаар сарын 17-ны бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Тоглолт Michelle Restaurant & Lounge-д 19:00 цагаас болох бөгөөд “Michelle Live Session” цувралын 10 дахь дугаарт багтаж байгаагаараа онцлог юм.

Энэ үдэш Т.Дэлгэрмөрөн өөрийн шилдэг уран бүтээлүүдээ амьд хөгжмийн өвөрмөц найруулгатайгаар хүргэхээс гадна зочин уран бүтээлчидтэй хамтран үзэгч, сонсогчдодоо онцгой хөгжмийн мэдрэмж бэлэглэхээр болжээ.

Тоглолтын зочин уран бүтээлчдээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Байдраг, дуучин Үүрцайх, Дана, Мөнх-Эрдэнэ, Ганбилэг, Одмандах нар оролцоно. Тухайлбал, Байдраг төгөлдөр хуураар Т.Дэлгэрмөрөнгийн “Тэнгэрийн бүсгүй”, “Би чамд хайртай”, “Зүүдний дагина” зэрэг уран бүтээлийг өөрийн хөг аялгуугаар шинэчлэн тоглох бол Үүрцайхтай хамтран “Эргэж битгий хар” дууныхаа шинэ хувилбарыг хүргэх ажээ. Мөн дуучин Даанаа Т.Дэлгэрмөрөнгийн 25 жилийн өмнө зохиосон “Дурлахгүйгээр үнсэлцье” дууг толилуулна.

“Delgermurun Best Hits” VIP үдэш нь зөвхөн хит дуунуудаа хүргэхээс гадна амьд хөгжмийн найруулга, уран бүтээлчдийн тайзны соёл, тансаг орчныг хослуулсан хөгжмийн уулзалт байх юм. Тоглолтын тасалбарт бяслагны сет болон ивээн тэтгэгчийн амталгаат шот багтсан бөгөөд тасалбарын үнэ 200,000 төгрөг.

Т.Дэлгэрмөрөнгийн хувьд энэхүү тоглолт нь “Be Strong” реалити шоуны хүрээнд хэрэгжүүлж буй нийгмийн нөлөөллийн төслийн нэг хэсэг юм. Тус шоуны оролцогчид өөрсдийн амьдралын өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд Т.Дэлгэрмөрөн ганц бие аавуудын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, тэднийг нэгтгэн дэмжих чиглэлээр ажиллаж байна.


Тоглолтын тухай:
 

  • Нэр: Delgermurun Best Hits — Special Night
  • Цуврал: Michelle Live Session #10
  • Огноо: 2026 оны 10 дугаар сарын 17, Бямба гараг
  • Эхлэх цаг: 19:00
  • Байршил: Michelle Restaurant & Lounge
  • Тасалбарын үнэ: 200,000 төгрөг
  • Ширээ захиалах: 7777-7704, 8888-4475

Урлагийн бүтээлээрээ дамжуулан хүмүүсийг нэгтгэж, нийгэмд эерэг нөлөө түгээх энэхүү онцгой үдэшд та бүхнийг урьж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top