Энэ 2020 онд Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарах эсэхтэй холбоотой хурал БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Тодруулбал, ФАТФ-ын Хамтарсан бүлгийн 2020 оны хамгийн эхний хурал юм. Монгол Улсын тайланг хэлэлцэх тус хуралдаанд манай талаас 13 байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн баг оролцохоор 15-ны өдөр Бээжинг зорьжээ.
ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага энэ удаа
Үүний дараа үнэлгээний багаас Монгол Улс ФАТФ-тай тохирсон зургаан ажлыг хэрэгжүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан гэж үзсэн тохиолдолд ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцүүлэх нөхцөл бүрдэх юм.
.
- Нэгт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах;
- Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах;
- Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах;
- Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах;
- Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах;
- Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд юм.
Эрх баригчид “Саарал жагсаалт”-аас гарахын тулд долоон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Сангийн сайд хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьсан. ФАТФ-ын даалгаврын хэрэгжилтэд чухал нөлөөтэй хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт багтаж, батлах хүлээлттэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ene ch mash chuhal shuu. Bagiinhand amjilt husie.