К.Косачев: Монголтой ярьснаа заавал ажил хэрэг болгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

УИХ-ын дарга Г.Занданшатар Австралид болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Константин Косачевтай уулзсан байна.  

Уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд чухал түлхэц болсныг тэмдэглээд УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны хооронд хийж буй худалдааны эргэлтэд тэнцвэрийг хангах нь чухал гэж үзэж байгаагаа хэлжээ. Өөрөөр хэлбэл, Монголоос Орост экспортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ Оросоос Монголд оруулж буй бүтээгдэхүүний нийт хэмжээнээс хэдэн арав дахин бага байгааг өөрчлөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. 

Ноён К.Косачев “Би Монголд хайртай. Олон удаа танай сайхан оронд очиж байсан. Ах дүү ёсны хамтын ажиллагаа, дайны талбар, энх цагийн аль алинд гүн бат нөхөрлөлөөр гагнагдсан харилцаагаа шинэ үед шинээр баяжуулан, хөгжүүлэх нь Та бидний үүрэг юм. Евразийн эдийн засгийн холбоо, Эдийн засгийн коридор зэрэг үр ашиг нь тодорхой, өгөөж нь их төслүүдэд Монгол Улс идэвхтэй оролцох нь чухал. Бидний хувьд ярьснаа хоосон орхихгүй гэдэгт итгэж болно. Дэвшүүлсэн, тохиролцсон асуудлуудаа заавал ажил хэрэг болгоно” хэмээн амлажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.117.220) 2020 оны 01 сарын 17

норвегийн дээвэр дээрээ хөрстэй байшинг монголд

0  |  0
Top