Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа парламентад хүргүүлээд байгаа билээ. Прокурорын байгууллагын энэхүү саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хуралдаж, шийдвэрлэх юм. Уг дэд хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй.
Харин өчигдөр /2020.01.21/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг дахин товлон зарласан ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргаад байна.
Тэгвэл Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хандаж, хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр гадаад улсад эмчилгээтэй байгаа тул дэд хорооны хуралдааныг ирэх сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн байна. Түүнчлэн хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулах саналыг хүргүүлжээ.
Хамгийн гол нь, өөртэй нь холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй ЦЕГ, АТГ-ын холбогдох албан тушаалтнууд болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг хуралдаанд байлцуулах хүсэлтэй байгаагаа дурдсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хуулийг хүссэнээрээ хөдлөгдөг хүн дээ. УИХ ын гишүүн байсан ч байгаагүй ч энэ хүнд хууль үйлчлэхгүй ээ. Хүн хутгалсан хутга нь иргүй мохоо дээр үеийнхээр баасны хутга болчих нь Дайруулсан хүн нь согтуу байгаад машиныг нь очоод мөргөсөн болчих нь хууль хүчнийхэн зүгээр л гараа өргөөд буугаад өгчих нөө. Зүгээр л Солонгос руу нь явуулчих