Монголбанкнаас “Ариг” банканд нөхцөлт удирдлага хэрэгжүүлэхээр бүрэн эрхт төлөөлөгч томилсон талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.
"Ариг" банкны үүх түүхээс дурдахад 1997 онд "Эрэл Банк” нэртэйгээр байгуулагдаж, Монгол Улсын хоёр дахь Арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байдаг. 2014 оноос “Эрэл Банк” нэрээ “Ариг" хэмээн өөрчилжээ.
Тус банкны хувьцааны:
Тэгвэл Ариг банкны толгой компани болох "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийг Б.Эрдэнэбат эзэмшдэг. Харин "Улаанбаатар импэкс" ХХК-ийг Ш.Баярсайхан эзэмшдэг. "Улаанбаатар Импэкс" ХХК нь "Номин Холдинг" ХХК-ийн охин компани юм.
Сануулахад, “Эрэл”, “Номин” компаниудын эзэмшлийн “Ариг” банканд үл ойлголцлоо шийдвэрлэх Төв банкнаас өгсөн гэдгийг 2019 оны наймдугаар сарын 1-нд мэдээлж байсан.
Тухайн үед Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч Б.Халиун тус банктай холбогдуулан мэдээлэл өгөхдөө:
- “Ариг” банкны хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсэж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, Төлөөлөн удирдах зөвлөл нь хурлаа хийж чадахгүй, банкны зохистой засаглалын зарчим алдагдаад байгаа нь олон нийт анхаарлыг татаад байх шиг байна. Иймд тус банкинд учирч буй дээрх эрсдэлийг Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцэн Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж хүргүүлсэн.
Тус зөвлөмжийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "Ариг" банкинд Банкны тухай хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд банкны хувь нийлүүлэгчдийн хурлаар маргаантай асуудлаа яаралтай шийдвэрлэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан даамжрах, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах болно” гэж байсан юм.
Тэгвэл одоо Банкны тухай хуульд заасны дагуу “Банкны нөхцөлт удирдлага”-ыг тус банкинд хэрэгжүүлэхээр болжээ.
Банкны тухай хуулийн 49.1-т Монголбанк нь энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно гэж заасан байна.
49.2.Монголбанк тухайн банкийг удирдах бүрэн эрхт төлөөлөгч /цаашид “бүрэн эрхт төлөөлөгч” гэх/-ийг нэг жил хүртэл хугацаагаар томилох бөгөөд бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк батална.
49.3.Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг тухайн банк хариуцна гэж заажээ.
Тэгвэл 48.1. т Банк нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас арга хэмжээнүүд авна гэсэн байна.
3.1.16 гэсэн заалтыг тодруулбал:
“Банкны нөхцөлт удирдлага” гэж Монголбанкны хяналт шалгалтаар төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор банкны удирдлага, зохион байгуулалт, санхүү, үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульд заасны дагуу Монголбанкнаас авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг; авах тухай юм байна.
Ариг банкны актив 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 111,618,199 төгрөг байна.
Сэтгэгдэл ( 2 )
Байсхийгээд л нэг банк зодолдоно эцэсдээ буугдана.Энэ монгол ер нь яачихсан улс вэ.Одоо энэ банк унаад нэг хэсэг харилцагч,нэг хэсэг хадгаламж эзэмшигч хохирно.Монголын банкинд итгэх боломж байна уу
авилга, сүлжээ болсон дампуу банк