Ээж, охины ИЖИЛСЭЛ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Монголын Бодибилдинг, фитнесийн холбооноос 29 дэх удаагаа зохион байгуулсан "Монголын мистер-2020" тэмцээн амралтын өдрүүдэд боллоо. 

Тэмцээнд 62 байгууллагын 300 гаруй тамирчид бэлтгэл, ур чадвараа сорин улсын аваргын төлөө өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн атлетик төрөлд Дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг дөрөв дэх удаагаа түрүүлэв.

Тэрбээр баярын сэтгэгдэлдээ "Хэдий би олон тэмцээнд түрүүлсэн ч энэхүү тэмцээн үнэхээр сэтгэл догдлуулсан байсан юм. Би бүх зүйлд талархдаг. Ийм сайхан спортыг 30 жил Монголд хөгжүүлж буй үе үеийн ахмад тамирчид, тэдний үргэлжлэл залуу үе гээд энэхүү спортын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг бүх хүнд талархлаа илэрхийлье. Охинтойгоо оролцсон гурав дахь тэмцээн. Ээж нь охиндоо хязгааргүй их хайртай. Дээгүүр нь алхдаг алтан дэвжээндээ мөргөе" хэмээжээ. 

Гавьяатын охиныг М.Мойлоо гэдэг бөгөөд ээжтэйгээ олон улсын хоёр ч тэмцээнд хамтдаа оролцож, Дэлхийн аваргаас "Junior" буюу залуучуудын бикини ангилалд хүрэл, Хятадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс М.Мойлоо бикини ангилалд мөнгөн медаль хүртэж, спорт модель ангилалд IV байр эзэлжээ. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.193.165) 2020 оны 01 сарын 28

Бавуулах байх, битгий горьд

0  |  0
хх(182.160.34.237) 2020 оны 01 сарын 29

зэрэгцүүлж хэвтүүлж байгаад ээлжилж бавах юм сан

0  |  2
Top