ТВ8: Хамгаалалтын ажилтныг хутга тулган сүрдүүлж, машин авч явжээ

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр мөнгөний тооцоонд хадгалагдаж байсан тээврийн хэрэгслийг хариуцаж байсан хамгаалалтын ажилтанд хутга тулган, авч явсан хэрэг гарчээ.

ОХУ-ын иргэн энэ хэргийг үйлдсэн бөгөөд "Саян-Уул" компанийн хашаанд байсан тээврийн хэрэгслийг авч явахын тулд хүйтэн мэс ашиглаж, бусдыг сүрдүүлсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 
 

ДЭЛГЭРЭНГҮЙГ "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top