Онцгой комисс нүүрсний тээврийг түр хугацаагаар ЗОГСООЛОО

2020 оны 02 сарын 10

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотойгоор Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.10/  хуралдаж,  нүүрсний тээврийг зогсоох нь зөв гэж үзлээ. Хил дээрх нүүрс ачиж буулгах талбайг өнөөдрөөс эхлэн хааснаар ачилтыг зогсоогоод байсан. Тэгвэл Улсын онцгой комисс ийнхүү нүүрсний тээврийг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоож, Өмнөговийн Гашуун сухайт, Шивээ хүрэн, Ховдын Булган, Сүхбаатарын бичигт боомтуудаар нүүрс гаргахыг хориглох нь зөв гэж шийдвэрлэлээ. 

Нүүрсний экспорт улсын төсөвт орлого төвлөрүүлдэг гол эх үүсвэр байдаг. Энэ 2020 онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх тооцоололтой. Өнгөрсөн 2019 онд мөн л 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч зургаа орчим сая тонныг дутуу борлуулсан.  Энэ он гарсаар коронавирусийн тархалт газар авч байгаа нь ийнхүү нүүрсний экспортын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахаар нөхцөл байдлыг бий болголоо. 

Сануулахад,  Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Экспортын татан авалт буурсан болон орон нутгийн удирдлага, иргэдээс гарч буй саналыг үндэслэн нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлтийг түр зогсоох хүртэл арга хэмжээг авч өгөх асуудлыг Улсын Онцгой комисст уламжлах боллоо. Энэ бол байх ёстой зүйл. Учир нь хил залгаа улсад хөл хорио тогтоосны дээр хил гараад хоол унд ч байхгүй, жолооч нар эрүүл мэндээ хамгаалах ямар ч баталгаагүй, олон хоног тээвэрлэлт хийж байгаа учраас ядрах, дархлаа сулрах, энэ нь вирус тээж ирэх эрсдэл болох гээд олон хүчин зүйл байна. Тиймээс Засгийн газрын тогтоол хэрэгжиж дуустал буюу гуравдугаар сарын 2-н хүртэл тээвэрлэлтийг зогсоох санал хэлэлцүүлэх боллоо" гэсэн мэдээллийг орон нутгийн хэвлэлд өгсөн байсан.

Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Хилийн боомт хаах асуудал аймаг дангаараа шийддэг асуудал биш. Холбогдох хууль тогтоомж, хоёр улсын хооронд байгуулсан хилийн дэглэм, гэрээ хэлэлцээрийн дагуу Засгийн газар хооронд дипломат шугамаар хэлэлцэгдэж шийдэгдэх асуудал. Тиймээс аймгийн Онцгой комиссоос журмын дагуу боомтын үйл ажиллагааг түр хаах саналыг Улсын онцгой комисст албан ёсоор хүргүүлсэн. Мөн урьдчилан сэргийлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийн тооцоог хийж шийдвэрлүүлэхээр боллоо" гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комисс нүүрсний тээврийг зогсоох шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэрийг одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах юм.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (64.119.19.248) 2020 оны 02 сарын 11

манайхан яагаад бөөн юм болж бж нэг шийдвэр гаргадаг юм бэ .Сэтгэлгүй шүү асуудал хурцадаж бхад

2  |  0
Zochin(202.9.46.221) 2020 оны 02 сарын 29

Zesiin bayajmal zuuxud xalddaggyi yum bxaa. Manai uxaan ni xetersen darga nar medeed l xaaxgyi bgaa

1  |  0
Zochin(103.212.117.150) 2020 оны 02 сарын 29

Зэс зэс

1  |  1
Ard(217.182.194.89) 2020 оны 02 сарын 29

Hangi hiliin boomtoo bas haagaachee, urd tald n garchad bhd

3  |  0
голомт(66.181.161.57) 2020 оны 02 сарын 11

сонин сэтгэгдэлтэй хүмүүс байх юмаа нүүрс зэс гарахгүй болохоор амиа хорлолт гэж юу гэсэн үг вэ алс хязгаар нутгийн хэдхэн хүн л харьцдаг нтр тэр харьцангуй цөөхөн хүн бас л монгол улсын иргэд тэд нар коронагаар үх гэсэн үг юмуу харин ч өмнөговьд уул уурхай ажлын байраа дагаад хамгийн хүн амын нягтрал ихтэй бүс нутаг болоод байгаа шүү сүүлийн үед

1  |  0
Ойлго(103.229.122.52) 2020 оны 02 сарын 10

Хятад талдаа хорио цээр тогтоосон.тээвэр үйллвэр бүгд зогссон байгаа.

0  |  0
Зочин (66.181.161.47) 2020 оны 02 сарын 11

Зөв шийдвэр гарчээ Талархая Замын үүдээ хаагаач ээ Өчигдөр нэг охин Эрээнээс ирлээ гээд \nЛ явж байсан

1  |  0
Nyamaa(203.91.115.44) 2020 оны 02 сарын 10

Olon saihan zaluusiig ajilluulj baij ar ger ah duusiig ni bodood horoi togtoogoochee. Hun l ajilluuldag bolohoor tarn shuu dee. Hodolmoriin huuliin daguu sul zigsoltiin mongoo ogood hunee bodno gedegt itgej bna.\n

0  |  0
Зочин(202.21.108.215) 2020 оны 02 сарын 11

Энэ бол амиа хорлолт. Нүүрс зэсийг хааж болохгүй шд. Манайхан нэг туйлширхаараа нэвт туйлширхиймаа. Цагаан сараа л цуцлах хэрэгтэй. Нүүрс зэсийн зам бол алслагдмал газарт, харьцангуй цөөн хүмүүс харьцдаг.

0  |  12
Баасанхүү(103.57.95.14) 2020 оны 02 сарын 11

маш зөв шийдвэр гаргалаа.

4  |  0
bataa(202.126.88.143) 2020 оны 02 сарын 10

yu odoo boltol haagaagui yumuu. manaid corona ireech geed delgeed suusantai adil yum yarih yum. yun tusuv malaa mallaad deelee umsuud heseg amidraach

2  |  0
эрка(139.5.216.163) 2020 оны 02 сарын 11

замын үүдээ хаагаач

2  |  1
зочин(64.119.24.149) 2020 оны 02 сарын 10

энхтүвшүвшин хөөе ажлаа зогсоо эсвэл цалингүй ажилла нүүрсний мөнгө зогслоо

2  |  0
Hh(202.55.188.45) 2020 оны 02 сарын 11

Tumur zamtai baisan bol. Neeree ene ulsiig horloj hanahgui yumaa

3  |  0
Ochir(202.126.89.4) 2020 оны 02 сарын 11

ali ertl zogsooh arga hemjee avah baisiin gehdee ene chini zuv shiider blloo

2  |  0
Top