Зээлийн хүүгийн 60 хувийг хадгаламжид төлдөг хүүгийн зардал эзэлдэг

2020 оны 02 сарын 14

Коронавирусийн тархалт дэлхийн улс орнуудын эдийн засагт удаашрал үүсгэх эрсдэлтэй байгаа учраас засгийн газруудын зүгээс цаг үеэ мэдэрсэн бодлого, шийдвэр гаргах шаардлагатай байгаа.

Манай Монгол Улсын тухайд шинэ вирусийн  голомт болсон БНХАУ-аас экспорт, импортын өндөр хамааралтай. Халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд өмнөд хилээ хаахдаа экспорт, импортыг зогсоогоогүй ч эдийн засагт сөрөг нөлөөлөл үүсэж болзошгүй байна.

Улс төрийн нам хүчин, нэр бүхий гишүүдийн зүгээс зээл, зээлийн хүү, түрээсийн төлбөр төлдөг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсэхээр байгаа тул хөл хорио цуцлагдтал зээлийн хүүг царцаах, түрээсийн төлбөрийг хөнгөлөх зэрэг зохицуулалт хийх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж буй. 

Түүнчлэн Засгийн газраас Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгсөн. Шинэ вирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс хамаарсан эдийн засгийн эрсдэлийн хэрхэн бууруулах вэ, даван туулах вэ гэдэг асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хэлэлцэнэ гэсэн үг. 

Дашрамд дурдахад, арилжааны банкууд эхнээсээ нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэр гаргаж байна. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны онлайн гүйлгээний шимтгэл гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал 0₮ болсон. Тэгэхээр олон зуун мянган харилцагчтай бусад банк ч ийм байдлаар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэр гаргах нь эдийн засгаа, иргэдээ дэмжсэн алхам болох юм. 

Харин  зээлийн хүүг тодорхой хугацаанд царцаах эсэх асуудал ярихын тулд банкуудын эх үүсвэрийн зардлыг бас ярих ёстой болно. Жишээ нь, хадгаламжийн хүүг тэр хугацаанд нь царцааж байж зээлийн хүүгээ царцаах уу гэдэг ч юм уу, эх үүсвэрийн зардлыг бууруулах тухай сэдэв яригдаж таарна.

Зээлийн хүүнд эдийн засаг, бизнесийн орчин, инфляц, валютын ханш, төсвийн алдагдал, төлбөрийн балансын алдагдал,  УИХ,  Засгийн газраас бизнесийн салбарт хөндлөнгөөс зохисгүйгээр оролцож байгаа байдал, банкны салбарын  үр ашиггүй ажиллаж байгаа байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг Хас банкны гүйцэтгэх захирал М.Болдоо хэлсэн. Мөн тэрбээр зээлийн хүүг 17 хувь гэж бодоход 60 хувийг нь хадгаламжид төлдөг хүүгийн зардал эзэлдэг. Банкны үйл ажиллагааны өөрийнх нь зардал 23 хувь. Зээлээ төлдөггүй хүмүүсээс болж банк зургаан хувийн эрсдэл үүрч байна. Банкны хувьцаа эзэмшигчид 11 хувийн ашиг олж байна. 17 хувийн хүүтэй зээл гэж бодвол хоёр орчим хувийн хүүг нь банкны эзэд ашиг болгож авч байгаа гэж тэрбээр хэлж байсан.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.149) 2020 оны 02 сарын 15

Тэтгэврийн зээл тэглэснээс болж юм л бол зээлийн хүү өндөр байна гэж болж өгвөл зээлээ төлөхгүй байх хүсэлд автдаг болжээ. Орон сууцны зээлийг бага хүүтэй гээд хөөцөлдөж авдаг байсан ? Зээл авсан үеэс хойш мөнгөний ханш нилээд унаасан.

0  |  0
zochin(202.55.188.93) 2020 оны 02 сарын 15

hadgalamjiin huug buuruulah heregtei hedhen baychuuld ih huu tolj zeeltei olon irgedee ondor huugeer shulaad baij bolohgui bizdee.

1  |  1
zochin (103.212.117.115) 2020 оны 02 сарын 14

Юун олон юм яриад байна. Орон сууцны зээл гэхэд даатгал гээд нэмж сар болгон мөнгөө өгсөн байдаг. Энэ онцгой байдлын үед даатгалаас зохицуулахад болий ш дэ. Бусад зээлүүд бас даатгал төлсөн байх. Даатгалаас зохицуулахаа бодоо

0  |  0
Top