Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр танай эмнэлэгт ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Дүүргийн эрүүл мэндийн төв дээр сэжигтэй тохиолдол гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангах үүднээс тусгаарлах өрөөг бэлдэж, хоорондоо хэрхэн мэдээлэл солилцох зэрэг олон талын арга хэмжээг авч ажиллаж байна. Засгийн газар, Онцгой комиссоос гаргасан тогтоол шийдвэрүүдийг бүхий л шатлалын эмнэлэгт хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтанд хамруулах, дархлааг нь дэмжих хүрээнд шаардлагатай аминдэм, бүтээгдэхүүнүүдээр хангаж байгаа. Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн тархалт өмнөд хөршид маш өндөр түвшинд явж байна. 2000 оны эхээр SARS–ийн өвчлөлөөр 7000 орчим хүн өвчилж, 700 гаруй хүн нас барж байхад эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байсан.
Харин шинэ коронавирусийн халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд ихээхэн анхаарч ажиллаж байна. Статистик мэдээллээс үзэхэд, манай улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч бусад оронд нас барсан хүний тоо 2000 гарч, өвчилсөн хүний тоо 74.236 болчхоод байна. Энэ тоо тасралтгүй өсөж байгаа. Гэхдээ энэ халдвар яагаад ингэж хурдацтай тархсан бэ гэхээр БНХАУ-ын сар шинийн баяр тохиосонтой холбоотой. Баярын үеэр маш олон хүмүүсийн нүүдэл болдог гэсэн үг. Жилд нэг л удаа гэртээ очдог хүн тэнд олон бий. Сар шинийн баярын өмнөх сар, мөн түүнээс хойших сард энэ урсгал ихэсдэг учраас хяналт алдагдсан хэрэг. Харин бидний хувьд, сар шинийн баяр маань одоо тохиох гэж байна. Энэ үед хамгийн чухал нь бид хөл хөдөлгөөнөө хязгаарлаж, нэг дор бөөгнөрч цугларахгүй байх ёстой.
-Иргэд урьдчилан сэргийлэх тал дээр хэр анхаарч байна вэ?
-Хувийн ариун цэврийг сайтар сахиж, урьдчилан сэргийлэх мэдлэг дадлын хүрээнд амны хаалт тогтмол хэрэглэх, халдвар гарсан улс оронд зорчихгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх нь маш чухал. Халдварын өдөр идэвхжилийн үед иргэд эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлэх тал дээр сайн анхаарч байсан. Харин байдал жаахан тогтворжоод ирэхээр тайвшрах хандлага ажиглагдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сулрах нь маш их эрсдэл дагуулна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын далд хугацааг 14-21 хоног гэж зарласан. Тиймээс Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл, дүрэм журамд анхаарлаа хандуулж, сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй.
-Энэ жилийн томуугийн өвчлөл өмнөх үетэй харьцуулбал ямар түвшинд байна вэ?
-Коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоосон нь томуугийн өвчлөлийг хязгаарлах нэг давуу тал болсон. Иргэд халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч, амьсгалын замын халдварт өвчин зун цагийнхаас ч бага түвшинд хүрсэн. Өмнө нь амбулаториор өдөрт 200-300 хүүхдийг үздэг, орны ачаалал эрс нэмэгддэг байсан өвлийн улиралд энэ тоо огцом буурсан. Тэгэхээр бид ирэх жил томуугийн дэгдэлтийн үеэр сургууль, цэцэрлэгийн амралтыг хэрхэн зохицуулах, амьсгалын замын халдварт өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр тодорхой арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, арваннэгдүгээр сараас эхлэн бүх нийтээрээ амны хаалт зүүж хэвших, томуугийн халдвараас сэргийлэх тал дээр бие биедээ шаардлага тавих зэргээр энгийн бөгөөд үр дүнтэй аргыг иргэд маань дадал хэвшил болгох хэрэгтэй юм.
-Сүүлийн үед халдварын нөхцөл байдлаас үүдэн амны хаалтын хомсдол үүсч байна. Танай эмнэлгийн хувьд энэ асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?
-Амны хаалтын хомсдол хүссэн хүсээгүй үүсчихлээ. Тэгэхээр бид дотооддоо, тасаг нэгжүүддээ чиглэл өгч “Өөрсдөө амны хаалт хийе. Эрүүл мэндийн төвийн зүгээс долоо хоногт хэрэглэх амны хаалтын норм тогтоож өгье. Нэмэлтээр амны хаалт оёж хэрэглэх хэрэгтэй” гэж зөвлөж байна. Сар гаруй хугацаанд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглаж, эмнэлгийн ажилчдаа амны хаалтаар хангаж байна. Төсвийн байгууллага учраас гаднаас шууд худалдан авалт хийх боломж бидэнд байхгүй. Амны хаалт нийлүүлдэг компани маань нөөцгүй болоод нийлүүлэлт нь тасалдчихсан байгаа. Мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн эмч нар хоёр цаг тутамд амны хаалтаа солих шаардлагатай байдаг. Тиймээс эдгээр эмч, мэргэжилтнүүдээ амны хаалтаар хангах чиглэлд түлхүү анхаарч байна.
-Саяхан цахим орчинд тархсан нэгэн мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Өөртөө нэмэгдэл хөлс, тусламж олгох шийдвэр гаргасан гэдэг нь үнэн үү?
-Үгүй ээ, ташаа мэдээлэл тарсан байна лээ. Мэдээж, хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Энэ асуудлыг манай байгууллагын хүний нөөц, санхүүгийн ажилтан гаргасан нь бодит үнэн. Оны эцэст байгууллагын тайлан тооцоо гээд ачаалал ихтэй үе таарсан. Тухайн нөхцөлд тэр яригдаад байгаа тушаалын төслийг би буцаасан боловч үүнийг засалгүйгээр цааш нь шилжүүлчихсэн байсан. Энд ямар ч нуугаад байх зүйл байхгүй. Маргааш нь надад нэмэгдэл хөлс орж ирэхээр нь “Та нар өчигдөр тушаал шийдвэр засаагүй байна” гээд дотоод хяналтын хүрээнд хурал хийж, тэр мөнгийг санхүүд буцаагаад тушаасан. Тиймээс би өөртөө зориулж тушаал гаргачихсан хэрэг огт биш юм.
-Ямар учиртай мөнгө байсан юм бэ?
-Тэр нэмэгдэл хөлс гэгдээд байгаа мөнгө нь байгууллагын давсан орлогын зарцуулалт байсан. Үүнийг өмнө нь яаж зарцуулдаг байсан бэ гэхээр зөвхөн 46 хүн хувааж авдаг байсан юм. Би энэ шийдвэрийг өөрчилж, зөвхөн 2019 оны эхний хагас хүртэл шинээр ажилд орсон хүмүүст олголгүйгээр өмнө нь ажиллаж байсан 286 хүнд тэгш хуваарилж өгсөн. Ийм л асуудал. Эрүүл мэндийн хууль, Сангийн сайдын хуулиар давсан орлогоо гурван төрлөөр зохицуулах ёстой байдаг. Өр төлбөрөө төлөх, нийгмийн асуудлаа шийдэх, урамшуулал болгон олгох гэсэн үндсэн гурван зүйлд зарцуулах эрх бий. Үүний дагуу л зарцуулсан. Түүнээс би өөртөө зарцуулаад байгаа зүйл огт байхгүй гэдгийг баттай, баримттай хэлье. Тийм хууль эрх зүйн үндэс ч байхгүй. Түлээ нүүрсний урамшуулал олгох ажилчдын жагсаалтад ч миний нэр байхгүй. Дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтын өмнөх нүүрэнд нь тушаал бий. Тэр тушаалын зураг, хуулбарыг зориуд худал мэдээлэл тараах үүднээс олон нийтэд тарааж, сэвээд байгаа. Надад тэр тушаалын дагуу мөнгө орж ирснийг нь ч бас тэр даруй буцаасан. Хүний нөөцийн ажилтан маань нэмэгдэл хөлс олгох тал дээр алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Санхүүгийн зүгээс мөн хяналт тавиагүй болохоо хүлээн зөвшөөрсөн. Тиймээс дотоод хяналтын зүгээс энэ асуудалд хяналт тавьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд албан ёсоор эцэслэн шийдвэрлэсэн байгаа. Санхүүгийн баримтаас эрх бүхий албан тушаалтан нь санхүүгийн нягтлан гэж хүн байдаг. Одоо тэдний дэлгэсэн баримтыг үзэх юм бол хэн тамга дараад, хэн хариуцаж авсан бэ гэдэг нь маш тодорхой харагдана. Энэ баримттай холбоотой худал ташаа мэдээллийг олон нийтэд зориуд тарааснаар миний нэр хүнд биш, байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа юм. Хувийн сонирхлынхоо төлөө манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан, ажлын сахилга бат, хариуцлага алдсан, ноцтой зөрчил гаргасан хүмүүс энэ үйлдлийг хийсэн. Юу үнэн, энэ үнэн.
-Хөдөлмөрийн гэрээнд энэ тухай зохицуулсан зохицуулалт байхгүй юм уу?
-Хөдөлмөрийн гэрээнд тийм заалтууд байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас хална гэсэн заалт бий. Энэ бол ноцтой зөрчилд тооцогдоно. Энгийнээр яривал, хариуцлага алдаж мөнгө буруу шилжүүлсэн тохиолдлыг нь тухайн үед цэгцлээд л явсан. Тэрнээс биш, би хувьдаа аваагүй. Хүмүүсийн, ажилчдын уур бухимдлыг зориуд дэвэргэх зохион байгуулалттай ажил энд явагдаж байгаа. Эзэд нь ч тодорхой. Энд асар том эрх ашиг явж байгаа юм байна. Тэр үеэр аудитын байгууллагын шалгалт орчихсон үе таарсан. Дүгнэлт гарах үед ч энэ асуудал гарсан. Цалингийн нягтлан хоёрдугаар сарын нэгнээс эхлээд өвчтэй байж байгаад хорин хэд хоногийн дараа буюу саяхнаас ажилдаа ирж байна. Бүх зүйл болоод дууссаны дараа энэ хүн ирж байна шүү дээ. Тэгэхээр бүх учир холбогдлоор нь энэ асуудлыг харж байна. Үүнээс илүү тайлбар өгөх нь миний хувьд илүүц гэж бодож байна.
-Тэгэхээр тухайн үед дотоод журмаараа л асуудлыг шийдсэн байх нь ээ?
-Тийм. Байгууллагын дотоод журам гэж бий. Хариуцлага алдсан хүмүүс нь тодорхой хүрээнд хариуцлагаа үүрч, асуудлаа шийдсэн.
-Таныг ажлаа авсны дараа халаа сэлгээний асуудал ч бас нэлээд яригдаж байсан?
-Дүүргийн эрүүл мэндийн төв бол маш онцлог байгууллага. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд маш олон төрлийн ажлыг зохион байгуулж байгаа. Мэдээж, албан тушаалтнуудад хугацаатай үүрэг өгч, биелүүлээгүй тохиолдолд зохих хариуцлагыг нь тооцсон. Шинэ дарга ирлээ гэж эсэргүүцээд нэг ч өдөр ажил хийгээгүй, тайлангийн гүйцэтгэл байхгүй яваад байвал энэ байгууллага хэцүүднэ шүү дээ. Тэгээд л хариуцлага тооцож, дөрвөн хүний ажлыг өөрчилсөн. Нэг нь ажлын хариуцлага алдсан, нөгөө нь ажлын байран дээрээ архи уусан. Намайг 11 хүнийг халсан гэж яриад байгаа. Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд халагдсан хүмүүсийг хүртэл энд оруулаад “Хоморголон халж байна” гэж яриа гаргаж, дэвэргэсэн байсан. Тийм зүйл байхгүй.
-Иргэдэд шууд үйлчилдэг байгууллага учир өөрчлөх, шинэчлэх зүйл олон байдаг байх. Томилогдож ирснээс тань хойш ямар дэвшил гарсан гэж та харж байна вэ?
-Мэдээж, юуны түрүүнд дотоод зохион байгуулалтын ажлыг хийх хэрэгтэй юм байна гэж харсан. Энэ хүрээнд дотоод эд хөрөнгө, бараа материал, байгууллагын аж ахуйтай холбоотой асуудлыг цэгцлэх ажлыг хийж байна. 2020 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах жил болгож зарласан байгаа. Амбулаторийн үүдний хэсгийн зохион байгуулалтыг өөрчилж тухтай болгосноор иргэдийн талархлыг хүлээж байна. Хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тал дээр нэлээд ажил хийгдэнэ. Нярайн тасгийг байгуулах төлөвлөгөө бий. Ирэх зургаадугаар сараас яаралтай мэс заслын тасгаа нээх чиглэлээр бэлтгэл ажил хийгдэж байна. Одоогоор дүүргийн иргэд маань Номун эмнэлэгт үйлчлүүлж байна. Удахгүй дүүргийн эмнэлэг дээрээ яаралтай тусламжийн үйлчилгээг авах болно. Мөн тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах ёстой. Улсын Гуравдугаар төв эмнэлэгт энэ төрлийн мэс засалд орсон хүмүүсийг дараагийн шатлалд эмчилж, сувилаад гэрт нь гаргах нэгж байгуулна гэсэн үг. Ахмадын эмнэлэгт уламжлалт анагаах ухааны цогц эмчилгээний тасгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулахаар бэлдэж байна. Мөн жирэмсний хяналтын асуудлыг тодорхой түвшинд сайжруулах хэрэгтэй. Мэдээж энэ бүхэнд дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг ч хийх шаардлага тулгарна. Эдгээр ажлыг хийхэд амаргүй, чамлахааргүй цаг хугацаа зарцуулна. Нуулгүй хэлэхэд, зарим ажлын хүрээнд зориуд чөдөр тушаа болох, удаашруулах тал дээр ажиллаж байгаа хүмүүс ч байна. Тэднийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг ажиллаж байна гэж харахаас өөр арга алга. Уг нь байгууллагын дарга хэн байх нь хамаагүй. Эрүүл мэндийн байгууллагын ажил ямар ч нөхцөлд хэвийн үргэлжилж байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 37 )
Тун чадварлаг мэргэжилтэн. Зөв удирдагч. Шулуухан хэлж зарчим ярихаар ад үзэгдээд байх шиг байгаан. Бугшсан идээ бээрийг шахахаар чичрээд байгаа гаруудын эсрэг бүгдийг нь зоригтой хий. Та чадна.
Хувь хүнийх нь хувьд дэмжиж байдаг шүү амжилт эрүүл мэндийн салбарт олон ажил хийж бүтээгээрэй
Тэгээд андуураад зурсымуу инээдтэй зүйл ярихымаа бэлэг хөшлөа
ene ugaasaa deeremchin, hudalch muu talaaraa togsortson hun yaj ichihgui hud shaadag bnaa ter nuursnii mongo gd bgaa ni shine jilin huleen avaltiinhaa mongiig oorsdoo tolj chadhgui baiguulgaas gargaj avsan yum ter jagsaalt deer bga buh humuus bairand amidardag humuus shuu bugd butsaaj ogson aan ugaasa 7-r tuviin ajilchid bugd ene hund setgel dunduur baidag
энэ БГДЭМТ Балдандугар ичих хэрэгтэй та үнэхээр гологдож бна аа эмнэлгээ самарсанаа яагаад хүлээн зөвшөөрөхгүй бгаа юм бэ маш түргэн ажилаа өг иргэд хохироод бна. Та энэ ажилыг хийж чадахгүй гэдгээ энэ хугацаандаа батлаад өгчилөө шүү дээ
hud hudlaa\n
Oorsdiinh ni erh ashig hundugdsun humuus l hor hutgaj terend oroltsoj yavaa. Dahin iim yum bolohiig uguisgehgui. Dood humuusee zuv burduulehees oor arga bhgui. Zorigtoi bai.
Энэ бол улсын байгууллага чадвөртай нь ажиллаж чадваргүй нь зайгаа тавиад явж байх ёстой газар Би гэж өөрийгөө төвийлгөж хов зөөж хор найруулагч нарын орогнох газар биш тул хэн ч байсан шудрага бай та бүхний хувийн эмнэлэг биш. Бүгдэд нь зориулав.
Балдандугар дарга аа. Хүний нөөцийн ажилтан маань нэмэгдэл хөлс олгох тал дээр алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж та юу ярина вэ? Та өөрөө батлаад гарын үсэг зурчихаад уу. Уг нь та өөрөө хянах ёстой шүү дээ. Хуулийн дагуу ажлаа тайлбарлаж сурмаарсан. ха ха ха
Балдандугар бол хятад улсад анагаахын ш.у.ны ухааны докторын зэрэг хамгаалсан, өмнө нь улирдах ажил хийж байсан чад вартэй мэргэжсэн эмч залуу, өмнө нь ЭМЯ.нд хэлтсийн дарга хүртэл хүртэл хийсэн хүн. Намчирхаад л элдэвийн шуугиан тарьж байгаа байх .
Өмнөх дарга нь орон сууцны урамшуулал нэрээр ажлын талбарт гараад 5жил болж байгаа хүнд 8сая төгрөг өгөөд 20 30 жил ажилласан хүндээ 1сая төгрөгийн урамшуулал өгөх энэ тэгээд ариун явдал уу эрхэм гүтгэгчид ээ! ! !
энэ дарга гэгч зайл зайл гал тэнэг гар бна лээ өвчтэй хүн эмч 2 н хоорондох харилцааг л лав мэдэдгүй хүн бараг панзчин гар юм биш үү
ажилаа алдаа дутагдалгүй хийж явсан полийнхоо эрхлэгчийг яагаад халаав. даргын мест зараа юу хэр их үнээр зарсан бэ Багаа бүрдүүлэнэ гэж тэнэгтэж ажилаа хийж чаддаг иргэдийн талархал хүнээ халж шинэхэн ажилаа хийж чададгүй хүүхэн тавьчаад өөрийгөө гутааж яваагаа мэдрээчээ. нам нам л гэнэ баянголын ЭМС сөнөчилөө ш дээ . ханиадаар нилээд хэдэн хүн талийгаач болгосоноо зарлаачээ
энэ дарга ухааны хүн ичих хэрэгтэй 7р төв ийм бгаагүй ээ өөрийн хувийн эмнэлэг шигээ дураараа авирладаг заваан хүн бна лээ харсан одоо зайл зайл МАН сөнөтүгээ
Oortoo bolon shine ajild awsan hvmvvstee mongiig ni huwaagaad awsan bn shde. Ooroo gariin vseg zurj batalgaajuulj baij yund ingej hudlaa shaana we. Orood irehed ni butsaasan ch geh shig
Нээрэн идэж ууж арчаагаа алдаагүй гэдгээ баримтаар хурдан няцаагаа чээ. Тэгэхгүй бурууг буслаас бүү хай...
Мэдэгдэл хийж өөрийгөө буруугүй гэж өмөөрөхийн оронд байгууллагын төрийн дансанд тушаасан баримтаа үзүүлчих тэгвэл итгэe.... Өөрийгөө аврах гэж хэдэн хүмүүсээ муулдаг арчаагүй ч эр хүн болдоо
iim ichdggui huur sh dee baldandugar gj sn haraad avaarai humuusee
Sain bna uu.taniig bi mednee.tanid ergelzehgui bna aa.uuriin bodol uurtuu zuv shuu.
Tanid ajliin amjilt husie.minii medeheer ih hetsuu zuiltei tulgarach bgaa ch gesen tuushtai uuriun bodloor udirdaj bgaad talarhaj bna .
Ajild ni amjilt husie.taniig jaahan ch gesen medehiin huvid uuruuruu l baigaarai.tanii meregjil bolovstol ezemshsen meregjil tani ene emnelgiig avaad yavchih buren chadaltai gej bodoj bna aa .Amjolt husie.
Tanii ard irged bolon ajilchdiinhaa tuluu hiij bgaa uils tani mergen baih boltugai. \n
Tanid itgej bna.aa.arai uur bolson shuu .tanii hamt olnoo udirdaj bgaa menejment arga baril arai uur bgaad bayarlaj bgaa shuu.tanid bolon tanii hamt olond ajliin amjilt husie.\n
Сэтгэл хоёрдолгүй эрүүл мэндийн манаандаа үнэнч зүтгээрэй. Үйлчилгээ сайжирсан нь эмнэлгийн хаалгаар ороход л илт байна лээ.
Тэр хэл ам хийгээд явдаг нахдүүд ямар их завтай юм бэ. Хүт зүгээр ажилыг нь хийлгэхгүй. Улсын эмнэлэг ямар их ажилтай билээ. Улсын ажилд саад болоод байгаа нөхдүүдийг шалгах хэрэгтэй.
urdni darga ni deeguuree huvaaj idej uudag baisnin buh ajilchiddaa huvaaj ughuur huuchin huvaaltsaj idej uudag humuus ni booj uheh geed hudlaa hun gutgej bdag adgiin humuus bas bhinmaa
Zuv bodoltoi sain udirdagch. Orlogiig tegsh huviarlah ni zuv
Zuv bodoltoi sain udirdagch. Umnuh darga ni uuriinhuu heden humuust l iluu orlogoo huvaaj ugdug bsn gesen. Harin Baldandugar darga buh ajilchdadaa jigch huvaaj ugsun. Ajilchid ni ih bayarlaj bn lee.
Ene emnelegiin darga soligdsonii daraagaar ajilchid toironbhureelegchid ni l muuhai huwaldaan hiij bgaa ni todorhoi.Alban tushaaliin tuluu hun gutgej bgaa ni ymar aishig be .NIilj huiwaldaj bgaa idej uudag bsn humuus ni dotor bfaa tsagt hel a m garsaar l bh bolowuu
Энэ урьд нь хувааж идэж байсан нөхдүүд амыг нь барихлаар үхэхдээ үхэр буугаа тавина гэгчийн үлгэр бо лж байх шив дээ доод шатлалын ажилчид болон ард түмэндээ юу ч хийгээгүй бөгөөд сайхан байшин дотор жинхэнэ ялзрал үүссэн байсан \n
Энэ урьд нь хувааж идэж байсан нөхдүүд амыг нь барихлаар үхэхдээ үхэр буугаа тавина гэгчийн үлгэр бо лж байх шив дээ доод шатлалын ажилчид болон ард түмэндээ юу ч хийгээгүй бөгөөд сайхан байшин дотор жинхэнэ ялзрал үүссэн байсан \n
анхнаасаа л сонин бсан юмаа тийм байлгүй дээ Удирдах чадвартай дарга бнаа бүгдэд нь тэгш хуаасан бна ш дээ ѳмнѳх дарга нь тойрон хүрээлэгчиддээ ѳѳртѳѳ авдаг бсан юм биш үү
Зөв шүү дээ, байгууллагын дарга хэн байх нь хамаагүй, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хийдгээ хийгээд, ажил ямар ч нөхцөлд хэвийн үргэлжилж байх ёстой. \n\n
Tanii shudargiig unelj bna
За тиймээ андуурсан гэнэ шүү
Өөрөө гарын үсэг зурж авчихаад биднийг тэнэг гэж бодоод байгаа юм уу,,, Чам шиг эргүү амьтан энд алга,,,\nЯмар амьтаныг авчраад тавьчих ваа,,, Байгууллага удирдах наад захын мэдлэг байхгүй амьтан бна лээ
Энээбалдандугар чинь овоо гаруу? хаана ингэж ярьж сурсан нөхөр вээ?