Цагаан сарын баярын өдрүүдэд ЖОЛООЧ НАРЫН анхааралд

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2020.02.20/ цагаан сарын баярын өдрүүдэд тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргасан билээ. Тодруулбал, ирэх ням /2020.02.23/ гарагийн 08:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл орон нутаг болон нийслэлээс гарах авто замын хөдөлгөөнийг бүрэн хориглосон билээ.

Дээрх өдрүүдэд жолооч нарыг 361-ын гарам, Гүнтийн даваа, Баянзүрх дүүргийн товчоо, Баруунтурууны товчоо, Эмээлтийн товчоо, Био комбинатын уулзвар, Өлзийтийн товчоо, Тууш зам, Хонхорын уулзвараар орж, гарахыг хориглох юм. 

Харин цагдаагийн байгууллагаас иргэдийг батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг анхааруулж байна. Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top