АНХААР: Мөсөн дээгүүр зорчиж байгаад цөмөрчээ

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Бор гүвээ 5 дугаар баг 34-р точка гэх газар иргэн С Орхон голын мөсөн дээгүүр зорчиж байгаад цөмөрчээ. 

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж мөсөнд цөмөрсөн тээврийн хэрэгслийг гаргаж тухайн иргэнд хүлээлгэн өглөө.

Иймд иргэд та бүхэнд цаг хожих, зам товчлох нэрийдлээр гол мөрөн дээгүүр зорчихгүй байх, мөн баяр амралтын өдрүүдэд золгуут хийж хулгайн замаар зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.111) 2020 оны 02 сарын 23

orkuudad yuch heleed nemergui

0  |  0
Зочин(202.9.40.122) 2020 оны 02 сарын 24

Өөрсдөөс нь зардлыг нь гаргаад,очиж ажилласан хүнд олгох урамшууллыг нь бас тооцож гаргуулаад,тэгээд торго

0  |  1
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 24

iim oyuny khomsdoluudyg zun boltol tend ni orikhiod sayn torgo

0  |  1
Top