Өнөөдөр (2020.02.23) 15:55 цагт БНСУ-аас Инчеон–Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр Дэгү хотоос сүмийн шугамаар ирсэн 2, нэг гэр бүлийн 4, нийт зургаан солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүллээ.
Мөн 20:42 цагт Бусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Дэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх зовиуртай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, 17 иргэнийг түр тусгаарлаж хяналтад аваад байна. Бусад зорчигчдод нарийвчилсан тандалт хийж хил нэвтрүүллээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага Буянт Ухаа боомтоор бүх чиглэлийн нислэгээр ирж буй зорчигчдод эрүүл мэндийн тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд 23-24-нд шилжих шөнө Улаан-Үүд-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн хуваарьт дөрвөн нислэг ирэх үед хяналт, тандалт хийн ажиллана.
БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн өвчлөл, тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсаас ирж байгаа монгол иргэд иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан айл хэсэхгүй, олон нийтийн газраар явахгүй байж гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ болон харъяа эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.
Түүнчлэн нийт иргэд цагаан сарын баярын өдрүүдэд айл хэсэхгүй байх, орон нутагт зорчихгүй байх, мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй зөвлөмж, шийдвэрийг даган мөрдөж хоол хүнс, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаанаас шалтгаалах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: МХЕГ
Сэтгэгдэл ( 20 )
Түр биш бүрмөсөн тусгаарлаж доод тал нь 5 улаа шинжилгээнд хамруулж байж халдвар тээгч мөн эсэхийг тодруулаарай тэгэхгүй бол аюултай голомтоос ирсэн байна лээ шүү
Yu be.haldvariin golomtoos irsen baihk yum.sain shalga daa.mongold ene uhliin virus degdvel odoogiin tur zasag duusna.
Gadaaduudaa oruulahaa boliochee. Gadaad nisleguudee zogsoogoochee
Тэр шашины 6 солонгосыг нэвтрүүлэхгүй байж болдоггүй емуу
Солонгост Тэгу хотын шашныхнаас халдвар тарсан ш дээ Энэ миат кореан эйр юу бодож байна Эмч сувилагч нараа дээд зэргээр хамгаалах хэрэгтэй шуу
Солонгост Тэгу хотын шашныхнаас халдвар тарсан ш дээ Энэ миат кореан эйр юу бодож байна Эмч сувилагч нараа дээд зэргээр хамгаалах хэрэгтэй шуу
virus awsan bol hoid korea shig tsaazal
Degu gees irsen shashnii so nariig butsaah heregtei, Uhanii sarisan bagvaahainaas yamar yalgaa bainaa
Agaariin hilee haachihaachee yu huleegeed bga ym ter soloogos nuhduudiig huleen avhaa bolicheechee
Agaariin hilee haachihaachee yu huleegeed bga ym ter soloogos nuhduudiig huleen avhaa bolicheechee
Шашны шугамаар ирж, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Нэг талаас лалууд, нөгөө талаас хэрээстүүд ирж, ирээдүйд дэгдэх дайны гал хуралдаж байна. Одоо хүний эрх чөлөө, шашины эрх чөлөө ярьж тэнэгтэх цаг биш гэдгийг дэлхийн олон оронд гарч байгаа үйл явдлууд харуулж байна. Эрх чөлөөний эх орон гэдэг АНУ-д хүртэл азиудыг ковид-19 вирустэй холбоотойгоор ялгаварлан гадуурхаж байна. Улс орнууд зөвхөн өөрийн орны эрх ашгийн төлөө л дуугардаг болж. Бидний хэдхэн монголчууд ч бас чанга дуугарч, салаавч үзүүлж байж л тэсэж үлдэнэ.
Гадны хүн оруулахгүй гэчихээд 6 солонгос юу вэ
Butsaagaachee yagad iim ersdeltei alham hiideg yum be mongolchud ch dvvrj solongosuudiig oruulahhvi bj boldgvi yumuu
yah gej oruulj bgan be
MINII MONGOLIIN ARD TUMEN EVTEI BAIHDAA HUCHTEI!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!\\\n\nBIE BIEDEE SAIN SHAARDLAGA TAVIDAG YUM SHUU!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!\n\nDELHIID DANDAA L MUUGAARAA DUUDUULDAG , HARIN ENE UDAAD EVTEI HUCHTEI ARD TUMEN GEDGEE HARUULAARAI!!!!!!!!!!!!!!!!!!!!\n\nBUGDED NI HAIRTAI SHUU!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!\n\nBID CHADNA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
za za ene l dutaj dee chawaas daa teneguud ve yadag mashin zamaa haaj boon yum bolj baij ongocoor oruulj ireh n dutaad bgaan baih daa malnuud ve haramsmaar yumaa uneheer
Malnuudaaa hilee haagaaa heee tsagaan saraaa boliochee yun baahan mendchilgeee newtruuleguud beeee
Novsh hilee haachihgui deee
naaduulaa bugdii ni tusgaarlaxgui yasan yum be yasan xariutslaggui yum be yag golomtoos tegeed nuguu sumees irj baigaa ulsuudiig tegeed solongosuudiig bitgii oruul
naaduulaa bugdii ni tusgaarlaxgui yasan yum be yasan xariutslaggui yum be yag golomtoos tegeed nuguu sumees irj baigaa ulsuudiig tegeed solongosuudiig bitgii oruul