Хөдөө явсан жолооч нар алба хаагчдад хүндрэл учруулж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Улсын онцгой комиссоос гаргасан захирамжийн дагуу нийслэл болон аймгууд руу орох, гарах автомашины хөдөлгөөнийг 3 дугаар сарын 3-ны 08.00 цаг хүртэл хориглож, хугацааг нь сунгаад байгаа билээ. Мөн энэ хугацаанд орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг ч бүрэн зогсоогоод байгаа юм. Гэтэл нийслэл рүү орох, гарах жолооч нар шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа алба хаагчдад хүндрэл учруулах нөхцөл байдал үүсчээ.

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн тандалт явуулж, нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүлээр ажиллаж байна. Албан хаагчдын шаардлагыг иргэдийн зүгээс эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл ирж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд албан хаагчид амралтын өдөргүй ажиллаж байгаа ойлгох хэрэгтэй. Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан иргэдийн зүгээс шалган нэвтрүүлэх товчоодод ажил эхэлсэн учраас хот руу орно, амралт дууссан гэх зэргээр албан хаагчдад хүндрэл учруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлана гэдгийг иргэд ойлгож, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудад хамтарч ажиллахыг хүсч  байна” гэв.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд энэ талаар "Нийслэлийн харьяат иргэдийг иргэний үнэмлэхийг нь үндэслэн хот руу оруулна гэсэн мэдээлэл сошл орчин явж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Хязгаарлалтаас өмнө нийслэлээс нэгэнт гараад явсан бол 03 дугаар сарын 3-ны 08.00 цагаас өмнө орох боломжгүй. Нийслэлээс нэг ч иргэнийг гаргахгүй, оруулахгүй. Аймгуудад ч мөн адил үйлчилж байгаа. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай буюу улсын онцгой комиссоос авсан зөвшөөрлөөр нийслэлээс орж гарах шаардлагатай автомашинуудын дугаарыг урьдчилж өгсөн байгаа. Гэтэл зарим иргэд худлаа хэлж, хууль бусаар нэвтрэх гэж оролдож байна. Үүнийг тухай бүрт нь шалгаж, таслан зогсоож байгаа"

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.17.155) 2020 оны 02 сарын 28

орнууд тэр чигтээ зайлцгаа !!!!!!!!!!!!!

0  |  0
Иргэн (66.181.161.54) 2020 оны 02 сарын 27

Шийдвэр гаргасан бол шийдвэрэ даг гаргасан шийдвэрээ мөрдүүлж чадахгүй бол үхсэнэ хийж чацга царайлж шийдвэр гаргадаг байна \n

1  |  0
Zochin(103.57.92.149) 2020 оны 02 сарын 27

Дур зоргоороо биш,дэг журмаараа байя

2  |  0
иргэн(103.57.92.149) 2020 оны 02 сарын 28

Байгаа газартаа тогтохгүй тэнэх дон шүглээд,ажилд битгий садаа бол. Та нарын хар толгой,хялгас мэт амийг авч үлдэх гэж арга хайж байгааг бод.

3  |  0
zos(202.9.46.4) 2020 оны 02 сарын 28

za hvn l bolson hoino yvah ajil bailgvi l ydagin lalaruudaa.uursdud ni ajil turul garaagvi buzarud hudalaa shaaj gene .lalar mngl zan ta nart bvgded chin bga tsusand ni hezee ch hugjihgvi mngl zvgeer l heregvi uls bdagaarai bn munhud

1  |  1
z(66.181.182.73) 2020 оны 02 сарын 28

shinelj.shinelj genet ajiltaigaa sanasan yum bolovuudaa,,

2  |  1
хх(192.82.66.172) 2020 оны 02 сарын 28

оркууд зайлаасай

1  |  1
Иргэн1(202.9.46.140) 2020 оны 02 сарын 28

Хүнд өвчний магадлагаа олшрох вий дээ.түүнийг олгодог нөхдүүдийн өвөр түнтийх вий дээ.Үхэж хатлаа гэсэн хүмүүс орж ирэхийн тулд зохиомлоор олшроно доо харж л бгаарай.

2  |  0
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 27

KHEL UG OILGODOGGUY ORKUUDAD BUSAD ULS SHIG ZEWSEG KHEREGLE , ITALI ULS SAYA KHORIGLOLTYN ARGA KHEMJEEG ZURCHIJ ESERGUUTSWEL ZEWSEG KHEREGLENE GESEN BAYNA

1  |  0
Top