Япон дахь монголчуудын ХАВРЫН БАЯР цуцлагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 01

Япон улсад шинэ коронавирус COVID-19 халдварын тархалт маш хурдацтай байгаатай холбогдуулан, Япон дахь Монгол Оюутны холбооноос тавдугаар сарын 4-5-нд Токиод болох байсан монголчуудын “ХАВРЫН БАЯР”-ыг цуцалжээ.
 


Монгол Оюутны холбооноос өдөрлөгт оролцох, зохион байгуулах  хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү цуцлах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Хаврын баяр өдөрлөг нь жил бүр Япон дахь Монгол Оюутны Холбоо болон сайн дурын сайхан сэтгэлт япон, монгол хүмүүсийн хамтаар зургаан сарын турш бэлтгэн зохион байгуулагддаг ба энэ жилийн хувьд Хаврын баяр зохиогдох өдөр хүртэл хоёр сарын хугацаа байгаа ч бэлтгэл ажлыг хийж амжихгүй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top