АНУ-д коронавирусний халдвараар есөн хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

“COVID-19” вирусний халдварын улмаас АНУ-д нас барсан хүмүүсийн тоо ес болж нэмэгджээ.

“ABC News”-ийн мэдээлснээр хоёрдугаар сарын 29-нд АНУ-д коронавирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Вашингтон мужид хүн нас барсны дараа мужийн захирагч Жей Инсли онц байдал зарласан билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр /2020.03.04/ шинэ төрлийн коронавирусийг дэлхийн хэмжээний цар тахал гэж зарлахад эрт байна гэж мэдэгдсэн юм.

Вирусний халдвар авсан тохиолдол дэлхий даяар 90 мянга давсан ч 90 хувь нь Хятад улсад, дийлэнх нь нэг мужид бүртгэгдсэн, 130 гаруй улсад халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй зэргийг ДЭМБ онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top