АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ БУУЛГАЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

АНУ-ын Холбооны нөөцийн банк ээлжит хуралдаанаараа бодлогын хүүгээ 0.5 хувиар бууруулах шийдвэр гаргажээ.  Холбооны нөөцийн банк цаашид бодлогын хүүг 1.0-1.25 хувьд барих чиглэл баримтлах болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн банк хөрөнгийн зах зээл унаж байгаатай холбогдуулан баримтлах бодлогоо өөрчилнө гэж мэдэгдэж байсан билээ.

“Ковид-19” буюу шинэ төрлийн коронавирусний халдвар нь дэлхийн эдийн засагт хямрал үүсгэх нөхцөл байдал үүсгэсэн тул дээрх шийдвэрийг гаргасан гэж албан мэдэгдэлдээ онцолжээ.

Хэдийгээр АНУ-ын суурь эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой хэвээр байгаа ч бүс нутаг, цаашлаад дэлхий дахинд сөргөөр нөлөөлөх бодит нөхцөл үүссэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дашрамд дурдахад АНУ-ын Холбооны нөөцийн банк 12 жилийн хугацаанд анх удаагаа онц нөхцөл байдлаас шалтгаалан бодлогын хүүгээ бууруулсан юм.  

Эх сурвалж: Sky News

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top