Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын төслийг Засгийн газар дэмжив.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт ойрын өдрүүдэд гарын үсэг зурах бөгөөд дээрх төрлийн паспорт эзэмшигч монгол иргэд Европын 25 улсад визгүй зорчих боломжтой болно.
Одоогийн байдлаар манай улсын иргийн паспорттой иргэд 54 улсад визгүй зорчиж байгаа бол манай улсад 56 орны иргэд визгүй зорчиж байна.
Сэтгэгдэл ( 0 )