АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын Moderna Therapeutics компани “ковид-19” буюу коронавирусний вакцины туршилтад сайн дураараа оролцох иргэдийг бүртгэж эхэлжээ.
Ирэх дөрөвдүгээр сард эхлэх вакцины туршилтад эрүүл мэнд болон бусад үзүүлэлтээр тэнцсэн 45 хүнийг эцсийн байдлаар сонгох юм.
Сиэтл хотын биотехнологийн Moderna Therapeutics компани өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын хүрээлэнд албан ёсны хүсэлт тавьж, улмаар хоёрдугаар сарын 24-ны өдөр клиник туршилт эхлэх зөвшөөрөл олгосон юм.
Вакцины клиник туршилт ирэх дөрөвдүгээр сард эхлэхээр болжээ. Вакцин хөгжүүлэх болон туршилтын ажилд Вашингтон мужийн эрүүл мэндийн хүрээлэн, Kaiser Permanente байгууллага хамтран оролцох аж.
Туршилтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдээс 18-55 насны хооронд, эрүүл, сүүлийн таван сард ямар нэгэн вакцин хийлгээгүй, хагалгаанд ороогүй 45 иргэнийг сонгох юм.
Иргэдийг нас болон дархлааны системийн онцлогоор нь гурав бүлэгт хувааж, тус бүр өөр тунгаар вакцинжуулах ажээ. Улмаар эмнэлгийн нарийн хяналтад 28 хоног байлгаж, вакцины нөлөөллийг судлах юм.
Дээрх иргэд 14 сарын турш туршилтад хамрагдах бөгөөд 11 сарын гэрээ байгуулан, сүүлийн гурван сард лабораторийн бус ажиглалтад хамруулна.
Туршилтад хамрагдсан иргэдэд сар бүр 100 ам.доллар олгохоор болжээ.
Эх сурвалж: Live Science
Сэтгэгдэл ( 4 )
ЦАРАЙ АЛДАЖ ЦАВИА МААЖМАРУУД ЧИНЬ
Их юм өгөхнээ 100 гэнэ үү царай алдаж цавиа маажмарууд
$100/day baih. Zugeer negmuu goo saihnii buteggdehuun ene teriin turshiltand uduruur ni tootsoj huls olgodog shdee
100 ам.доллар сар бүр гэнээ. Арай үгүй байлгүй дэ\n\n